Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1. Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Амины орон сууцын 96 тоотод иргэн Э-ийн хураалттай мод, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.04-ний өдрийн 15:16 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Налайх дүүргийн 2 дугаар хороо, Нарлагийн 15 дугаар гудамжийн задгайд 0.5 га орчим талбай хамарсан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.04-ний өдрийн 17:22 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 28 дугаар ангийн 7 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багт иргэн Г-ийн эзэмшлийн ”IRISH PUB”-ын  агуулах, гражын хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.04-ний өдрийн 09:22 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 36 дугаар ангийн 7 албан хаагч,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн 1 дүгээр хэсгийн задгайд иргэн М-ийн хашаа, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.04-ний өдрийн 12:39 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 39 дүгээр ангийн 7 албан хаагч,

Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багийн Хатавчийн гудамжийн 3 айлын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.04-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 15 дугаар ангийн 12 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 3 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 5 аймгийн 4 сумын нутагт 5 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Ховд аймгийн Булган сумын Баянгол, Баянсудал, Бүрэнхайрхан, Далт багийн нутагт нутаглаж байгаа 23 өрх айлын 689, мөн аймгийн Үенч сумын Жаргалан, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 3 өрх айлын 62, нийт 26 өрх айлын 751 малд 2015.02.20-2015.03.04-ний өдрийн хооронд “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарлан, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д 2015.03.03-ны өдөр хүргүүлсэн. 2015.03.04-ний өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Дундговь аймгийн Луус сумын Суварга багийн “Хүчит хар толгойн хонхор” гэдэг газарт өвөлжиж байгаа малчин О-ын нэг бяруу 2015.02.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн нутаг “Хүйтний-Өвөлжөө” гэдэг газар малчин Ж-ийн 1 үхэр 2015.03.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянхонгор багийн “Хүрэн чулуут” гэдэг газар малчин Б-ийн 1 ямаа 2015.02.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багийн “Хадат” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.02.24-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.26-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Тээврийн хэрэгслийн осол:

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 34 дүгээр байрны арын гүүрэн дээр “Хюндай Маяти” загварын ачааны автомашин тормосгүй болж граж мөргөн, зорчигч Б-ийн /26 настай, эрэгтэй/ баруун хөл автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн тухай дуудлагыг 2015.03.04-ний өдрийн 15:03 цагт хүлээн авч Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, гэмтэж бэртсэн иргэнийг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д шилжүүлсэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top