Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1. Ой хээрийн түймэр

Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг, “Хашаат” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 2015.03.12-ний өдрийн 12:00 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашин, аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албаны 19 албан хаагч, 2 автомашин, сум, орон нутгийн 11 хүн 1 автомашин, нийт 42 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 16:20 цагт бүрэн унтраасан.

2.Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 7, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2-ийн А дугаар гудамжийн 1469 тоотод иргэн Э-ийн хашаа, 18 дугаартай гэрлийн модон шон шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.12-ний өдрийн 12:36 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 35 дугаар ангийн 7 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх уулын 3 дугаар гудамжийн 594-ийн Б тоотод иргэн Г-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.12-ний өдрийн 14:02 цагт  хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,

Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 12 дугаар гудамжийн 10 тоотод иргэн Б-ийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.12-ний өдрийн 16:24 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 64 дүгээр ангийн 6 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх захын дэргэд дулааны шугамын худаг дотор дулаалгын материал шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.12-ний өдрийн 16:33 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 6 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 12 дугаар гудамжийн 192 тоотод иргэн Э-ийн 2 байшин, иргэн Т-ийн гэр тус тус шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.12-ний өдрийн 19:35 хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 7 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 20 дугаар гудамжийн 8 тоотод иргэн Ч-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.12-ний өдрийн 21:05 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 35 дугаар ангийн 7 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 1 дүгээр гудамжийн 12 тоотод иргэн З-ийн хашаа, байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.14-ны 04:15 цагт Аврах гал унтраах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн 2 дугаар хэсгийн 10 тоотод иргэн Д-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.12-ний өдрийн 11:26 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 36 дугаар ангийн 7 албан хаагч,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, “Начин“ дэлгүүрийн хашаанд байрлах байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.12-ний өдрийн 15:08 цагт хүлээн авч  Аврах, гал унтраах 16 дугаар ангийн 7 албан хаагч,

Булган аймгийн Хангал сумын Хялгант тосгонд иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.12-ний өдрийн 18:10 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 50 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2,   1 аймгийн 1 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 1, 5 аймгийн 10 сумын нутагт “Галзуу” өвчний 10, нийт 7 аймгийн 16 сумын нутагт 15 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Ховд аймгийн Булган сумын Баянгол, Баянсудал, Бүрэнхайрхан, Далт багийн нутагт нутаглаж байгаа 39 өрх айлын 735, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 4 өрх айлын 166, нийт 43 өрх айлын 901 мал /өмнөх өдрөөс Үенч сумын 2 дугаар багт иргэн А-ын 28 үхэр, Б-ын 6 үхэр, Х-ийн 7 ямаа, 2 хонь, нийт 43 мал нэмж өвчилсөн/-д 2015.02.20-2015.03.12-ний өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч 2015.03.03-ны өдөр УМЭАЦТЛ-д хүргүүлж, 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багийн “Хадат” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.02.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.26-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Дэлбулаг багийн нутаг “Хөндлөн булаг” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.03.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн нутаг “Шүүрэг” гэдэг газар малчин П-ийн 4 үхэр 2015.02.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн нутаг, “Барт” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.02.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.03-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн нутаг “Хүйтний-Өвөлжөө” гэдэг газар малчин Ж-ийн 1 үхэр 2015.03.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянхонгор багийн “Хүрэн чулуу” гэдэг газар малчин Б-ийн 1 ямаа 2015.02.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дундговь аймгийн Луус сумын Суварга багийн нутаг “Хүчит хар толгойн хонхор” гэдэг газар малчин О-ын 1 үхэр 2015.02.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутаг “Нам даваа” гэдэг газар малчин Г-ийн 2 үхэр 2015.03.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутаг “Дулааны бэл” гэдэг газар малчин Б-ийн 3 үхэр 2015.03.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Цагаан дэнж” гэдэг газар малчин Ц-ийн 1 тугал 2015.03.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн нутаг “Хэцүүгийн ам” гэдэг газар малчин Б-ийн 1 тэмээ 2015.03.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн нутаг “Баларт” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр, мөн багийн нутаг “Урд-Үзүүр” гэдэг газар 3 үнэг 2015.03.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Халбагант багийн нутаг “Хөх-Эрэг” гэдэг газар малчин А-ын 1 нохой 2015.03.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянговь багийн  “Шинэ-усны борзон” гэдэг газар 1 үнэг 2015.03.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн байсныг 2015.03.11-ний өдөр сумын малын эмч шинжилгээнд дээж авч, аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин” болох нь тус тус тогтоогдсон.

4. Тээврийн хэрэгслийн осол

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын авто замд, зам тээврийн осол гарч хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.03.12-ний өдрийн 08:22 цагт хүлээн авч Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай бүлэг очиход “Hyundai porter” загварын бага оврын ачааны автомашин, “Kia cadenza” загварын суудлын автомашинууд мөргөлдөж, бага оврын ачааны автомашинд зорчиж явсан иргэн Э /49 настай, эмэгтэй/,  суудлын автомашинд зорчиж явсан иргэн Ш /24 настай, эрэгтэй/ нар хүнд гэмтэлтэй, хавчуулагдсан байсныг гаргаж, иргэн Б /51 настай, эрэгтэй/ нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТөвд хүргэсэн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top