1.Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Маршал тауны урд шинээр баригдаж байгаа барилгын ажилчдын түр байрлах байранд эмчийн өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.06-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн 8 албан хаагч;
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МЭЦ” ХХК-ийн хашаанд 11-52 УНӨ улсын дугаартай хүнд даацын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.06-ны өдрийн 11:05 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 18 дугаар ангийн 8 албан хаагч;
Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 5 дугаар хэсгийн 5 дугаар байрны 1 тоотод иргэн Л-н өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.06-ны өдрийн 17:53 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 35 дугаар ангийн 7 албан хаагч;
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Алтан-Овоогийн 35 дугаар гудамжийн задгайд иргэн С-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.06-ны өдрийн 18:34 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч ажиллаж уг галд иргэн П /25 настай, эрэгтэй/, иргэн Б /27 настай, эмэгтэй/ нар угаартсан байсныг гаргаж НЯТТТ-д хүлээлгэн өгсөн.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Рашаант багийн 11 дүгээр гудамжийн 9 тоотод иргэн Ж-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.06-ны өдрийн 21:12 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 12 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 3 аймгийн 5 сумын нутагт “Галзуу” өвчний 5, нийт 5 аймгийн 10 сумын нутагт 10 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Ховд аймгийн Булган сумын төв, Баянгол, Баянсудал, Бүрэнхайрхан, Далт багийн нутагт нутаглаж байгаа 38 өрх айлын 720, мөн аймгийн Үенч сумын Жаргалан, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 4 өрх айлын 69, нийт 42 өрх айлын 791 малд 2015.02.20-2015.03.06-ны өдрийн хооронд “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д 2015.03.03-ны өдөр хүргүүлж, 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээгээр малын гоц халдварт “Шүлхий” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багийн “Хадат” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.02.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.26-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багийн нутаг Хөдлөн булаг гэдэг /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км/ газар малчин Д-н хотонд 2015.03.02-ны шөнө үхэр хорогдсоныг 03.03-ны өдөр устгаж, дээж авч шинжилгээнд явуулахад 03.05-ны өдрийн баталгаажуулсан хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг Шүүрэг гэдэг /сумын төвөөс баруун урд зүгт 27 км/ газар нутаглаж байгаа Галт сумын харьяат малчин П-н хотонд 2015.02.25-02.28-ны өдрүүдэд 3 бяруу, 1 шүдлэн үхэр хорогдсон тухай 03.01-ний өдөр дуудлага ирсний дагуу очиж 03.02-03.03-ны өдрүүдэд устгаж, дээж авч шинжилгээнд явуулахад 03.05-ны өдрийн баталгаажуулсан хариугаар “Боом” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянхонгор багийн “Хүрэн чулуу” гэдэг газар малчин Б-н 1 ямаа 2015.02.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн нутаг “Хүйтний-Өвөлжөө” гэдэг газар малчин Ж-н 1 үхэр 2015.03.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дундговь аймгийн Луус сумын Суварга багийн “Хүчит хар толгойн хонхор” гэдэг газарт өвөлжиж байгаа малчин О-н 1 бяруу 2015.02.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн “Нам даваа ” гэдэг газар малчин Г-н 2 үхэр 2015.03.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн “Дулааны бил” гэдэг газар нутаглаж буй малчин Б-н 3 үхэр 2015.03.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Тээврийн хэрэгслийн осол:
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Чингэлтэй өгсөх чиглэлийн авто зам дээр суудлын автомашин цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөж автомашины эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.03.06-ны өдрийн 13:15 цагт хүлээн авч Онцгой байдлын газрын 7 албан хаагч ажиллаж иргэн М /30 настай, эрэгтэй/, иргэн Н /30 настай, эмэгтэй/, Б /10 настай, эрэгтэй/ нар хүнд гэмтсэн байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж ГССҮТ-д;
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг “Цагаан бургасын даваа” гэдэг газар ачааны автомашин авто замын хажуу руу онхолдсон гэсэн дуудлагыг 2015.03.06-ны өдрийн 19:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 10 албан хаагч ажиллаж иргэн О /34 настай, эрэгтэй/, иргэн О /30 настай, эрэгтэй/ нар хөнгөн гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн аймгийн нэгдсэн эмнэлэгт тус тус хүргэж өгсөн.
4. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутаг “Бор толгой” гэдэг газар Дөргөн нуур, Хар нуурын хоолойд мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч усанд суусан тухай дуудлага 2015.02.17-ны өдөр Ховд аймгийн Онцгой байдлын газарт ирснийг тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, орон нутгийн 2 иргэн ажиллаж 2015.03.06-ны өдрийн 18:15 цагт автомашиныг уснаас татан гаргасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР