1.Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг “Хүн-Од” ХХК-ийн үйлдвэрийн байранд эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.07-ны өдрийн 14:13 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 18 дугаар ангийн 8 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Баатархайрхан”-ы задгайд иргэн Б-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.07-ны өдрийн 14:23 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 35 дугаар ангийн 8 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны “Хайрхан”-ы 2 дугаар гудамжийн 86А тоотод иргэн Л-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.07-ны өдрийн 16:21 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 3 аймгийн 5 сумын нутагт “Галзуу” өвчний 5, нийт 5 аймгийн 10 сумын нутагт 10 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Ховд аймгийн Булган сумын Баянгол, Баянсудал, Бүрэнхайрхан, Далт багийн нутагт нутаглаж байгаа 38 өрх айлын 729, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 4 өрх айлын 110, нийт 42 өрх айлын 839 малд 2015.02.20-2015.03.07-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч 2015.03.03-ны өдөр УМЭАЦТЛ-д хүргүүлж, 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багийн “Хадат” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.02.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.26-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багийн нутаг Хөдлөн булаг гэдэг /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км/ газар малчин Д-н хотонд 2015.03.02-ны шөнө үхэр хорогдсоныг 03.03-ны өдөр устгаж, дээж авч шинжилгээнд явуулахад 03.05-ны өдрийн баталгаажуулсан хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг Шүүрэг гэдэг /сумын төвөөс баруун урд зүгт 27 км/ газар нутаглаж байгаа Галт сумын харьяат малчин П-н хотонд 2015.02.25-02.28-ны өдрүүдэд 3 бяруу, 1 шүдлэн үхэр хорогдсон тухай 03.01-ний өдөр дуудлага ирсний дагуу очиж 03.02-03.03-ны өдрүүдэд устгаж, дээж авч шинжилгээнд явуулахад 03.05-ны өдрийн баталгаажуулсан хариугаар “Боом” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянхонгор багийн “Хүрэн чулуу” гэдэг газар малчин Б-н 1 ямаа 2015.02.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн нутаг “Хүйтний-Өвөлжөө” гэдэг газар малчин Ж-н 1 үхэр 2015.03.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дундговь аймгийн Луус сумын Суварга багийн “Хүчит хар толгойн хонхор” гэдэг газарт өвөлжиж байгаа малчин О-н 1 бяруу 2015.02.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн “Нам даваа ” гэдэг газар малчин Г-н 2 үхэр 2015.03.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн “Дулааны бил” гэдэг газар нутаглаж буй малчин Б-н 3 үхэр 2015.03.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР