1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Төвийн аймгийн ихэнх, баруун болон зүүн зүг, говийн нутгийн зарим газраар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 21-26 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голынсав газраар 17-22 градус, говийн бүс нутаг болон зүүн зүгийн нутгаар 9-14 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод үүлэрхэг. Бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 17-19 градус хүйтэн байна. Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 2-4 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 22-нд зүүн зүгийн нутгаар, 23-нд баруун зүгийн нутгаар, 24-нд зарим газраар, 25-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-24 нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 18-23 градус, Хүрэн бэлчир, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн өмнөд хэсгээр өдөртөө хүйтний эрч сулавтар байна.
2. Хүчтэй цасан болон шороон шуурга:
2015 оны 02 дугаар сарын 20-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгоноос Сант сумын Орхоны гүүр хүртэлх авто замд цас орж, шуурсны улмаас хаагдаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учирч, зам тээврийн осол гарч нөхцөл байдал хүндэрсэн тул Орхон, Дархан-Уул аймгийн Засаг дарга нартай зөвшилцөж авто замын хөдөлгөөнийг Дархан-Эрдэнэт хотын чиглэлд 2 талдаа 2015.02.20-ний өдрийн 21:00 цагаас 2015.02.21-ний 07:00 цаг хүртэл хязгаарласан. Тухайн авто зам дээр ойролцоогоор 200-300 гаруй автомашинтай иргэд түгжирсэн.
Мөн Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлийн замын зарим хэсэгт хальтиргаа гулгаа үүсэж, зам тээврийн осол гарч, тээврийн хэрэгсэл зорчих нөхцөл байдал хүндэрсэн тул Зам, Тээврийн Яам, тухайн аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөж 2015.02.20-ний өдрийн 23:00 цагаас 2015 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 07:00 цаг хүртэл хугацаанд авто замын хөдөлгөөнийг хязгаарласан.
Мөн Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээний дагуу Зам, Тээврийн Яам, тухайн аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөж 2015.02.21-ний өдрийн 07:00 цагаас Улаанбаатар-Хэнтий, Улаанбаатар-Дорнод, Улаанбаатар-Сүхбаатар, Улаанбаатар-Дорноговь, Улаанбаатар-Говь-Сүмбэр аймгийн чиглэлд 2 талдаа авто замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан.
2015.02.20-02:21-ний өдрийн хугацаанд орон нутагт автомашинтайгаа цасанд боогдсон талаар иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газраас дараах арга хэмжээг авч ажилласан. Үүнд:
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар цасан шуурганд боогдсон, төөрсөн нийт 34 автомашинаар зорчиж явсан 155 иргэнийг аврах ажиллагааг 34 албан хаагч, 7 техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэсэн байна. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар хэмжээнд цасан шуурганд боогдсон, төөрсөн нийт 23 автомашинаар зорчиж явсан 86 иргэнийг аврах ажиллагааг 24 албан хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэсэн байна.
3. Хээрийн түймэр
Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар багийн “Шанагийн баян цагаан” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.02.20-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн 24 албан хаагч, 2 автомашин, тус сумын 18 иргэн автомашин, 2 автомашин, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 иргэн, 1 автомашин, нийт 47 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 20:00 цагийн орчим унтраасан. Түймэрт иргэн О-ын эзэмшлийн “Toyoto prius-11” загварын суудлын автомашин бүрэн шатаж, 7х2 км талбайг хамарсан байна.
4. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 10, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 60 дугаар гудамжийн 838 тоотод иргэн Х-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.20-ний өдрийн 09:43 цагт хүлээн авч Аврах гал унтраах 63 дугаар ангийн 8 албан хаагч; Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбийн 4 дүгээр гудамжийн 45 тоотод иргэн Д-ийн амбаар, 42 тоотод амбаарын хананы хэсэг хайрагдан шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.20-ний өдрийн 12:31 цагт хүлээн авч Аврах гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч;
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 9 дүгээр гудамжийн 131 тоотод иргэн Ц-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.20-нйи өдрийн 15:53 цагт хүлээн авч Аврах гал унтраах 63 дугаар ангийн 8 албан хаагч;
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 29 дүгээр гудамжийн 1-ийн А тоотод иргэн Э-ийн гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.20-ний өдрийн 16:40 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч;
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Өгөөж” ХХК-ийн хашаанд иргэн С-ийн гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.20-ний өдрийн 22:36 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч;
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Дэнжийн 4 дүгээр гудамжийн 2-ийн Б тоотод иргэн Б-ийн гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.20-ний өдрийн 22:56 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн 8 албан хаагч;
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сургуулийн автобусны буудлын орчим автозам дээр иргэн О-ын “Toyota Witz” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.20-ний өдрийн 23:35 цагт хүлээн авч Аврах гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч;
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 27 дугаар гудамжийн 636 тоотод иргэн О-ын 6 айлын орон сууцны байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.21-ний шөнийн 00:00 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 8 албан хаагч;
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 22 дугаар гудамжийн 525 тоотод иргэн Г-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.21-ний шөнийн 02:32 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч;
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хорооллын 6 дугаар байрны 3 дугаар орцны хаалга шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.21-ний шөнийн 03:32 цагт хүлээн авч Аврах гал унтраах 10 дугаар ангийн 6 албан хаагч;
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Их уулын 25 дугаар гудамжийн 4 тоотод М-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.20-ний өдрийн 12:48 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 21 дүгээр ангийн 7 албан хаагч;
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн 7 дугаар гудамжийн 7 тоотод иргэн Б-ийн 2 байшин, эд зүйлсийн хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.20-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч Аврах гал унтраах 27 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
5. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 1, 2 аймгийн 4 сумын нутагт “Галзуу” өвчний 5, нийт 4 аймгийн 6 сумын нутагт 6 тохиолдол үргэлжилж байна.Үүнд:
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай багийн нутаг “Намаржааны гозгор” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын “Цагаандэнж” багийн нутагт 2015.02.06-ны өдөр эзэнгүй 1 нохой халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.07-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Төгрөгийн-Эх багийн нутаг “Хулстайн гол” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.02.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн нутаг “Ловонгийн хонд” гэдэг газар малчин Б-ийн 1 тэмээ 2015.02.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн “Ханангийн хөндий” гэдэг газар малчин Б-ийн 1 хонь 2015.02.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Зүүнговь сумын Баяннуур багийн нутаг “Хадааст” гэдэг газар малчин А-ийн 2 үхэр 2015.02.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Завхан аймгийн Сонгино сумын Шарнуруу багийн “Хүрэн морь” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.02.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
6.Тээврийн хэрэгслийн осол:
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Агуйт” гэдэг газар “Toyoto Lexus-570” загварын автомашин замын хажуу руу онхолдож хүмүүс бэртэж, гэмтсэн тухай дуудлагыг 2015.02.20-ний өдрийн 16:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ослын газарт иргэн З /29 настай, эмэгтэй/, О /51 настай, эмэгтэй/, Э /50 настай, эрэгтэй/, Б /29 настай, эрэгтэй/ нар гэмтэж, бэртсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлж, Дархан-Уул аймгийн яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн.
7. Эрэн хайх, аврах ажиллага
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Их нарийний-Ам” гэдэг газар Landrover загварын автомашин жалганд /бага насны 3 хүүхэд, 2 том хүнтэй/ суусан тухай дуудлагыг 2015.02.21-ний өдрийн 03:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 45 дугаар ангийн 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр татан гаргасан.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Хонгорын даваа” гэдэг газар “Land cruiser-80 загварын автомашинтай 6 хүн цасанд боогдсон тухай 2015.02.20-ний өдрийн 22:05 цагт хүлээн авч тус аймгийн Аврах гал унтраах 55 дугаар ангийн 13 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр цаснаас татан гаргасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР