1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Ховд, Завхан аймгийн төвүүдэд бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, говийн болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, баруун зүгийн нутийн өмнөд хэсэг болон төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говийн бүс нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, голын сав газраар 16-21 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 9-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 2 градус хүйтэнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 3-5 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 15-нд нутгийн зүүн хагаст, 18-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Газар хөдлөлт: Увс аймгийн Өмнөговь сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т 2015.02.13-ны өдрийн Улаанбаатарын цагаар 09 цаг 07 минут 19 секундэд /У-91056/00//, Ө-48096/00/// 3.7 магниудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн судалгааны төвөөс цахим шуудангаар ирүүлсэн ба Увс аймгийн Онцгой байдлын хэлтсээр дамжуулан тодруулахад тус сумын “Халиуны хүйс” гэдэг газар, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн учирсан хохирол байхгүй гэж мэдэгдсэн байна.
3. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 4, зөрчлийн 5, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 2 дугаар гудамжийн 10 тоот ”Халх гэр хужирт” ХХК-ийн хашаанд 2х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.13-ны өдрийн 12:39 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны Бумбатын аманд иргэн Э-н 7х9 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн үүдний өрөө, хана, тааз, дээвэр шатаж байна гэсэн дуудлагаар 2015.02.13-ны өдрийн 14:27 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 6 албан хаагч, МШУТ болон НОБГ-ын хамтарсан жижүүрийн бүрэлдэхүүн,
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москвагийн гудамжийн Барс-2 худалдааны төвд иргэн Х, Н, Н нарын эзэмшлийн 3 дугаар бөмбөгөрийн 2 давхар 3х6 метрийн хэмжээтэй барааны 30 дугаар павильон шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.13-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч, Аврах, гал унтраах 18 дугаар ангийн 8 албан хаагч, МШУТ болон НОБГ-ын хамтарсан жижүүрийн бүрэлдэхүүн ,
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамжны 117 тоотод иргэн Б-н 4х6 хэмжээтэй байшин эд хогшлийн хамт /бүрэн шатсан байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.13-ны өдрийн 23:14 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, Тус галд гэрийн эзэн Б /42 нас, эр/ түлэгдэж нас барсан байдалтай байсныг цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгч, МШУТ болон НОБГ-ын хамтарсан жижүүрийн бүрэлдэхүүн,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 13-14 тоотод иргэн С-н грашид хураалттай эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.13-ны өдрийн 06:51 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 56 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
4. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 1, 6 аймгийн 8 сумын нутагт “Галзуу” өвчний 8 нийт 9 аймгийн 9 сумын нутагт 10 тохиолдол үргэлжилж байна. Үүнд:
Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “Золтын хөндлөнгийн богино хамар” гэдэг газар малчин Ц-н 1 үхэр 2015.02.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-шинжлүүлэхэд 2015.02.12-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай багийн нутаг “Намаржааны гозгор” гэдэг газар малчин Б-н 1 үхэр 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багийн нутаг “Нуурын-Эрэг” гэдэг газар малчин Ц-н 2 үхэр 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Сайхан сумын Мануулт багийн нутаг “Хустайн зураа” гэдэг газар малчин Б-н 1 нохой 2015.02.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг багийн нутаг “Бага-Улаан гозгор” гэдэг газар малчин Б, М нарын 2 үхэр 2014.01.31-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.02.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн нутаг “Ар мушгиа” гэдэг газар малчин Б-н 2 ямаа 2015.02.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цагаандэнж багийн нутагт 2015.02.06-ны өдөр эзэнгүй 1 нохой халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.07-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн нутаг “Ловонгийн хонд” гэдэг газар малчин Б-н 1 тэмээ 2015.02.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Төргөг сумын Төгрөгийн эх багийн нутаг “Хулстайн голын Дуутын гол”-д тус аймгийн Цээл сумын Дэрстэй багийн малчин Х-н 1 үхэр 2015.02.09-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь, .
Төв аймгийн Өндөрширээт сумын Ханат 4 дүгээр багийн нутагт өвөлжиж буй 2 дугаар багийн малчин А-н 1 адуу 2015.02.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР