Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 15-20 градус, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 9-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар  хотод  багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 3-5 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  18-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, 19-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 20-нд нутгийн төв хэсгээр цас орно. Салхи 18-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр, 19-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, Хүрэн бэлчир, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат багийн нутаг /сумын төвөөс зүүн хойд зүгт 24 км-т/ “Дулааны-Ар” гэдэг газар /У-105068I00II; Ө-49035I00II/ 2014.12.15-ны өдрийн 19:51 цагт 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн тухай Одон орон, геофизик судалгааны төвөөс мэдээлсэн. Тус сумын Засаг дарга Д.Өлзийбадрахаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэлт зарим иргэдэд мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй тухай мэдээлсэн.

3. Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:

        Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Хилчин”-ий 34 дүгээр гудамжийн 42 тоотод иргэн Ц-н 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.15-ны өдрийн 21:08 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

        Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Э-н суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.15-ны өдрийн 17:13 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 41 дүгээр ангийн 5 албан хаагч,

       Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 5 дугаар багийн нутаг “Хядагийн-Эх” гэдэг газар малчин Д-н малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.15-ны өдрийн 16:05 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 27 дугаар ангийн 6 албан хаагч,

       Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 10 дугаар хэсгийн 6 дугаар гудамжийн 61 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.16-ны өдрийн 00:44 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 22, 54 дүгээр ангийн 26 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

4. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

       Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд:  1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1,  1 аймгийн  1 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 1, 6 аймгийн 8 сумын нутагт “Галзуу” өвчний 8 нийт 9 аймгийн 9 сумын нутагт 10 тохиолдол үргэлжилж байна. Үүнд:  

       Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг  “Золтын хөндлөнгийн богино хамар” гэдэг газар малчин Ц-н 1 үхэр 2015.02.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-шинжлүүлэхэд 2015.02.12-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

     Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай багийн нутаг “Намаржааны гозгор” гэдэг газар малчин Б-н 1 үхэр 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

      Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багийн нутаг “Нуурын-Эрэг” гэдэг газар малчин Ц-н 2 үхэр 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Булган аймгийн Сайхан сумын Мануулт багийн нутаг “Хустайн зураа” гэдэг газар малчин Б-н 1 нохой 2015.02.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг багийн нутаг “Бага-Улаан гозгор” гэдэг газар малчин Б, М нарын 2 үхэр 2014.01.31-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.02.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;  

       Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн нутаг “Ар мушгиа” гэдэг газар малчин Б-н 2 ямаа 2015.02.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цагаандэнж багийн нутагт 2015.02.06-ны өдөр эзэнгүй 1 нохой халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.07-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн нутаг “Ловонгийн хонд” гэдэг газар малчин Б-н 1 тэмээ 2015.02.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Говь-Алтай аймгийн Төргөг сумын Төгрөгийн эх багийн нутаг “Хулстайн голын Дуутын гол”-д тус аймгийн Цээл сумын Дэрстэй багийн малчин Х-н 1 үхэр 2015.02.09-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь,  .

      Төв аймгийн Өндөрширээт сумын Ханат 4 дүгээр багийн нутагт өвөлжиж буй 2 дугаар багийн малчин А-н 1 адуу 2015.02.06-ны өдөр  халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

  ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top