1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Завхан аймгийн нутагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Зарим газраар цас орно. Салхи зүүн хойноос 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 18-23 градус, Увс нуур, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, говийн аймгуудын нутгаар 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос 5-10 м/с. 12-14 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 25-нд зүүн зүгийн нутгаар, 26-нд баруун зүгийн нутгаар, 27-нд зарим газраар, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи 25-нд Алтайн салбар уулсаар, 26, 27-нд говийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 25-ны өдрөөс нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 11-16 градус, Хүрэн бэлчир, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
2. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 7, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны “Монлаа”-гийн 6 дугаар гудамжийн 26 тоотод иргэн Э-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.23-ны өдрийн 13:42 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны “Ойчид”-ын 34 дүгээр гудамжийн 74 тоотод иргэн Т-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.23-ны өдрийн 14:28 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг “Жаргалантын-Ам” гэдэг газар 1 га талбайн шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.23-ны өдрийн 16:03 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 30 дугаар ангийн 7 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны “Сэлбэ”-ийн 8 дугаар гудамжийн 66 тоотод эзэн нь тодорхойгүй хашаа, жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.23-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 7 албан хаагч,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 34 дүгээр байрны 12 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Фүюсин” ХХК-ийн байранд эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.23-ны өдрийн 16:55 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн 7 албан хаагч,
Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 1 дүгээр гудамжийн 96 тоотод иргэн Ж-н хураалттай байсан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.23-ны өдрийн 19:42 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 18 дугаар ангийн 7 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны “Бага Дарь-Эх”-ийн 10 дугаар гудамжийн 1951 тоотод иргэн О-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.23-ны өдрийн 22:02 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 56 дугаар гудамжийн 2 тоотод иргэн С-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.23-ны өдрийн 14:48 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 81 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 4 сумын нутагт “Галзуу” өвчний 4, нийт 2 аймгийн 4 сумын нутагт 4 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Төгрөгийн-Эх багийн нутаг “Хулстайн гол” гэдэг газар малчин Х-ын 1 үхэр 2015.02.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн нутаг “Ловонгийн хонд” гэдэг газар малчин Б-н 1 тэмээ 2015.02.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн “Ханангийн хөндий” гэдэг газар малчин Б-н 1 хонь 2015.02.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Зүүнговь сумын Баяннуур багийн нутаг “Хадааст” гэдэг газар малчин А-н 2 үхэр 2015.02.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4. Тээврийн хэрэгслийн осол:
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт авто зам дээр “Ниссан Вингрөүд” загварын суудлын автомашин, “Ниссан Марч” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, автомашины эд ангид 1 хүн хавчуулагдсан тухай мэдээллийг 2015.02.23-ны өдрийн 22:43 цагт хүлээн авч Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, иргэн Н /30 настай, эрэгтэй/ эд ангид хавчуулагдаж гэмтсэн байсныг гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР