Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1. ЦАГ АГААР:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Төв, Булган, Сэлэнгэ, Орхон зэрэг аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн ихэнх нутаг, төв болон говийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, голын сав газраар 12-17 градус, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар  хотод үүл багасна бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  15-16-нд шилжих шөнө нутгийн зүүн өмнөд хэсгээр,18-нд баруун болон төвийн нутгийн хойд, 19-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд Алтайн уулсаар, 19-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, Хүрэн бэлчир, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

2. ОБЪЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР

Нийслэлд гал түймрийн 7, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Амины орон сууцын 2 дугаар гудамжийн 238 тоотод иргэн Э-н 4 ханатай гэр, иргэн Б-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.14-ний өдрийн 08:50 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн 7 албан хаагч;

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны “Сургууль”-ийн 24 дүгээр гудамжийн 446 тоотод иргэн С-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.14-ний өдрийн 12:00 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч;

Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны “Сэлбэ”-ийн 2 дугаар гудамжийн 1 тоотод иргэн Б-н гараж шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.14-ний өдрийн 16:18 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 7 албан хаагч;

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Салхит”-ын 5 дугаар гудамжийн 102 тоотод иргэн Т-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.14-ний өдрийн 18:00 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч;  

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны “Хандгайт”-ын 5 дугаар гудамжийн 66 тоотод иргэн   Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.14-ний өдрийн 20:21 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч; 

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны “Толгойт”-ын 66 дугаар гудамжийн 3/Б тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.15-ны өдрийн 02:52 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 7 албан хаагч;

Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны “Баруун тасган”-ы 8 дугаар гудамжийн 73 тоотод иргэн Г-н хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.15-ны өдрийн 02:11 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 7 албан хаагч;

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн 21 дүгээр гудамжийн 18 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.14-ний өдрийн 10:04 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 32 дугаар ангийн 8 албан хаагч;

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн “Баянбулаг”-ын А-гийн 12 тоотод иргэн С-н малын хашаа, хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.14-ний өдрийн 17:02 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 19 дүгээр ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

3. МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ БОЛОН ХАЛДВАРТ ӨВЧИН:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд:  1 аймгийн 1 сумын нутагт ”Боом” өвчний 1,  1 аймгийн 1 сумын нутагт “ Үхрийн хорт салст халуурал” өвчний 1, 6 аймгийн 8 сумын нутагт “ Галзуу” өвчний 8, нийт 7 аймгийн 9 сумын нутагт 10 тохиолдол үргэлжилж байна.

Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг  “Золтын хөндлөнгийн богино хамар” гэдэг газар малчин Ц-н 1 үхэр 2015.02.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-шинжлүүлэхэд 2015.02.12-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай багийн нутаг “Намаржааны гозгор” гэдэг газар малчин Б-н 1 үхэр 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багийн нутаг “Нуурын-Эрэг” гэдэг газар малчин Ц-н 2 үхэр 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

 Булган аймгийн Сайхан сумын Мануулт багийн нутаг “Хустайн зураа” гэдэг газар малчин Б-н 1 нохой 2015.02.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг багийн нутаг “Бага-Улаан гозгор” гэдэг газар малчин Б, М нарын 2 үхэр 2014.01.31-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.02.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;  

Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн нутаг “Ар мушгиа” гэдэг газар малчин Б-н 2 ямаа 2015.02.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цагаандэнж багийн нутагт 2015.02.06-ны өдөр эзэнгүй 1 нохой халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.07-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн нутаг “Ловонгийн хонд” гэдэг газар малчин Б-н 1 тэмээ 2015.02.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Төргөг сумын Төгрөгийн эх багийн нутаг “Хулстайн голын Дуутын гол”-д тус аймгийн Цээл сумын Дэрстэй багийн малчин Х-н 1 үхэр 2015.02.09-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Төв аймгийн Өндөрширээт сумын Ханат 4 дүгээр багийн нутагт өвөлжиж буй 2 дугаар багийн малчин А-н 1 адуу 2015.02.06-ны өдөр  халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ОСОЛ:

Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарны зам” цайны газрын ойролцоо авто зам дээр ачааны автомашин замын хажуу руу онхолдож хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг 2015.02.14-ний өдрийн 14:30 цагт хүлээн авч Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн М /35 настай, эрэгтэй/ нас барсан байсныг цогцсыг гаргаж  дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд;

Дархан-Уул аймгийн Дархан сумын малчин багийн нутаг төмөр замын 40-ийн гармын дэргэд авто зам дээр ачааны автомашин, суудлын автомашинтай мөргөлдөж автомашины эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.02.14-ний өдрийн 22:19 цагт хүлээн авч Онцгой байдлын газрын 5 албан хаагч ажиллаж иргэн А /35 настай, эрэгтэй/-г гаргаж аймгийн ТТ-д хүлээлгэн өгсөн боловч нас барсан, иргэн Б /42 настай, эрэгтэй/ хавчуулагдан нас барсныг цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус хүлээлгэж өгсөн.

5.ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА:

Баянхонгор аймгийн Баацагаан сумын 5 дугаар багийн нутаг “Ямаан-Усны-Ам” гэдэг газар худагт хүн унаж нас барсан байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 2015.02.14-ний өдрийн 12:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 2 албан хаагч, аймгийн Цагдаагийн газрын 2 албан хаагч, аймгийн Эрүүл мэндийн төвийн 1 эмч ажиллаж иргэн А /33 настай, эрэгтэй/ унаж нас барсан байсныг цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

 

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top