Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1.Ой, хээрийн түймэр

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Богдхан уулын “Төр хурахын-Ам” гэдэг газар аялал жуулчлалын 40 дүгээр цэгээс урд зүгт ойн түймэр гарч байна гэсэн мэдээллийг 2015.02.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 45 албан хаагч ажиллаж байна.

                                                                                               2. Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 4 дуудлагатай байлаа. Үүнд:

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Бэлхийн 33-ын 1 дүгээр гудамжийн 6 тоотод иргэн Г-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.26-ны өдрийн 12:28 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 6 албан хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны 1 дүгээр хорооллын 2 дугаар байрны 2 дугаар орцын жижүүр Т-н өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.26-ны өдрийн 14:00 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч;

Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны Хужирбулангийн 67 дугаар гудамжийн 1102 тоотод эзэн нь тодорхойгүй айлын хашаанд амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.26-ны өдрийн 22:12 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 35 дугаар ангийн 8 албан хаагч;

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн И-н эзэмшлийн “Амброзел” зоогийн газрын гал тогооны өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.27-ны өдрийн 04:21 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 2 аймгийн 3 сумын нутагт 3 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн “Ханангийн хөндий” гэдэг газар малчин Б-н 1 хонь 2015.02.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Зүүнговь сумын Баяннуур багийн нутаг “Хадааст” гэдэг газар малчин А-н 2 үхэр 2015.02.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох;

Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багийн “Хадат” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.02.24-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.26-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь тус тус тогтоогдсон.      

 

                                                                              ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top