Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

    1. Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 5 дуудлагатай байлаа. Үүнд:

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 2 дугаар гудамжийн 8 тоотод иргэн Т-ийн 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.24-ний өдрийн 11:47 хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Ерөнхий боловсролын 87 дугаар дунд сургуулийн дэргэд цахилгаан дамжуулах агаарын шугамын модон тулгуур шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.24-ний өдрийн 20:23 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 35 дугаар ангийн 7 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 45 дугаар гудамжийн 678 тоотод иргэн У-н байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.24-ний өдрийн 21:39 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 7 албан хаагч,

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгинын 29 дүгээр гудамжийн 351 тоотод иргэн Э-н байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.25-ны шөнийн 01:46 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 30 дугаар ангийн 7 албан хаагч,

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 34 дүгээр байрны 12 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Фүюсин” ХХК-ийн байранд эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.23-ны өдрийн 16:55 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн 7 албан хаагч,

Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөр шандын 19 дүгээр гудамжийн 10 тоотод иргэн Д-н гэр, иргэн Б-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.25-ны шөнийн 05:04 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 28 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

       Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд:  2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Төгрөгийн-Эх багийн нутаг “Хулстайн гол” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.02.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн “Ханангийн хөндий” гэдэг газар малчин Б-ийн 1 хонь 2015.02.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Зүүнговь сумын Баяннуур багийн нутаг “Хадааст” гэдэг газар малчин А-ийн 2 үхэр 2015.02.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Тээврийн хэрэгслийн осол:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Үтрэмийн 1 дүгээр гудамжийн 10 тоотын блокон хашааг “Huyndai elentra” загварын автомашин мөргөж, хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.02.24-ний өдрийн 17:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 19 дүгээр ангийн 9 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, тус сумын харьяат Л /42 настай, эрэгтэй/ биеийн байдал хүндэвтэр гэмтсэн байсныг эмнэлэгт хүргүүлж, одоогоор нэр, нас, хаяг тодорхойгүй эрэгтэй нас барсан байсныг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

Булган аймгийн Булган сумын төвөөс 5 км-ийн зайтай “Хуурай-Ам” гэдэг газар “Mitshubishi Pajero” загварын автомашин, “Huyndai Sonata-5” загварын автомашинууд хоорондоо мөргөлдөж, хүмүүс гэмтэж, бэртсэн тухай  2015.02.24-ний 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын бүлгийн 4 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, гэмтэж бэртсэн иргэдийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. Одоогийн байдлаар “Mitshubishi Pajero” загварын автомашин дотор 5 иргэн зорчиж явснаас О /34 настай, эмэгтэй/, А /3 настай, эрэгтэй/, Б /1.6 настай, эмэгтэй/ нарын биеийн байдал дунд зэргийн байдалтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт, “Huyndai Sonatа-5” загварын автомашин дотор 7 иргэн зорчиж явснаас жолооч Э /44 настай, эрэгтэй/, Б /49 настай эрэгтэй/ нарын биеийн байдал хүнд сэхээн амьдруулах тасагт, Б /34 настай, эрэгтэй/, Д /12 настай, эмэгтэй/, М /19 настай, эмэгтэй/, С /21 настай, эрэгтэй/, Э /6 настай, эмэгтэй/ нарын биеийн байдал дунд зэргийн байдалтай мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна.

4. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар багийн “Өлзийт нуур” гэдэг газраас иргэн С /51 настай, эрэгтэй/ 2015.02.21-ний өдрийн 13:00 цагийн орчим иргэн М-н гэр рүү яваад ирээгүй тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын хэлтэс 2015:02:23-ний өдрийн 14:50 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар ахлуулсан 18 хүнтэй эрлийн 2 хэсэг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.02.24-ний 13:28 цагт иргэн М-н гэрээс хойд зүгт 5-6 км-ийн зайтай газраас осгож нас барсан байдалтай олсон байна.

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутаг, “Ширээгийн гол”-д /аймгаас 35 км-ийн зайд/ мөс цөмөрч “Зил-130” загварын мод ачсан автомашин голын  усанд суусан тухай дуудлагыг 2015.02.24-ний өдрийн 18:25 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн 4 албан хаагч Зил-131 загварын ачааны автомашинаар татан гаргасан.

Увс аймгийн Улаангом сумын 2, 3 дугаар багийн 64  айлын 4 давхар орон сууцны дээвэр дээрээс иргэн Т /17 настай эмэгтэй  амиа хорлох гэж байна гэсэн дуудлагыг 2015.02.24-ний өдрийн 14:31 цагт  хүлээн авч аймгийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн 7 албан хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр аварч, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас Мандал сумын чиглэлд явж байсан “Toyoto Raw-4” загварын автомашинтай зорчиж явсан иргэд Баянгол сумаас 15 км-ийн зайтай “Бөө булаг” гэдэг газар автомашин нь асахгүй, жижиг суудлын автомашинаар чирч дийлэхгүй байна гэсэн дуудлагаар 2015.02.24-ний шөнийн 23:00 цагт аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 40 дүгээр ангийн 4 албан хаагч, 1 автомашинтайгаар иргэн Э /37 настай, эрэгтэй/, Э /42 настай, эрэгтэй/, Н /40 настай, эрэгтэй/, Л /39 настай, эрэгтэй/, Ц /36 настай, эмэгтэй/ нарын зорчиж явсан автомашиныг сумын төвд чирч ирсэн.

Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 3 дугаар байрны 3 дугаар орцны 4 дүгээр давхарт 4 хүн цахилгаан шатанд гацсан байна гэсэн дуудлагыг 2015.02.24-ний өдрийн 22:47 цагт хүлээн авч Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Б /18 настай, эмэгтэй/, М /1 настай, эмэгтэй/, Б /25 настай, эрэгтэй/, Б /23 настай, эмэгтэй/ нарыг цахилгаан шатнаас гаргасан.

    ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top