Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн нутгийн зарим газраар цас орсон.

Өнөөдөр: Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 14-19 градус, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар  хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 2-4 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  18-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 19-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 20-нд баруун болон төвийн нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд Алтайн уулсаар шөнөдөө 12-14 градус, 19-нд баруун зүгийн нутгаар, 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 20-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, Хүрэн бэлчир, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

2. Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 7, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 90 дүгээр гудамжийн 6 тоотод иргэн Б-ны хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.16-ний өдрийн 14:01 цагт  хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч;

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 11 дүгээр гудамжийн 278-ийн А тоотод иргэн Ш-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.16-ний өдрийн 20:20 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 8 албан хаагч;

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 20 дугаар гудамжийн 1-ийн 1 тоотод иргэн Ц-ын байшингийн дотор талын таазны хэсэг шатаж  байна гэсэн дуудлагыг 2015.02.16-ний өдрийн 21:20 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч;

Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар багийн 1-ийн 3 тоотод иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.16-ний өдрийн 21:49 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 1 дүгээр гудамжийн 4 тоотод иргэн Э-ын байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.16-ний өдрийн 22:00 цагт хүлээн авч хэлтсийн Аврах, гал унтраах 18 дугаар ангийн 8 албан хаагч;

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24 дүгээр гудамжийн 570-ийн А тоотод иргэн Б-ийн гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.16-ний өдрийн 23:23 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч;

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн задгайд иргэн Б-ны байшин, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.17-ны өдрийн 00:01 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч;

      Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 46 дугаар гудамжийн 2 тоотод иргэн Н-ийн байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.16-ний өдрийн 18:31 цагт  хүлээн авч Аврах, гал унтраах 27 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

       Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд:  1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1,  1 аймгийн  1 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 1, 7 аймгийн 10 сумын нутагт “Галзуу” өвчний 10 нийт 9 аймгийн 9 сумын нутагт 12 тохиолдол үргэлжилж байна. Үүнд:

Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг  “Золтын хөндлөнгийн богино хамар” гэдэг газар малчин Ц-н 1 үхэр 2015.02.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-шинжлүүлэхэд 2015.02.12-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай багийн нутаг “Намаржааны гозгор” гэдэг газар малчин Б-н 1 үхэр 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багийн нутаг “Нуурын-Эрэг” гэдэг газар малчин Ц-н 2 үхэр 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Сайхан сумын Мануулт багийн нутаг “Хустайн зураа” гэдэг газар малчин Б-н 1 нохой 2015.02.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг багийн нутаг “Бага-Улаан гозгор” гэдэг газар малчин Б, М нарын 2 үхэр 2014.01.31-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.02.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн нутаг “Ар мушгиа” гэдэг газар малчин Б-н 2 ямаа 2015.02.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цагаандэнж багийн нутагт 2015.02.06-ны өдөр эзэнгүй 1 нохой халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.07-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн нутаг “Ловонгийн хонд” гэдэг газар малчин Б-н 1 тэмээ 2015.02.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Төргөг сумын Төгрөгийн эх багийн нутаг “Хулстайн голын Дуутын гол”-д тус аймгийн Цээл сумын Дэрстэй багийн малчин Х-н 1 үхэр 2015.02.09-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Төв аймгийн Өндөрширээт сумын Ханат 4 дүгээр багийн нутагт өвөлжиж буй 2 дугаар багийн малчин А-н 1 адуу 2015.02.06-ны өдөр  халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн “Ханангийн хөндий” гэдэг газар малчин Б-ын 1 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр 2015.02.15-ны өдөр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.16-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

      Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн “Хүрэн морь” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр 2015.02.11-ний өдөр өвчилж, мөн хавьтал авсан 3 нохойны хамт устгаж,  дээж авч аймгийн аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.12-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

  4.Тээврийн хэрэгслийн осол:

       Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо өнгөрөөд авто зам дээр гаргахад “Nord benz” загварын том оврын ачааны автомашиныг “Hyundai Poronter” загварын бага оврын ачааны автомашиныг мөргөн, зам тээврийн осол болж, 2 хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.02.17-ны шөнийн 01:04 цагт хүлээн авч  Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, “Hyundai Poronter” автомашин дотор зорчиж явсан иргэн О/24 настай, эрэгтэй/, зорчигч Б/18 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн НТТТ-ын 103-ын эмчид, ослын газрын БЗД-ийн Замын цагдаагийн тасгийн албан хаагч нарт хүлээлгэн өгсөн.

5. Химийн хорт бодисын осол:

       Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Москва” хорооллын 3 дугаар байрны 2 дугаар орцонд химийн бодис үнэртээд, амьсгал боогдоод байна гэсэн дуудлагыг 2015.02.16-ний өдрийн 21:40 цагт хүлээн авч Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, орцны жижүүрийн өрөөний хөргөгчийг шүршдэг будгаар будсаны улмаас тус орцонд үнэр тархсан байсныг шалгаж, зааварласан.

6. Эрэн хайх, аврах ажиллагаа:

       Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутагт авто замын хажуугийн хунгар цасанд ”Дархан хүнс” компанийн  “Хюндай Портер” загварын ачаатай автомашины зүүн талын дугуйнууд нь хөндийрсөн байдалтай, гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2015.02.16-ний өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус компанийн 2 техник хэрэгслийг дайчлан татан гаргасан.  

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top