1. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 5, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр гудамжийн 424 тоотод иргэн Ш-н 4 ханатай гэр эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.25-ны өдрийн 11:32 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 8 албан хаагч,
Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 18 дугаар гудамжийн 35 тоотод иргэн Л-н 4х7 хэмжээтэй байшингийн тааз, дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.25-ны өдрийн 12:45 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 11 дүгээр гудамжийн 377 тоотод иргэн М-н 78-48 УНИ улсын дугаартай “Nissan Sunny” загварын автомашины моторын хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.25-ны өдрийн 12:55 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 6 албан хаагч,
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 41 дүгээр гудамжийн 21 тоотод иргэн Б-н 2х6 хэмжээтэй грашийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.25-ны өдрийн 13:32 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,
Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 19 дүгээр гудамжийн 301 тоотод иргэн Э-н 10х12 хэмжээтэй байшингийн үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.25-ны өдрийн 22:28 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх 1-р багийн 38-р гудамжийн 15 тоот иргэн С-н 7х7 харьцаатай дүнзэн байшингийн дотор хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.25-ны өдрийн 22:10 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 27 дугаар ангийн 6 албан хаагч,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8-р хорооны 6-р гудамжийн 56-н тоотод иргэн Б-н 5-н ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.25-ны өдрийн 23:03 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 12 дугаар ангийн 5 албан хаагч,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 5 дугаар гудамжийн 6 тоотод иргэн Б 4х6 метрийн харьцаатай байшингийн дээвэр, том өрөөний хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.26-ны өдрийн шөнийн 02:22 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 12 дугаар ангийн 5 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “ Шүлхий” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 3 аймгийн 4 сумын нутагт 4 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутаг “Доод нарийны эх” гэдэг газар өвөлжиж байгаа 18 өрх айлын малд малын халдварт өвчин гарсан байж болзошгүй мэдээллийг тус сумын малын эмч нарт 2015.02.20-ны өдөр ирсний дагуу малын эмч М 2015.02.24-25-ны өдрүүдэд үзлэг хийж урьдчилсан байдлаар малын гоц халдварт өвчин байж болзошгүй гэж эмнэл зүйн онош тавьсан тул тус сумын Засаг даргын 2015.02.25-ны өдрийн А/ 37 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоож сумаас 2 автомашинтай, 8 хүнтэй ажлын хэсэг голомтод ажиллуулахаар гаргасан. Голомтын бүсэд байгаа 18 өрхийн 7000 гаруй малд үзлэг хийхэд 100 үхэр, 3 тэмээ, 20 хонь, 70 ямаа нийт- 193 толгой малд өвчний шинж тэмдэг илэрсэн. Аймгаас малын гоц халдварт өвчнийг оношлох түргэвчилсэн тест, вакцин, хамгаалах хувцас зэргийг яаралтай 2015.02.26-ны өдөр хүргүүлэхээр болсон.
Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Төгрөгийн-Эх багийн нутаг “Хулстайн гол” гэдэг газар малчин Х-н 1 үхэр 2015.02.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн “Ханангийн хөндий” гэдэг газар малчин Б-н 1 хонь 2015.02.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Зүүнговь сумын Баяннуур багийн нутаг “Хадааст” гэдэг газар малчин А-н 2 үхэр 2015.02.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Шинэ Монгол сургуулийн урд талд 65-р байрны 7-р давхарт 2 хүн цахилгаан шатанд гацсан байна гэсэн мэдээллийг иргэн Б утсаар 2015.02.25-ний өдрийн 17:13 цагт дуудлага өгснийг хүлээн авч Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай бүлгийг очиход иргэн Б /25 настай, эм/ Б /58 настай, эм/ цахилгаан шатанд гацсан байсныг гаргасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР