Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Завхан, Ховд аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун хонолоо.

Өнөөдөр: Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, баруун зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, төвийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр, говийн бүс нутгийн зарим газраар секундэд түр зуур 16 метр, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сийлхэмийн нуруу болон түүний салбар уулс, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 12-17 градус, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 5-10 градус хүйтэн, Их нууруудын хотгороор 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгаар 4-9 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 1-3 градус дулаан байна.

Өнөөдөр: Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, баруун зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, төвийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр, говийн бүс нутгийн зарим газраар секундэд түр зуур 16 метр, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сийлхэмийн нуруу болон түүний салбар уулс, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 12-17 градус, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 5-10 градус хүйтэн, Их нууруудын хотгороор 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгаар 4-9 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

2. Газар хөдлөлт:

Увс аймгийн Тариалан сумын төвөөс баруун хойд зүгт 14 км-ын зайд 2015.02.18-ны өдрийн Улаанбаатарын цагаар 06:19 цагт Ө.49089/00//, У.91083/00// газар зүйн солбилцолд 3,54 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс 2015.02.18-ны өдрийн 12:35 цагт мэдээлснийг сумын Засаг дарга Ц-с тодруулуулахад иргэдэд мэдрэгдсэн зүйл, учирсан хохиролгүй байлаа.  

3. Аюулт үзэгдлийн талаар:

Хээрийн түймэр: Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Богдхан уулын “Төр хурахын-Ам” гэдэг газар хуучин унтраасан түймрийн цурмаас дахин ассан тухай дуудлагыг 2015.02.18-ны өдрийн 10:45 цагт хүлээн авч Онцгой байдлын хэлтсийн 15 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр, Богдхан уулын дархан цаазат газрын захиргааны 15 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.02.18-ны өдрийн 20:00 цагт унтраасан.

4. Объектын гал түймэр:

      Нийслэлд гал түймрийн 6, орон нутагт гал түймрийн 1  дуудлагатай байлаа. Үүнд:

Налайх дүүргийн 3 дугаар хорооны “Дэнж”-ийн 20 дугаар гудамжийн 10 тоотод иргэн Э-н 87-14 УНД улсын дугаартай бага оврын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.18-ны өдрийн 14:00 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 28 дугаар ангийн 7 албан хаагч;

Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Барс захын дэргэд хуванцар хоолой шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.18-ны өдрийн 14:48 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн 7 албан хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Алтан-Овоогийн 14 дүгээр гудамжийн 42 тоотод иргэн Б-н байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.18-ны өдрийн 14:48 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 7 албан хаагч;

Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Зүүн-Алтан-Өлгийн 33 дугаар гудамжид цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.18-ны өдрийн 20:14 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 6 албан хаагч;

Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны “Баатархайрхан”-ы 2Б хэсэгт цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.18-ны өдрийн  20:56 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 6 албан хаагч;

Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны Горькийн 28 дугаар гудамжийн задгайд иргэн Д-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.19-ны өдрийн 04:05 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 7 албан хаагч;

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн Тахилгат тосгоны “Арын худаг” гэдэг газар иргэн Т-н 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.18-ны өдрийн 12:20 цагт хүлээн авч  Аврах,  гал унтраах 32 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

5. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 1,  4 аймгийн 6 сумын нутагт “Галзуу” өвчний 6, нийт 5 аймгийн 7 сумын нутагт 7 тохиолдолд тогтоосон хязгаарлалтын болон хорио цээрийн дэглэмийн  цагийн байдалд гарсан өөрчлөлтгүй хэвийн үргэлжилж байна. Үүнд:

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай багийн нутаг “Намаржааны гозгор” гэдэг газар малчин Б-н 1 үхэр 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн “Ханангийн хөндий” гэдэг газар малчин Б-н 1 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр 2015.02.15-ны өдөр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.16-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн “Хүрэн морь” гэдэг газар малчин Б-н 1 нохой халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр 2015.02.11-ний өдөр өвчилж, мөн хавьтал авсан 3 нохойны хамт устгаж,  дээж авч аймгийн аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.12-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цагаандэнж багийн нутагт 2015.02.06-ны өдөр эзэнгүй 1 нохой халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.07-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Төгрөгийн-Эх багийн нутаг “Хулстайн гол” гэдэг газар малчин Х-н 1 үхэр 2015.02.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн нутаг “Ловонгийн хонд” гэдэг газар малчин Б-н 1 тэмээ 2015.02.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Зүүнговь сумын Баяннуур багийн нутаг “Хадааст” гэдэг газар малчин А-н 2 үхэр 2015.02.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд 2015.02.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top