Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1. Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 5 дуудлагатай байлаа. Үүнд:

Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 5 дугаар хэсгийн 544 тоотод иргэн Т-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.03-ны өдрийн 12:49 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 2 дугаар хэсгийн “Баатархайрхан”-ы 73 тоотод иргэн Г-н 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.03-ны өдрийн 16:06 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 35 дугаар ангийн 7 албан хаагч,

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хашаанд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.03-ны өдрийн 16:19 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 65 дугаар ангийн 6 албан хаагч,

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны “Хандгайт”-ын 31 дүгээр гудамжийн 296 тоотод иргэн У-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.03-ны өдрийн 19:45 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “Скай ресорт” цанын баазын харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.04-ний өдрийн 02:44 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 3 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 3 аймгийн 4 сумын нутагт 4 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Увс аймгийн Зүүнговь сумын Баяннуур багийн нутаг “Хадааст” гэдэг газар малчин А-н 2 үхэр 2015.02.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох;

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянхонгор багийн “Хүрэн чулуут” гэдэг газар малчин Б-н 1 ямаа 2015.02.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн нутаг “Хүйтний-Өвөлжөө” гэдэг газар малчин Ж-н 1 үхэр 2015.03.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багийн “Хадат” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.02.24-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.26-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3.Эрэн хайх аврах ажиллагаа:

Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг “Сангийн далай” хүнсний дэлгүүрийн халаалтын төхөөрөмжид 1 хүн гараа хавчуулсан байна гэсэн мэдээллийг 2015.03.04-ний өдрийн 01:06 цагт хүлээн авч Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, иргэн Н /65 настай, эмэгтэй/ гараа хавчуулсан байсныг гаргасан.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн нутаг “Цайдамын хөндий” гэдэг газар 2 хүн зорчиж явсан “Лексус” загварын суудлын автомашин цасанд суусан тухай мэдээллийг 2015.03.03-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, дээрх автомашиныг цаснаас татан гаргасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top