1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгийн аймгийн хойд сумдаар, Увсын Өндөрхангай, Завханы Цэцэн-Уул сумын нутгаар бага газраар цас орсон.Бусад нутгаар цаг агаар тогтуун хонолоо
Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 10-15 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа голын сав газраар 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 1-3 градус дулаан байна.
Төлөв байдал: 19-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 20-нд баруун болон төвийн нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд баруун зүгийн нутгаар, 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 20-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
2.Аюулт үзэгдлийн талаар:
Хээрийн түймэр: Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан ухаа 2-р багийн нутаг ”Цагаан өндрийн ар” /сумын төвөөс зүүн урагш 40 км-т / газар хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 2015.02.17-ны өдрийн 14:25 цагт хүлээн авч тус сумаас 10 хүн, 2 машинтай ажиллаж 1 га орчим талбайг хамарсан хээрийн түймрийг 2015.02.17-ны өдрийн 15:20 цагт бүрэн унтраасан тухай тус сумын Тамгын газрын дарга Э мэдэгдсэн байна.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 5, зөрчлийн 6, орон нутагт гал түймрийн 1, зөрчлийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зурагт өгсөх замд иргэн Э-н хүнсний дэлгүүрийн /Төгс-1 хүнсний дэлгүүр/ хог шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.17-ны өдрийн 11:33 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 6 албан хаагч,
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туулын 2-ын Б хэсгийн 23Б тоотод иргэн Б-н 4х6 хэмжээтэй байшингийн граш шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.17-ны өдрийн 18:50 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 65 дугаар ангийн 8 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 52 дугаар гудамжийн 2 тоотод иргэн Э-н 4 ханатай гэр эд хогшлын хамт бүрэн шатсан, мөн 4х6 хэмжээтэй үүдний амбаар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 19:16 цагт хүлээн авч хэлтсийн Аврах, гал унтраах 65 дугаар ангийн 8 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Намгийн 1 дүгээр гудамжийн 10Б тоотод иргэн Л-н тахилын /илүү гэр/ 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 21:30 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн 8 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 47 дугаар гудамжийн 11 тоотод эзэнгүй айл /гэрийн эздийг тогтоож чадаагүй/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.18-ны өдрийн шөнийн 02:18 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 8 албан хаагч,
Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Хивс 3-3 тоотод иргэн М-н 5 хантай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.17-ны өдрийн 11:37 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 52 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
4. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт ”Боом” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 1, 5 аймгийн 7 сумын нутагт “Галзуу” өвчний 7, нийт 7 аймгийн 9 сумын нутагт 9 тохиолдолд тогтоосон хязгаарлалтын болон хорио цээрийн дэглэмийн цагийн байдалд гарсан өөрчлөлтгүй хэвийн үргэлжилж байна. Үүнд:
Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “Богино хамар” гэдэг газар малчин Ц-н 1 үхэр 2015.02.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-шинжлүүлэхэд 2015.02.12-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай багийн нутаг “Намаржааны гозгор” гэдэг газар малчин Б-н 1 үхэр 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн “Ханангийн хөндий” гэдэг газар малчин Б-н 1 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр 2015.02.15-ны өдөр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.16-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн “Хүрэн морь” гэдэг газар малчин Б-н 1 нохой халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр 2015.02.11-ний өдөр өвчилж, мөн хавьтал авсан 3 нохойны хамт устгаж, дээж авч аймгийн аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.12-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн нутаг “Ар мушгиа” гэдэг газар малчин Б-н 2 ямаа 2015.02.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цагаандэнж багийн нутагт 2015.02.06-ны өдөр эзэнгүй 1 нохой халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.07-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Төгрөгийн-Эх багийн нутаг “Хулстайн гол” гэдэг газар малчин Х-н 1 үхэр 2015.02.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн нутаг “Ловонгийн хонд” гэдэг газар малчин Б-н 1 тэмээ 2015.02.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан багийн нутаг “Ханат” гэдэг газар малчин А-н 1 морь 2015.02.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
5. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт автозамын хажуугийн хунгар цасанд /жалганд/ ДАХ 81-62 улсын дугаартай”Х.ТRAIL” загварын суудлын автомашин сууж гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2015.02.17-ны өдрийн 15:39 цагт хүлээн авч Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр очиж татаж гаргасан.
Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн нутаг “Бор толгойн хоолой” гэдэг газарт мөс цөмөрч УБА улсын дугаартай САIIOPER загварын машин усанд суусан машинтай явсан 2 иргэн эсэн мэнд гарч ойролцоох айлд байна гэсэн дуудлагыг 2015.02.17-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын дарга ОБ-ын ахмад Б-н ахлуулсан 10 албан хаагч, 1 автомашинтай очиход харанхуй үзэгдэх орчин хязгаардмал байгаа тул гэгээ орохоор татаж гаргахаар болсон.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР