Аврах, гал унтраах 10 дугаар ангийн баг тамирчид тэргүүн байр эзэллээ

1asd 1234s asdasda112Монгол Улсад мэргэшсэн Гал унтраах анги үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа анги салбаруудын аварга шалгаруулах “Марш тактик, тусгай бэлтгэл”-ийн тэмцээнийг зохион байгууллаа.

Энэ жилийн марш тактик тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 15 анги салбарын 194 тамирчин тэмцээний 4 цэгт даалгавруудыг гүйцэтгэж хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, эр зоригоо сорин уралдлаа.

Марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээний нийлбэр дүнгээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар анги 1-р байр, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 34 дүгээр анги 2-р байр,  Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 26  дугаар анги 3-р байранд тус тус шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан.

Нийслэлийн Онцгой байдлын газрын 2015 оны аварга шалгаруулах “Марш тактик тусгай бэлтгэл”-ийн тэмцээнийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас 2015 онд дэвшүүлсэн зорилт, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүч хэрэгслийн бэлэн байдал, чадавхийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд мөн Монгол Улсад мэргэшсэн Гал унтраах анги байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулснаар онцлогтой байлаа.

Жил ирэх бүр тэмцээнд оролцож байгаа, аврагч гал сөнөөгчдийн хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил нэмэгдэж, өмнөх жилүүдэд үзүүлж байсан баг тамирчдын дундаж амжилт өссөн үзүүлэлтэй байна.

Нийслэлийн Онцгой байдлын газраас марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээнийг харьяа анги салбарынхаа хүрээнд 2004 оноос хойш жил бүр  зохион явуулж байгаа уламжлалтай юм.

Марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээнд үзүүлсэн амжилтуудыг дурьдвал Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар анги 10 удаа, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 14 дүгээр анги 2 удаа тус тус түрүүлж, тэргүүн байрт шалгарсан амжилт үзүүлж байжээ.

Мөн тус тэмцээнд бие бялдар, авхаалж самбаагаа дайчлан багаараа хамгийн зохион байгуулалттай оролцсон Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, 10 км замыг хамгийн богино хугацаанд туулсан Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хамт олныг Улсын Онцгой комиссоос тус бүр 500 мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа.

9X1A2568

scroll to top