Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

 1. Объектын гал түймэр

 Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт мэдээллийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “Маргад Өргөө” ХХК-ний амралтын газрын 35х9 метрийн хэмжээтэй байшингийн дан нуруу хавж шатаж байна гэсэн дуудлагыг  2015.03.01-ний өдрийн 22:44 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 64 дүгээр ангийн 8 албан хаагч, нэмэлт дуудлагаар тус ангийн бэлтгэл ээлжийн 7 албан хаагч нийт 15 албан хаагч,

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хар хорин хорооллын баригдаж байгаа барилгын зоорийн давхарт барилгын материал  шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.02-ны өдрийн шөнийн 03:35 цагт хүлээн авч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл багт иргэн Д-н /эзэнгүй байсан/ 10х4 хэмжээтэй тоосгон байшин 2015.03.01-ний өдрийн шөнийн 12.30 цагт шатсаныг сумаас 50 орчим хүн ажиллаж, 04:00 цагт галыг бүрэн унтраасан гэж тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Г 2015.03.01-ний өдрийн 08:15 цагт,

Төв аймгийн Жаргалант  сумын 3 дугаар багийн нутаг “Гангын ар” гэдэг /сумаас хойш 13 км/  газар иргэн Б-н өвөлжөө 2015.03.01-ний шөнийн 03-04 цагийн үед шатаж дотор нь байсан 15 үхэр шатаж хорогдсон байна гэсэн мэдээллийг  Жаргалант сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад М 2015.03.01-ний өдрийн 14:20 цагт  тус тус утсаар мэдэгдсэн байна.                     

 2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 3 аймгийн 3 сумын нутагт 3 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн “Ханангийн хөндий” гэдэг газар малчин Б-н 1 хонь 2015.02.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Зүүнговь сумын Баяннуур багийн нутаг “Хадааст” гэдэг газар малчин А-н 2 үхэр 2015.02.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох;

Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багийн “Хадат” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.02.24-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.26-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Техникийн холбогдолтой ослын талаар:

Цацраг идэвхт болон химийн хорт бодис: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 12А байрны 2 дугаар давхрын нийтийн эзэмшлийн тагтан дээр 10-15 литрийн баллонтой эвгүй үнэртэй бодис байна гэсэн дуудлагыг “Дагина” СӨХ-н дарга Х утсаар 2015.03.01-ний өдрийн 13:30 цагт мэдэгдсэнээр Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай бүлгийг гаргахад 15 литрийн баллонд 7-8 литр, 20 литрийн саванд 1 литр орчим, дарсны шилэн лонхонд 1 литр шингэн байсныг ГАСТЕК багажаар шалгахад цианит хүчил гэж анхны байдлаар тогтоосон. Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч цагдаагийн ахмадаар ахлуулсан жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

4.Эрэн хайх аврах ажиллагаа:

Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн газрын ахлах ахлагч О, “ Ганган Орхон мойлт ”-н 15-01 тоотод оршин суугч Б / 30 настай, хөгжлийн бэрхшээлтэй/ алга боллоо гэсэн дуудлага 2015.03.02-ны өдрийн шөнийн 01:35 цагт өгснийг хүлээн авч Онцгой байдлын газрын эрэн хайх бүлгийн 12 албан хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж хажуу айлын хүлэмж дотроос 02:33 цагт эсэн мэнд олсон.


ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top