“21 худалдааны төв”-ийн галаас 4 хүн аварлаа

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах 21 худалдааны төвд өнөөдөр гал гарчээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 26 дугаар ангийн бүрэлдэхүүн, мөн утаажилт ихтэй байсан тул нэмэлтээр Аврах гал унтраах 18, 29 дүгээр ангийн бүрэлдэхүүн нийт 56 албан хаагч шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраасан байна.

Гал түймрийн улмаас түрээслэгч, үйлчлүүлэгч иргэд барилга дотор хорт утаанд угаартах аюултай байсан тул гаргаж, гал сөнөөгчид эрлийг шуурхай зохион байгуулж 5 давхарт байсан 0,8 – 52 настай 4 иргэнийг автомеханик шат ашиглан буулгаж эмчид шилжүүлэн өгчээ.

Аварсан иргэдээс бэртэж гэмтсэн хүн байгаагүй аж. Одоогоор гал түймэр бүрэн унтарсан, гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор шинжээчдийн баг ажиллаж байна.

10414502_797749633646036_3022388318174748303_n11034207_797749650312701_2971611143408230253_n11059734_797749636979369_3053011054901494059_n

scroll to top