Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Говь-Алтай, Увс зэрэг 3 аймгийн нутагт цас орсон.

Өнөөдөр: Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зарим газраар, говийн нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, баруун болон төвийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 20-25 градус, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 11-16 градус хүйтэн, говийн бүс нутгаар 1 градус хүйтэнээс 4 градус дулаан, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 8-10 градус хүйтэн байна.

Өнөөдөр: 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн зүгийн нутгаар, 23-нд нутгийн баруун хойд хэсгээр,   24-нд баруун болон төв, говийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 19-24 градус, Хүрэн бэлчир, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларна.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Хээрийн түймэр: Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн нутаг “Танкын даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 2015.02.19-ний өдрийн 13:23 цагт хүлээн авч Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 35 иргэн, 8 автомашин, нийт 47 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 20:08 цагт түймрийг унтраасан.

3. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны “Рашаант”-ын 19 дүгээр гудамжийн 29 тоотод “Сувд бадмаараг” ХХК-ийн оймсны үйлдвэрийн байр, иргэн А-н 4 ханатай гэр, байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.19-ний өдрийн 15:53 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10, 34 дүгээр ангийн 17 албан хаагч,

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутагт авто зам дээр иргэн Ж-н суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.19-ний өдрийн 15:54 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 6 албан хаагч,

Баянгол дүүргийн 23 дугаар хорооны “Зүүн-Ард-Аюуш”-ийн 8 дугаар гудамжийн 255 тоотод иргэн Х-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.20-ны өдрийн 01:33 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Х /28 настай, эмэгтэй/ түлэгдэж гэмтсэн, иргэн Х /97 настай, эмэгтэй/ өртөж нас барсан.

Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 3 дугаар хэсгийн 1142 тоотод иргэн М-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.20-ны өдрийн 03:20 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 35 дугаар ангийн 8 албан хаагч,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хан-Уул багийн 15 дугаар гудамжийн 1 тоотод иргэн Б-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.19-ний өдрийн 13:15 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 21 дүгээр ангийн 6 албан хаагч ажиллаж унтраасан.

5. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 1,  4 аймгийн 6 сумын нутагт “Галзуу” өвчний 6, нийт 5 аймгийн 7 сумын нутагт 7 тохиолдолд тогтоосон хязгаарлалтын болон хорио цээрийн дэглэмийн  цагийн байдалд гарсан өөрчлөлтгүй хэвийн үргэлжилж байна. Үүнд:

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай багийн нутаг “Намаржааны гозгор” гэдэг газар малчин Б-н 1 үхэр 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн “Ханангийн хөндий” гэдэг газар малчин Б-н 1 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр 2015.02.15-ны өдөр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.16-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн “Хүрэн морь” гэдэг газар малчин Б-н 1 нохой халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр 2015.02.11-ний өдөр өвчилж, мөн хавьтал авсан 3 нохойны хамт устгаж,  дээж авч аймгийн аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.12-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цагаандэнж багийн нутагт 2015.02.06-ны өдөр эзэнгүй 1 нохой халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.07-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Төгрөгийн-Эх багийн нутаг “Хулстайн гол” гэдэг газар малчин Х-н 1 үхэр 2015.02.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн нутаг “Ловонгийн хонд” гэдэг газар малчин Б-н 1 тэмээ 2015.02.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Зүүнговь сумын Баяннуур багийн нутаг “Хадааст” гэдэг газар малчин А-н 2 үхэр 2015.02.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд 2015.02.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top