1. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:
Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, “Сөүл” рестораны дэргэд иргэн Б-ийн эзэмшлийн “Toyota corolla” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.08-ны өдрийн 12:05 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 6 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 16 дугаар гудамжийн 4-ийн А тоотод иргэн Э-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.08-ны өдрийн 14:16 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,
Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22 дугаар гудамжийн 360 тоотод иргэн Н-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.08-ны өдрийн 19:58 цагт цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 4 аймгийн 7 сумын нутагт “Галзуу” өвчний 7, нийт 6 аймгийн 12 сумын нутагт 12 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Ховд аймгийн Булган сумын Баянгол, Баянсудал, Бүрэнхайрхан, Далт багийн нутагт нутаглаж байгаа 39 өрх айлын 730, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 4 өрх айлын 110, нийт 43 өрх айлын 840 малд 2015.02.20-2015.03.08-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч 2015.03.03-ны өдөр УМЭАЦТЛ-д хүргүүлж, 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багийн “Хадат” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.02.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.26-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Дэлбулаг багийн нутаг “Хөндлөн булаг” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.03.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн нутаг “Шүүрэг” гэдэг газар малчин П-ийн 4 үхэр 2015.02.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянхонгор багийн “Хүрэн чулуу” гэдэг газар малчин Б-ийн 1 ямаа 2015.02.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн нутаг “Хүйтний-Өвөлжөө” гэдэг газар малчин Ж-ийн 1 үхэр 2015.03.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дундговь аймгийн Луус сумын Суварга багийн нутаг “Хүчит хар толгойн хонхор” гэдэг газар малчин О-ын 1 үхэр 2015.02.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутаг “Нам даваа” гэдэг газар малчин Г-ийн 2 үхэр 2015.03.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутаг “Дулааны бэл” гэдэг газар малчин Б-ийн 3 үхэр 2015.03.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Цагаан дэнж” гэдэг газар малчин Ц-ийн 1 тугал 2015.03.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн нутаг “Хэцүүгийн ам” гэдэг газар малчин Б-ийн 1 тэмээ 2015.03.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР