1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Зүүн зүгийн нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутаг болон говийн бүс нутгийн зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, голын сав газраар 11-16 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 7-12 градус хүйтэн, Онон, Улз, Халх голын сав газраар 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 0-2 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14,15-нд говь талын нутгаар секундэд т¿р зуур 16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
2. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 8 дугаар гудамжийн 146 тоотод иргэн Б-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.12-ны өдрийн 08:32 цагт хүлээн авч Аврах, гал унтраах14 дүгээр ангийн 8 албан хаагч,
Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн дэнжийн 1 дүгээр гудамжийн 11 тоотод иргэн С-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.12-ны өдрийн 17:14 цагт цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Баянгол дүүрэг, Нэгдсэн З дугаар эмнэлгийн замын урд талд байрлах Дашваанжил ХХК-ийн эзэмшлийн 1 давхар байшингийн зүүн талын жигүүрийн хэсгийг түрээсэлдэг иргэн М-ийн түргэн хоолны зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг газрын дээвэр, дотор талын эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.13-ны өдрийн 05:26 цагт цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасаг, хамгаалалтад Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасаг,
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, Цагдаагийн хэлтсийн барилгын дээврийн яндангийн дулаалга шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.12-ны өдрийн 07:13 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 117 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 1, 6 аймгийн 9 сумын нутагт “Галзуу” өвчний 10, нийт 10 аймгийн 13 сумын нутагт 13 тохиолдол үргэлжилж байна.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн нутаг сумын төвөөс зүүн зүгт 30 км зайтай Жаргалантын ам гэдэг газар малчин Б-ийн 2 бяруу 2015.01.24-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “Золтын хөндлөнгийн богино хамар” гэдэг газар малчин Ц-ын 1 үхэр 2015.02.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-шинжлүүлэхэд 2015.02.12-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг “Намаржааны гозгор” гэдэг газар Орхон аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б-ийн 1 үхэр 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд үхрийн “Хорт салст халуурал” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Цээл сумын Зэгст багийн нутаг “Шийрийн гол” гэдэг газар малчин Н, Н нарын 2 нохой 2015.01.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багийн “Нуурын-Эрэг” гэдэг газар малчин Ц-ийн 2 үхэр 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутагт 1 нохой 2015.01.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.29-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баян-богд багийн “Хөх хад” гэдэг газар малчин Н-ын 1 хонь 2015.01.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Сайхан сумын Мануулт багийн нутаг “Хустайн зураа” гэдэг газар малчин Б-ын 1 нохой 2015.02.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг багийн “Бага улаан гозгор” гэдэг газар малчин Б, М нарын 2 үхэр 2014.01.31-ний халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.02.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн “Ар мушгиа” гэдэг газар малчин Буянгийн 2 ямаа 2015.02.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.02.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цагаандэнж багийн нутагт 2015.02.06-ны өдөр эзэнгүй 1 нохой халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.07-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн нутаг “Ловонгийн хонд” гэдэг газар малчин Б-ийн 1 тэмээ 2015.02.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Төргөг сумын Төгрөгийн эх багийн нутаг “Хулстайн голын Дуутын гол”-д тус аймгийн Цээл сумын Дэрстэй багийн малчин Х-ын 1 үхэр 2015.02.09-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4. Тээврийн хэрэгслийн ослын талаар:
Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Ханын материал, Баянхошуу руу салдаг автозам дээр “Хюндай Портер” загварын бага оврын ачааны автомашин замын гэрэлтүүлгийн төмөр шонг мөргөж, хүн гэмтсэн тухай дуудлагыг 2015.02.08-ны өдрийн 19:59 цагт хүлээн авч Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн З /58 настай, эрэгтэй/-г төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэнийг гаргаж, НЯТТТ-ийн 103-ын эмчид хүлээлгэн өгсөн.
5. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн “Мэргэний мухар” гэдэг газар усанд цогцос байгаа тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 2015.02.12-ны өдрийн орон нутгийн цагаар 17:54 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр Ховд аймгийн харьяат иргэн Б /50 настай, эрэгтэй/-г шавар дотор хөлдөж нас барсан байдалтай байсныг малтаж гаргаж авсан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР