Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын 50 гаруй албан хаагч байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан нэгэн ажлыг өнөөдөр зохион байгууллаа.
Албан хаагчид Богд хан уулын дархан цаазат газар дах “Хийморийн овоо”-г цэвэрлэн 4 тонн хогийг ачиж цэвэрлэжээ.
Сүүлийн үед манай иргэд уул, овоо тахих, хийморь сүлдээ сэргээхээр явахдаа хог хаягдлаа үлдээн хаяж байгаль орчноо бохирдуулсаар байгааг иргэдэд сануулсан, Онцгой байдлын албан хаагчдын нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй бодит ажил боллоо.