1. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 6 дуудлагатай байлаа. Үүнд:
Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ХНТ” ХХК-ийн 21 худалдааны төв шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.10-ны өдрийн 09:50 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10, 18, 26, 29 дүгээр ангийн 33 албан хаагч ажиллаж утаажилтын бүсээс иргэн О /39 настай, эрэгтэй/, Д /52 настай, эмэгтэй/, О /30 настай, эмэгтэй/, У /8 сартай, эрэгтэй/ нарыг гаргаж НЯТТТ-д хүлээлгэж өгсөн.
Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “РЭДЧИЛ МОНГОЛИА” ХХК-ийн хөөсөнцрийн үйлдвэрийн агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.10-ны өдрийн 15:57 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 7 албан хаагч;
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны “Согоот”-ын 227Г тоотод иргэн О-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.10-ны өдрийн 16:55 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч;
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ИМКОН” ХХК-ийн хашаанд барилгын материалын хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.10-ны өдрийн 17:46 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 18 дугаар ангийн 7 албан хаагч;
Налайх дүүргийн 4 дүгээр хорооны “Нисэх”-ийн 53 А дугаар гудамжийн 11 тоотод иргэн С-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.10-ны өдрийн 19:52 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 28 дугаар ангийн 7 албан хаагч;
Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Дарь-Эхийн 42 дугаар гудамжийн 2013 тоотод иргэн Н-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.11-ний өдрийн 00:08 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 4 аймгийн 8 сумын нутагт “Галзуу” өвчний 8, нийт 6 аймгийн 13 сумын нутагт 12 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Ховд аймгийн Булган сумын Баянгол, Баянсудал, Бүрэнхайрхан, Далт багийн нутагт нутаглаж байгаа 39 өрх айлын 734, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 4 өрх айлын 114, нийт 43 өрх айлын 850 малд 2015.02.20-2015.03.10-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч 2015.03.03-ны өдөр УМЭАЦТЛ-д хүргүүлж, 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багийн “Хадат” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.02.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.26-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Дэлбулаг багийн нутаг “Хөндлөн булаг” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.03.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн нутаг “Шүүрэг” гэдэг газар малчин П-ийн 4 үхэр 2015.02.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянхонгор багийн “Хүрэн чулуу” гэдэг газар малчин Б-ийн 1 ямаа 2015.02.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн нутаг “Хүйтний-Өвөлжөө” гэдэг газар малчин Ж-ийн 1 үхэр 2015.03.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дундговь аймгийн Луус сумын Суварга багийн нутаг “Хүчит хар толгойн хонхор” гэдэг газар малчин О-ын 1 үхэр 2015.02.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутаг “Нам даваа” гэдэг газар малчин Г-ын 2 үхэр 2015.03.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутаг “Дулааны бэл” гэдэг газар малчин Б-ын 3 үхэр 2015.03.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Цагаан дэнж” гэдэг газар малчин Ц-ийн 1 тугал 2015.03.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн нутаг “Хэцүүгийн ам” гэдэг газар малчин Б-ийн 1 тэмээ 2015.03.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн “Баларт” гэдэг газар малчин М-н 1 үхэр, мөн “Урд-Үзүүр” гэдэг газар 3 үнэг 2015.03.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн байсныг, устгаж дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Цацраг идэвхт болон химийн хорт бодисын осол:
Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Алтай хотхоны 8 дугаар байрны 3 дугаар давхар 73 тоотод иргэн У-н ариун цэврийн өрөөнд халууны шил хагалсны улмаас мөнгөн ус алдагдсан гэсэн дуудлагыг 2015.03.10-ны өдрийн 19:53 цагт хүлээн авч Аврах ангийн 8 албан хаагч ажиллаж мөнгөн усыг соруулан авч аюулгүй болгосон.
4. Тэсэрч дэлбэрэх бодис, сум, галт хэрэгсэл:
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Сэвхүүл багийн “Хөтлийн булаг” гэдэг газар гар гранат байна гэсэн дуудлагыг 2015.03.10-ны өдрийн 15:37 цагт хүлээн авч Онцгой байдлын хэлтсийн 2 албан хаагч, аймгийн Цэргийн штабын 1 албан хаагч ажиллаж РГ-42 загварын гар гарнат байсныг авч аймгийн Онцгой байдлын хэлтсийн агуулахад элстэй хайрцагт хадгалж байна.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР