Гал түймрийн 2015 оны 02 дугаар сарын нөхцөл байдлын мэдээ

Нэг. Гал түймрийн нөхцөл байдал

Объектын түймрийн талаар:

2015 он гарсаар улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 852 удаа гарч, 2,9 тэрбум төгрөгийн хохирол учирч, 18 хүн нас барж, 7 хүн түлэгдэж гэмтэн 382 гэр, орон сууц, 43 барилга байгууламж шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 95 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 7,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Гарсан гал түймрийг өмчийн хэлбэрээр ангилж үзвэл төрийн өмчид нийт гал түймрийн 19,2 хувь буюу 164 гал түймэр, аж ахуйн нэгжийн өмчид 6,4 хувь буюу 54 гал түймэр, хувийн өмчид 74,2 хувь буюу 632 гал түймэр, хамтын болон гадаад улсын өмчид 0,2 хувь буюу 2 гал түймэр гарчээ.

Нийслэл хотод нийт 595 удаагийн гал түймэр гарч, 1,3 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 257 удаагийн гал түймэр гарч, 1,6 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 3,9 хувиар, учирсан хохирлын хэмжээ 9,9 хувиар тус тус буурсан байна.

Ой хээрийн түймрийн талаар:

Улсын хэмжээнд он гарсаар нийслэлийн Баянзүрх дүүрэг, Хэнтий, Дорнод аймгийн 3 суманд нийт 4 удаагийн ой, хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 19 га ой, 7000 га хээр, нийт 7019 га талбай түймэрт өртөөд байна.
Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 105 албан хаагч, 10 автомашин, Хилийн цэргийн анги, заставаас 1 албан хаагч, орон нутгаас 90 иргэн, 17 автомашин, нийт 195 хүн, 27 автомашин техник, хэрэгсэлтэйгээр ажилласан байна.
ОХУ-аас Монгол Улсын хил давж 1 удаа хээрийн түймэр орж ирсэн.

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар

Энэ хугацаанд 4357 байгууллага, аж ахуйн нэгж, 43259 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 24686 зөрчил дутагдал илрүүлэн, 6303 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 1301 заавал биелүүлэх албан шаардлага, 1163 мэдэгдэл, 73 танилцуулга, 180 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 49 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 19,8 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 268 удаа, дадлага 264 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 766 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Гал түймрийн улсын хяналтын ажлын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн хяналт шалгалтад хамрагдсан айл объектын тоо 9,7 хувь, зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн мэдэгдэл 21,0 хувь, галын аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургууль 1,5 хувиар тус тус өсч, гал түймрийн хяналт шалгалтанд хамрагдсан айл өрхийн тоо 21,2 хувь, гал түймэр гарч болзошгүй зөрчлийг илрүүлсэн байдал 16,1 хувь, арилгуулсан байдал 20,4 хувь, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчиж, захиргааны арга хэмжээ авагдсан байдал 17,8 хувь, зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн заавал биелүүлэх албан шаардлага 5,2 хувь, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 8,8 хувь, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан байдал 6,1 хувиар тус тус буурсан байна.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 136 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 242 удаа орж ажиллав.

Гурав. Гал түймэр унтраасан талаар

Улсын хэмжээнд ажиллаж байгаа Аврах, гал унтраах 49 анги 2015 оны эхний 2 сард гал түймрийн 860 дуудлага хүлээн авсанаас 556 удаагийн гал түймэр дээр байлдааны тархалт хийж, 1 тасгийн хүчээр 527 удаа, 2 тасгийн хүчээр 22 удаа, 2-оос дээш тасгийн хүчээр 16 удаа, үүнээс 422 гал түймрийг 30 минутанд, 85 гал түймрийг 30-60 минутанд, 48 гал түймрийг 60-аас дээш минутанд унтрааж, нийт 22337,8 тн ус, 760 л хөөс, 26093 литр шатахуун зарцуулсан.

Аврах, гал унтраах ангиудаас Тактикийн сургууль 7, салааны тархалтын сургууль 364, өдөр тутмын дасгал сургууль 2907, мэргэжлийн чиглэлээр 1050, албаны чиглэлээр 589 удаагийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор нийт 64180 хүнийг хамруулсан байна. 279 гал унтраах шуурхай төлөвлөгөө, 282 шуурхай картад баяжилт хийн тодотгож, гал унтраах дасгалын нормчлолоор давхардсан тоогоор онц 995, сайн 1356, дунд 714, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмээр онц 1338, сайн 2135, дунд 1318, хорт хий утаанаас хамгаалах албаны дүрмээр онц 1120, сайн 1916, дунд 1604, гал унтраах дүрмээр онц 1389, сайн 2067, дунд 1369 гэсэн дүнтэйгээр тус тус шалгагдсан байна.
Аймаг орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах нийт 49 гал унтраах ангиас 2015 оны 02 дугаар сард ирүүлсэн ажлын мэдээг нэгтгэн 13 ангид “А”, 20 ангид “В”, 12 ангид “С”, 4 ангид “D” үнэлгээ, дүгнэлт өгч ажиллаа.

ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР

scroll to top