1. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 6 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 2-ын 3 дугаар гудамжийн 10 тоотод иргэн Ц-н 9х10 метрийн хэмжээтэй байшингийн хана, дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.09-ний өдрийн 08:37 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52 дугаар гудамжийн 273 Б тоотод иргэн Э-н 4х8 метрийн хэмжээтэй 1 давхар мансардтай байшингийн мансардын хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.09-ний өдрийн 12:20 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,
Налайх дүүргийн 2 дугаар хороо, Наадмын задгайд иргэн С-н хашаанд 2х3 хэмжээтэй саравч шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.09-ний өдрийн 13:58 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 28 дугаар ангийн 7 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6 дугаар гудамжийн 105 тоотод иргэн Т-н 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дотор талд шал шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.09-ний өдрийн 18:22 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 9 дүгээр гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.09-ний өдрийн 20:01 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 6 албан хаагч,
Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 21 дүгээр байрны дэргэд гараашнуудын дунд хог шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.10-ны өдрийн шөнийн 01:31 цаг хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 4 аймгийн 7 сумын нутагт “Галзуу” өвчний 7, нийт 6 аймгийн 12 сумын нутагт 12 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Ховд аймгийн Булган сумын Баянгол, Баянсудал, Бүрэнхайрхан, Далт багийн нутагт нутаглаж байгаа 39 өрх айлын 730, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 4 өрх айлын 110, нийт 43 өрх айлын 848 малд 2015.02.20-2015.03.08-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч 2015.03.03-ны өдөр УМЭАЦТЛ-д хүргүүлж, 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багийн “Хадат” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.02.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.26-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Дэлбулаг багийн нутаг “Хөндлөн булаг” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.03.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн нутаг “Шүүрэг” гэдэг газар малчин П-ийн 4 үхэр 2015.02.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянхонгор багийн “Хүрэн чулуу” гэдэг газар малчин Б-ийн 1 ямаа 2015.02.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн нутаг “Хүйтний-Өвөлжөө” гэдэг газар малчин Ж-ийн 1 үхэр 2015.03.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дундговь аймгийн Луус сумын Суварга багийн нутаг “Хүчит хар толгойн хонхор” гэдэг газар малчин О-ын 1 үхэр 2015.02.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутаг “Нам даваа” гэдэг газар малчин Г-ын 2 үхэр 2015.03.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутаг “Дулааны бэл” гэдэг газар малчин Б-ын 3 үхэр 2015.03.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Цагаан дэнж” гэдэг газар малчин Ц-ийн 1 тугал 2015.03.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн нутаг “Хэцүүгийн ам” гэдэг газар малчин Б-ийн 1 тэмээ 2015.03.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Техникийн холбогдолтой ослын талаар:
Эрэн хайх. аврах ажиллагаа: Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 131-ийн 1 дүгээр байрны дэргэд дулааны ил шугамын хоолойд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.03.10-ны өдрийн 03:25 цагт өгснөөр Нийслэлийн аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай бүлгийг гаргахад тус байрны 1 тоотын оршин суугч иргэн О /49 настай, эрэгтэй/ хальтарч унан дулааны ил шугамын хоолой, газар хооронд биеийн цээжин хэсэг хүртэл хавчуулагдсан байсныг гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР