1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 14-19 градус, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 7-12 градус хүйтэн, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 4-6 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 13-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд баруун, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи 13, 16-нд нутгийн баруун хэсгээр, 14-нд говь, талын нутгаар, 15-нд баруун зүгийн нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, Хүрэн бэлчир, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
2. Ой, хээрийн түймэр:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “Богдхан” уулын “Төр хурахын-Ам” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 2015.02.04-ний өдрийн 20:23 цагт хүлээн авч Аврах ангийн 15 албан хаагч, 2 автомашин, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 52 албан хаагч, 7 автомашин, нийт 67 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2014.02.11-ний өдрийн 19:45 цагт түймрийг унтраасан.
3. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Алтан-Овоо”-гийн 36 дугаар гудамжийн 7 тоотод иргэн С-н хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.11-ний өдрийн 12:19 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны “Толгойт”-ын 65 дугаар гудамжийн 13 тоотод иргэн Э-н хураалттай байсан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.11-ний өдрийн 15:58 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 7 албан хаагч,
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг авто зам дээр иргэн Г-н “Хьюндай Старекс” загварын бага оврын автобус шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.11-ний өдрийн 21:43 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны “Зүүн-Алтан-Өлгий”-н задгайд иргэн Х-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.12-ны өдрийн 03:29 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 8 албан хаагч ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Х /52 настай, эрэгтэй/ өртөж нас барсан.
Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Хайрхан багийн 35 дугаар байрны 16 тоотод хана, тааз, шалны хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.11-ний өдрийн 07:35 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 55 дугаар ангийн 14 албан хаагч ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Т /54 настай, эмэгтэй/ өртөж нас барсан.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн 2 дугаар гудамжийн 11 тоотод иргэн Д-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.11-ний өдрийн 12:59 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 52 дугаар ангийн 6 албан хаагч,
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 13 дугаар гудамжийн 20 тоотод “Залуур-Алтай” ХХК-ийн уурын зуухны барилга шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.11-ний өдрийн 13:02 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 59 дүгээр ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
4. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 7 аймгийн 9 сумын нутагт “Галзуу” өвчний 10, нийт 9 аймгийн 12 сумын нутагт 13 тохиолдол үргэлжилж байна. Үүнд:
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн нутаг сумын төвөөс зүүн зүгт 30 км зайтай Жаргалантын ам гэдэг газар малчин Б-ийн 2 бяруу 2015.01.24-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг “Намаржааны гозгор” гэдэг газар Орхон аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б-ийн 1 үхэр 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд үхрийн “Хорт салст халуурал” өвчин болох нь;
Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн 12 дугаар гудамжийн 1 тоотод малчин У-ын 1 үхэр 2015.01.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.01.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Цээл сумын Зэгст багийн нутаг “Шийрийн гол” гэдэг газар малчин Н, Н нарын 2 нохой 2015.01.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Цагаа-Хад багийн “Нуурын-Эрэг” гэдэг газар малчин Ц-ийн 2 үхэр 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутагт 1 нохой 2015.01.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.29-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн “Эрэг мод” гэдэг газар малчин Н-ын малын бэлчээрт 2015.01.27-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баян-богд багийн “Хөх хад” гэдэг газар малчин Н-ын 1 хонь 2015.01.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Сайхан сумын Мануулт багийн нутаг “Хустайн зураа” гэдэг газар малчин Б-ын 1 нохой 2015.02.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг багийн “Бага улаан гозгор” гэдэг газар малчин Б, М нарын 2 үхэр 2014.01.31-ний халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.02.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн “Ар мушгиа” гэдэг газар малчин Буянгийн 2 ямаа 2015.02.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.02.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цагаандэнж багийн нутагт 2015.02.06-ны өдөр эзэнгүй 1 нохой халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.07-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн нутаг “Ловонгийн хонд” гэдэг газар малчин Б-н 1 тэмээ 2015.02.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дорнод аймгийн Сэргэлэн сумын Архоолой багийн нутаг “Ногоон хөв” гэдэг газар малчин Д-н 4 үхэр 2015.01.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР