1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 10-15 градус хүйтэн, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 3-5 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 11-нд баруун болон төв нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр,13-нд баруун болон төвийн нутгаар, 14-нд ихэнх нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 13-нд баруун зүгийн нутгаар, 14-нд говь талын нутгаар секундэд т¿р зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Õүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус äóëààí, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 14-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Газар хөдлөлт: ОХУ-ын Тувагийн нийслэл Кезыл хотоос зүүн зүгт 100 км-ийн зайтай газар /У-950.90/00//, Ө-510.62/00/// Улаанбаатарын цагаар 2015.02.09-ний өдрийн 18 цаг, 14 минут, 09 секундэд 4.0 магниудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн тухай одон орон геофизикийн судалгааны төвөөс мэдээлсэн ба Баян-Өлгий, Увс аймгуудын Онцгой байдлын хэлтэсүүдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй тухай мэдээлсэн.
3. Ой, хээрийн түймэр:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “Богд-Уул”-ын “Төр хурахын-Ам” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 2015.02.04-ний өдрийн 20:23 цагт хүлээн авч Онцгой байдлын хэлтсийн 52 албан хаагч, 7 автомашин , нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 17 албан хаагч, 2 автомашин, Богд уулын хамгаалалтын захиргаанаас 25 хүн, нийт-69 албан хаагч, нийт 94 хүн 9 техник хэрэгсэлтэйгээр түймрийн цурмыг унтраахаар ажиллаж байна.
4. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 1, зөрчлийн 5, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Бичигтийн 24 дүгээр гудамжийн 1 дүгээр хэсгийн 2 тоотод Мон метал ХХК-ийн хашаанд барилгын материал шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.09-ны өдрийн 19:37 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг 46 дугаар байрны 9 тоот иргэн Т-н ОО-ийн өрөөний босоо холболтын хуванцар хоолой шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.09-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 33 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
5. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 8 аймгийн 10 сумын нутагт “Галзуу” өвчний 10, нийт 10 аймгийн 13 сумын нутагт 13 тохиолдол үргэлжилж байна.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн нутаг сумын төвөөс зүүн зүгт 30 км зайтай Жаргалантын ам гэдэг газар малчин Б-ийн 2 бяруу 2015.01.24-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг “Намаржааны гозгор” гэдэг газар Орхон аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б-ийн 1 үхэр 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд үхрийн “Хорт салст халуурал” өвчин болох нь;
Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн 12 дугаар гудамжийн 1 тоотод малчин У-ын 1 үхэр 2015.01.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.01.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Цээл сумын Зэгст багийн нутаг “Шийрийн гол” гэдэг газар малчин Н, Н нарын 2 нохой 2015.01.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Цагаа-Хад багийн “Нуурын-Эрэг” гэдэг газар малчин Ц-ийн 2 үхэр 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн “Ногоон хөв” гэдэг газар малчин Д-ийн 4 үхэр 2015.01.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутагт 1 нохой 2015.01.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.29-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн “Эрэг мод” гэдэг газар малчин Н-ын малын бэлчээрт 2015.01.27-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баян-богд багийн “Хөх хад” гэдэг газар малчин Н-ын 1 хонь 2015.01.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Сайхан сумын Мануулт багийн нутаг “Хустайн зураа” гэдэг газар малчин Б-ын 1 нохой 2015.02.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг багийн “Бага улаан гозгор” гэдэг газар малчин Б, М нарын 2 үхэр 2014.01.31-ний халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.02.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн “Ар мушгиа” гэдэг газар малчин Буянгийн 2 ямаа 2015.02.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.02.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цагаандэнж багийн нутагт 2015.02.06-ны өдөр эзэнгүй 1 нохой халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.07-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
6. Техникийн холбогдолтой ослын талаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 24 дүгээр гудамжийн 341 тоотод бага насны хүүхэд гэрт дарагдсан байна гэсэн дуудлагыг 2015.02.09-ний өдрийн 21:01 цагт хүлээн авч Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай бүлгийг гаргахад иргэн О-н 5 ханатай гэрийг иргэн А / УБҮ 73-07 /улсын дугаартай Prius-11 загварын автомашин баруун хойд талаас нь мөргөн нурааж гэр дотор дарагдсан байсан бага насны хүүхдийг цагдаагийн бүрэлдэхүүн гарган авч ЯТТТ-103-ын эмч анхны тусламж үзүүлэн эмнэлэг рүү авч явсан. Тус машины эзэн А /22 нас, эр/ согтуу ухаангүй байдалтай байсныг гарган авч ГССҮТ-д хүргэж өгсөн.
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт /аймгийн төвөөс 30 орчим км-т/ Пургон автомашин осолдож хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг 2015.02.09-ны өдрийн 22:12 цагт хүлээн авч Аврах Гал Унтраах 25 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай, 22:55 цагт ослын газар очиход ӨМА 40-23 улсын дугаартай Пургон машин онхолдож тус машинд явсан 4 хүнээс М /37 настай, эрэгтэй/ нь дарагдаж нас барсан байсныг гаргаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч бусад 3 хүн нь бэртэж гэмтээгүй байна.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР