1.Ой, хээрийн түймэр
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “Богдхан” уулын “Төр хурахын-Ам” гэдэг газар ойн түймэр гарсан тухай мэдээллийг 2015.02.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч Аврах ангийн 10 албан хаагч, 2 автомашин, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 54 албан хаагч, 4 автомашин, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 1 албан хаагч, 1 автомашин, “Богд хан” уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 13 ажилтан, 1 автомашин, нийт 78 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллан, 02 дугаар сарын 28-ны өдрийн 16:40 цагт бүрэн унтрааж Богд хан уулын захиргааны мэргэжилтэн Э, Төр хурхын амны байгаль хамгаалагч М нарт хүлээлгэн өгч буусан.
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар багийн /сумаас баруун тийш 15 км зайд/ “Дамбуухай” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 2015.02.28-ны өдрийн 12:20 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, сум, орон нутгийн 66 хүн, 5 автомашин, 14 мотоцикльтой ажиллаж, мөн өдрийн 16:10 цагт бүрэн унтраан, 3 дугаар багийн Засаг дарга Н хүлээлгэн өгсөн. Уг түймэр нь нийт 15 га талбайг хамарсан байна
2. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжны 50 тоотод иргэн Г-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.28-ны өдрийн 21:17 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,
Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 5 дугаар байрны 1 дүгээр орцны агааржуулалтын хоолойнд хог шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.28-ны өдрийн 22:17 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 6 албан хаагч,
Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 4 дүгээр гудамжийн 301 тоотод иргэн У-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.01-ний 00:54 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 28 дугаар ангийн 6 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мадал-Овооны 1 дүгээр гудамжийн 2 тоотод иргэн А-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.01-ний 06:49 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 7 албан хаагч,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, “Титаник” баарны үйлчилгээний заалны дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.28-ны өдрийн 20:59 цагт /23:30 цагт/ хүлээн авч Аврах, гал унтраах 22 дугаар ангийн 9 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 3 аймгийн 3 сумын нутагт 3 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн “Ханангийн хөндий” гэдэг газар малчин Б-ийн 1 хонь 2015.02.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Зүүнговь сумын Баяннуур багийн нутаг “Хадааст” гэдэг газар малчин А-ын 2 үхэр 2015.02.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох;
Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багийн “Хадат” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.02.24-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.26-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Булган аймгийн Орхон сумын Бөхт багийн нутаг “Баруун бэл” гэдэг газар нутагладаг малчин Б /31 настай, эрэгтэй/ нь 2015.02.24-ний өдрийн 16:00 цагийн орчим малдаа явахаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг 2015.02.27-ны өдрийн 15:22 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 9 иргэн, 2 автомашин, нийт 15 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.02.28-ны өдрийн 13:00 цагийн орчим гэрээс нь 6 км-ийн зайтай газраас /голын хүрмэний ойролцоо бургасны дэргэд/ нас барсан байдалтай олдсоныг аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ц /17 настай эмэгтэй/ 2015.02.27-ны өдийн 18:00 цагаас хойш сураггүй тухай мэдээллийг 2015.02.28-ны өдрийн 12:41 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн 6 албан хаагч 1 автомашин, Цагдаагийн хэлтсээс 3 албан хаагч, 1 автомашинтайгаар эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж, 2015.02.28-ны өдрийн 15:25 цагт Сайнцагаан сумаас зүүн урагш 2 км-ийн зайтай газраас /Тоосгон заводын зүүн талд/ нас барсан байдалтай олдсоныг аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.
4. Тэсэрч, дэлбэрэх, бодис, сум, галт хэрэгсэлтэй холбоотой осол
Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайдын Яамны хашааны баруун талд жижиг хайрцагтай сэжигтэй зүйл байна гэсэн дуудлагыг 2015.02.28-ны өдрийн 23:35 цагт хүлээн авч Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай бүлэг тухайн хэсэг газрыг хамгаалалтад авч, нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн онцгой байдлын ахмад Х хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл өмсөн уг хайрцагтай зүйлийг 2015.03.01-ний 01:05 цагт шалгахад шашны зан үйлийн холбогдолтой аюулгүй зүйлс байсныг шалгаж тодруулсан. ОБЕГ-ын даргын шийдвэрээр АТА-ийн Инженерийн 7 хүнтэй бүлгийг гаргахад аюулгүй зүйлс байна гэсэн мэдээлэл авснаар бүлгийг замаас нь буцаасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР