Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа

Өнөөдөр: Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Зарим газраар цас орж салхи баруунаас хойш эргэж  секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 18-23 градус,  Увс нуур, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 1 градус хүйтэнээс 4 градус дулаан, говийн аймгуудын нутгаар 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 24, 27-нд зарим газраар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсэг, баруун зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-25-нд зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 17-22 градус, Хүрэн бэлчир, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 

    2. Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 9, орон нутагт гал түймрийн 1  дуудлагатай байлаа. Үүнд:

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Яармаг”-ийн 3 дугаар гудамжийн 78 тоотод иргэн Б байшин шатаж байна гэсэн 2015.02.22-ны өдрийн 10:22 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 30 дугаар ангийн 7 албан хаагч;

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 2 дугаар байрны 1 дүгээр орцын зоорины давхарт иргэн Ц-н өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 2015.023.22-ны өдрийн 14:57 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 7 албан хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Баянбулаг”-ийн 1 дүгээр гудамжийн 74 тоотод иргэн Г-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.22-ны өдрийн 16:11 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 7 албан хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Мандал-Овоогийн 26 дугаар гудамжийн 7 тоотод иргэн Б-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.22-ны өдрийн 16:55 цагт хүлээн  авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 6 албан хаагч;

 Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны “Цайз”-ын 3/А дугаар гудамжийн 239 тоотод иргэн Д-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.22-ны өдрийн 18:48 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 7 албан хаагч;

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны “Алтайн” 27 дугаар гудамжийн 138 тоотод иргэн А-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.22-ны өдрийн 20:22 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 7 албан хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 22 дугаар байрны 3 дугаар орцын жижүүрийн өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.22-ны өдрийн 21:24 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 18 дугаар ангийн 6 албан хаагч; /Утаажилтийн бүсээс 6 иргэнийг гаргасан./

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны “Цайз”-ын 4-ийн Г хэсэг 2 тоотод иргэн Б-н агуулах, 4 ханатай гэр, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.22-ний өдрийн 22:27 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 7 албан хаагч; /Уг галд иргэн Гэрэлчимэг /35 настай, эмэгтэй/ өртөж нурууны хэсэг түлэгдсэнийг НТТТ-д хүлээлгэн өгсөн./

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Зээл”-ийн 16 дугаар гудамжийн 26 тоотод иргэн Э-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.22-ны өдрийн 20:22 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн 7 албан хаагч;

Хөвсгөл аймгийн  Мөрөн  сумын  3 дугаар багийн 9 дүгээр гудамжийн 20 тоотод иргэн Н-н 7х12 метрийн харьцаатай  байшингийн дээвэр хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.22-ны өдрийн 21:16 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 27 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

       Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд:  1 аймгийн 1 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 1, 2 аймгийн 4 сумын нутагт “Галзуу” өвчний 4, нийт 3 аймгийн 5 сумын нутагт 5 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай багийн нутаг “Намаржааны гозгор” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Төгрөгийн-Эх багийн нутаг “Хулстайн гол” гэдэг газар малчин Х-ын 1 үхэр 2015.02.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн нутаг “Ловонгийн хонд” гэдэг газар малчин Б-н 1 тэмээ 2015.02.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн “Ханангийн хөндий” гэдэг газар малчин Б-н 1 хонь 2015.02.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Зүүнговь сумын Баяннуур багийн нутаг “Хадааст” гэдэг газар малчин А-н 2 үхэр 2015.02.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.  

4. Эрэн хайх, аврах ажиллагаа талаар:

Дундговь аймгийн Адаацаг сумын 3 дугаар багийн нутаг “Тал булгийн-Адаг” гэдэг газар нутагладаг малчин А-н гэрээс Д /14 настай, эрэгтэй/ 2015.02.21-ний өдрийн 18.00 цагт гараад алга болсон тухай дуудлагыг 2015.02.21-ний өдрийн 22:34 цагт хүлээн авч Онцгой байдлын хэлтсийн  9 албан хаагч, орон нутгийн 40 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.02.22-ны өдрийн 10:32 цагт тус сумын 3 дугаар багийн нутаг “Түнтгэрийн бууц” гэдэг газар нутагладаг малчин С-н гэрээс эсэн мэнд олсон.

Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн “Шивээт” гэдэг газар нутагладаг малчин М /41 настай, эрэгтэй/ 2015.02.20-ны өдрийн 23:00 цагт гэрээсээ гараад алга болсон тухай мэдээллийг 2015.02.21-ний өдрийн 12:40 цагт хүлээн авч тус сумын хэсгийн төлөөлөгч ахмад Дашзэвэгээр ахлуулсан 14 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.02.22-ны өдрийн 17:00 цагт Дөхөм багийн нутаг “Агьт” гэдэг газраас цогцсыг олж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч авч явсан.  

Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг Тэрэлжээс баруун зүгт 5 км зайд шинээр баригдаж байгаа /МТ/ ШТС-ын орчмоос иргэн Б /37 настай, эрэгтэй/ төөрч алга болсон тухай дуудлагыг 2015.02.22-ны өдрийн 23:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 19 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад иргэн Б Баянзүрх дүүргийн 23 хороонд оршин суух дүү Ш-н гэдэг айлд ирсэн тухайгаа 2015.02.23-ны өдрийн 06:54 цагт утсаар мэдэгдсэн байна.     

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top