1.Ой, хээрийн түймэр
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “Богдхан” уулын “Төр хурахын-Ам” гэдэг газар ойн түймэр гарсан тухай мэдээллийг 2015.02.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч Аврах ангийн 10 албан хаагч, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 54 албан хаагч,Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 1 албан хаагч,“Богдхан” уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 13 ажилтан нийт 78 хүн түймрийг унтраахаар ажиллаж байна.
2. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 4 дуудлагатай байлаа. Үүнд:
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны “Одонт”-ын 29 дүгээр гудамжийн 51 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.27-ны өдрийн 12:28 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг “Ботаник”-ийн цэцэрлэгт хүрээлэнд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.27-ны өдрийн 12:49 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 7 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Товчоо”-ны 3 дугаар гудамжийн 67 тоотод иргэн М-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.27-ны өдрийн 15:47 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 8 албан хаагч,
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны “Хувьсгалчид”-ын 9 дүгээр гудамжийн 421Б тоотод иргэн Г-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.27-ны өдрийн 17:49 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 2 аймгийн 3 сумын нутагт 3 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн “Ханангийн хөндий” гэдэг газар малчин Б-н 1 хонь 2015.02.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Зүүнговь сумын Баяннуур багийн нутаг “Хадааст” гэдэг газар малчин А-н 2 үхэр 2015.02.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох;
Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багийн “Хадат” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.02.24-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.26-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Булган аймгийн Орхон сумын Бөхт багийн нутаг “Баруун бэл” гэдэг газар нутагладаг малчин Б /25 настай, эрэгтэй/ нь 2015.02.24-ний өдрийн 16:00 цагийн орчим малдаа явахаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг 2015.02.27-ны өдрийн 15:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 4 иргэн, 1 автомашин, нийт 10 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 62 дугаар байрны 5 дугаар давхрын 67 тоотын тагтан дээр харгалзах хүнгүй бага насны 2 хүүхэд байна гэсэн мэдээллийг 2015.02.27-ны өдрийн 11:05 цагт хүлээн авч Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч ажиллаж, С /5 настай, эрэгтэй/, Р /1.5 настай, эрэгтэй/ нарын аюулгүй байдлыг хангаж, ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР