Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, зүүн хагаст багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 градус, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 9-14 градус хүйтэн, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар  хотод  үүлшинэ цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  13-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 14-нд ихэнх нутгаар, 15-нд зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13, 15-нд нутгийн баруун хэсгээр, 14-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, Хүрэн бэлчир, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна. 14-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Дорнод аймгийн Матад сумын төвөөс зүүн зүгт 72 км-ийн зайтай газар /У-1160.23/00//, Ө-460.85/00/// Улаанбаатарын цагаар 2015.02.11-ний өдрийн 04:40 цагт 3.6 магниудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн тухай одон орон геофизикийн судалгааны төвөөс мэдээлсэн ба тус аймгийн Онцгой байдлын хэлтсээр дамжуулан сумын Засаг дарга Т.Баатараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд  мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй тухай мэдээлсэн.

3. Ой, хээрийн түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “Богд-Уул”-ын “Төр хурахын-Ам” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 2015.02.04-ний өдрийн 20:23 цагт хүлээн авч Онцгой байдлын хэлтсийн 52 албан хаагч, 7 автомашин , нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 17 албан хаагч, 2 автомашин,  Богд уулын хамгаалалтын захиргаанаас 25 хүн, нийт-69 албан хаагч,  нийт 94 хүн 9 техник хэрэгсэлтэйгээр түймрийн цурмыг унтраахаар ажиллаж байна.

4. Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 5, орон нутагт гал түймрийн 4 дуудлагатай байлаа. Үүнд:

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны “Агар”-ын 4 дүгээр гудамжийн 17 тоотод иргэн М-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.10-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Булаг”-ийн 1 дүгээр гудамжийн 23 тоотод иргэн Б-н эзэмшлийн нийтийн байранд өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.10-ны өдрийн 11.01 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 7 албан хаагч, 

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Өлзийт” хорооллын “Уяачид”-ын 34 дүгээр гудамжид Бурхан халдун ХХК-ийн хашаанд малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.10-ны өдрийн 12:10 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 65 дугаар ангийн 7 албан хаагч, 

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Сурагч”-ийн 64 дүгээр гудамжийн 756 тоотод иргэн Б-н “Баяннуур” хүнсний дэлгүүрийн байрны дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.11-ний өдрийн 01:20 цагт /хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 7 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны “Сансар” хотхоны 2 дугаар гудамжийн 18 тоотод иргэн Г-н нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.11-ний өдрийн 04:58 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 7 албан хаагч, 

Говьсүмбэр  аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн 1 дүгээр гудамжийн 7 тоотод иргэн Э-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.10-ны өдрийн 08:42 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 37 дугаар ангийн 12 албан хаагч,

Хөвсгөл аймгийн  Мөрөн  сумын  5 дугаар  багийн  24 дүгээр  гудамжийн 3 тоотод иргэн Ц-н эзэмшлийн 04-20 ХӨА улсын дугаартай “Истана” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10:42 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 27 дугаар ангийн 7 албан хаагч,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Эрдэнэ” багийн 26 дугаар гудамжийн 10 тоотод иргэн У-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.15-ны өдрийн 15:20 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 56 дугаар ангийн 6 албан хаагч,

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 4 дүгээр гудамжийн 15 тоотод иргэн Ш-н нүүрсний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.10-ны өдрийн 16:34 цагт хүлээн авч  Аврах, гал унтраах 12 дугаар ангийн 4 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

5. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 8 аймгийн 10 сумын нутагт “Галзуу” өвчний 10, нийт 11 аймгийн 14 сумын нутагт 14 тохиолдол үргэлжилж байна.

Хөвсгөл аймгийн  Эрдэнэбулган сумын 1-р багийн нутаг сумын төвөөс зүүн зүгт 30 км зайтай Жаргалантын ам гэдэг газар малчин Б-ийн 2 бяруу 2015.01.24-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг “Намаржааны гозгор” гэдэг газар Орхон аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б-ийн 1 үхэр 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд үхрийн “Хорт салст халуурал” өвчин болох нь;

Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн 12 дугаар гудамжийн 1 тоотод малчин У-ын 1 үхэр 2015.01.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.01.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Цээл сумын Зэгст багийн нутаг  “Шийрийн гол” гэдэг газар малчин Н, Н нарын 2 нохой 2015.01.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хашаат сумын Цагаа-Хад багийн “Нуурын-Эрэг” гэдэг газар малчин Ц-ийн 2 үхэр 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн “Ногоон хөв” гэдэг газар малчин Д-ийн 4 үхэр  2015.01.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч  аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутагт 1 нохой 2015.01.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.29-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн “Эрэг мод” гэдэг газар малчин Н-ын малын бэлчээрт 2015.01.27-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баян-богд багийн “Хөх хад” гэдэг газар малчин Н-ын 1 хонь 2015.01.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Сайхан сумын Мануулт багийн нутаг “Хустайн зураа” гэдэг газар малчин Б-ын 1 нохой 2015.02.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг багийн “Бага улаан гозгор” гэдэг газар малчин Б, М нарын 2 үхэр 2014.01.31-ний халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.02.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн  Малчин  сумын  Баянхайрхан багийн “Ар мушгиа” гэдэг газар малчин Буянгийн 2 ямаа 2015.02.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр  хорогдсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.02.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цагаандэнж багийн нутагт 2015.02.06-ны өдөр эзэнгүй 1 нохой халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.07-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

6. Техникийн холбогдолтой ослын талаар:

Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Кино үйлдвэрийн дээд сургуулийн дэргэд дулааны шугамын худагт хүн унасан байна гэсэн дуудлагыг 2015.02.10-ны өдрийн 20:27 цагт хүлээн авсан авч Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн М /38 настай, эрэгтэй/ унасан байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хүлээлгэж өгсөн. 

Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны “Амгалан”-гийн нийтийн тээврийн хэрэгслийн эцсийн буудлын дэргэд хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт суудлын автомашин, бага оврын ачааны автомашинтай мөргөлдөж төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.02.11-ний өдрийн 01:23 цагт хүлээн авч Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Э /32 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг гаргаж НТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн. Нэр, нас оршин суух хаяг нь тодорхойгүй бага оврын ачааны автомашины жолооч ГССҮТ-д хүргэгдэн нас барсан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top