Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1. Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Говь-Алтай аймгийн Бугат сумаас баруун хойш 32 км-т 2015.03.05-ны өдөр Улаанбаатарын цагаар 17 цаг 43 минут 45 секундэд /Ө-45072/00//, У-940105/00/// 3.9 магниудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФСТ-өөс эрдэм шинжилгээний ажилтан 20:28 цагт мэдэгдсэн ба тус аймгийн Онцгой байдлын хэлтсээр дамжуулан тодруулахад иргэдэд мэдрэгдсэн зүйл, учирсан хохиролгүй байлаа.

2. Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 1, мэдээллийн 1 дуудлагатай байлаа.  Үүнд:

            Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Москва 44 дүгээр байрны 2 дугаар орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.05-ны өдрийн 16:43 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 18 дугаар ангийн 6 албан хаагч,

            Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан өлгийн 1 дүгээр гудамжны 26 тоотод иргэн У-н 5 ханатай гэр, эд хогшлын хамт, зэргэлдээ байгаа иргэн Б-н 5 ханатай гэрийн баруун талын гадна хэсэг хайрагдан шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.06-ны өдрийн шөнийн 01:53 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 8 албан хаагч,

            Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг Дэнжийн 10-01 тоотод иргэн Э-н 100 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.05-ны өдрийн 12:01 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 24 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

      Мэдээлэл: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3-р багийн нутаг “Агьт” гэдэг / сумын төвөөс зүүн зүгт 40 км зайтай / газар иргэн Б-н  өвөлжөө төлийн байртайгаа малдаа яваад ирэх хооронд нь  2015.03.05-ны 18:00 цагийн орчим шатсаныг сумаас 10 хүн унтраахаар ажилласан гэж  тус сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад 2015.03.05-ны өдрийн 23:01  цагт утсаар  мэдэгдсэн.

    3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 3 аймгийн 5 сумын нутагт “Галзуу” өвчний 5, нийт 5 аймгийн 10 сумын нутагт 10 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

            Ховд аймгийн Булган сумын төв, Баянгол, Баянсудал, Бүрэнхайрхан, Далт багийн нутагт нутаглаж байгаа 38 өрх айлын 710, мөн аймгийн Үенч сумын Жаргалан, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 3 өрх айлын 66, нийт 41 өрх айлын 776 малд 2015.02.20-2015.03.05-ны өдрийн хооронд “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарлан, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д 2015.03.03-ны өдөр хүргүүлж, 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээгээр малын гоц халдварт “Шүлхий” өвчин болох нь;

             Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багийн “Хадат” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.02.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.26-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь;

            Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багийн нутаг Хөдлөн булаг гэдэг /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км/ газар малчин Д-н хотонд 2015.03.02-ны шөнө үхэр хорогдсоныг 03.03-ны өдөр устгаж, дээж авч шинжилгээнд явуулахад 03.05-ны өдрийн баталгаажуулсан хариугаар “Боом” өвчин болох нь;

            Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг Шүүрэг гэдэг /сумын төвөөс баруун урд зүгт 27 км/ газар нутаглаж байгаа Галт сумын харьяат малчин П-н  хотонд 2015.02.25-02.28-ны өдрүүдэд 3 бяруу, 1 шүдлэн үхэр хорогдсон тухай 03.01-ний өдөр дуудлага ирсний дагуу очиж 03.02-03.03-ны өдрүүдэд устгаж, дээж авч шинжилгээнд явуулахад 03.05-ны өдрийн баталгаажуулсан хариугаар “Боом” өвчин болох нь;

            Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянхонгор багийн “Хүрэн чулуу” гэдэг газар малчин Б-н 1 ямаа 2015.02.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

            Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн нутаг “Хүйтний-Өвөлжөө” гэдэг газар малчин Ж-н 1 үхэр 2015.03.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

            Дундговь аймгийн Луус сумын Суварга багийн “Хүчит хар толгойн хонхор” гэдэг газарт өвөлжиж байгаа малчин О-н 1 бяруу 2015.02.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

            Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн “Нам даваа ” гэдэг газар малчин  Г-н 2 үхэр 2015.03.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

            Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн “Дулааны бил” гэдэг газар нутаглаж буй малчин Б-н 3 үхэр 2015.03.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4Эрэн хайх, аврах ажиллагаа:

     Завхан аймгийн Ургамал сумаас Говь-Алтай аймгийн чиглэлд явж байгаад Хар нуур, Дөргөн нуурыг холбосон хоолойд 2015 оны 2-р сарын 17-ны өдөр УБА 81-81 улсын дугаартай ” Galloper ” загварын жийп автомашин осолдсон. Уг машины эзэн А  Ховд аймгийн Онцгой байдлын газарт 2015.03.05-ны өдөр хүсэлт гаргасны дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аврах салбарын дарга Онцгой байдлын ахмадаар  ахлуулсан 11 албан хаагч 1 автомашинтай Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Бор толгой гэдэг газрын ” Хар нуурын хоолой “- гэх газар луу 2015 оны 03-р сарын 05-ны өдөр 14:00 цагт явсан. /Ховдоос 200 км зайтай/

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top