“Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хурал 2015 оны 03 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд Япон улсын Сэндай хотноо болж байна.
НҮБ-ын Гамшгийн аюулыг бууруулах газраас зохион байгуулж байгаа энэ хуралд дэлхийн 20 гаруй орны төр засгийн удирдагчид, 100 гаруй сайд, 20 гаруй олон улсын байгууллага, НҮБ-ын 15 төрөлжсөн байгууллага, 200 гаруй төрийн бус байгууллагын өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид оролцож байна. Монгол Улсаас Шадар сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал тэргүүтэй Монгол улсын төлөөлөгчид оролцож байгаа юм.
Бага хурлыг нээж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн үг хэллээ. Тэрээр дэлхий дахинаа гамшиг болон гарч буй гамшгаас хамгаалах асуудал тулгамдсан зүйл болоод байгааг онцолсон. Тухайлбал өнгөрсөн шөнө гэхэд хар шуурганы аюул нэг улсад гамшиг учруулсан. Энэ мэтчилэн байгалийн гамшиг хүн төрлөхтний анхаарал татах хэмжээнд хүрсэн. Тиймээс НҮБ-ын Гамшгийн аюулыг бууруулах газар дэлхийн улс орнуудтай хамтран дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах төрийн бодлого, хөтөлбөр, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын чадавхийг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж ирснийг ноён Бан Гим Мүн үгэндээ дурьдсан юм.
Бага хурлын даргаар Японы гамшгийн удирдлагын төрийн сайд хатагтай Эрико Яаматани сонгогдсон. Японы ерөнхий сайд Шинзэ Абэ бага хурлын нээлтэн дээр үг хэлж, цог жавхлант эзэн хаан , хатан нар нээлтэн дээр морилж, бага хурлын төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүллээ.
Бага хурлын үеэр Гамшгийн эрсдлийг удирдах нь: Тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг даван туулах нь, Гамшгийн эрсдэлийг бууруулах хүрээний баримт бичгийн хамтын ажиллагаа, Хот суурин газрын гамшгийн эрсдлийг бууруулах, гамшгийн дараах сэргээн босголт зэрэг сэдвээр сайд нарын дугуй ширээний ярилцлага болно. Мөн эрсдлийг тооцсон аөрөнгө оруулалт, гамшгийн эрсдлийг бууруулахад эмэгтэйчүүдийн манлайлал, Засгимйн агзар олон нийтийн харилцаа зэрэг сэдвийн хүрээн дээд түвшний хэлэлцүүлэг зохион байгуулагдах юм.
Шадар сайд У.Хүрэлсүх бага хурлын эхний өдөр үг хэллээ.
Тэрээр, Монгол улсын хувьд гамшгаас хамгаалах салбарт урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байгааг мэдээллээ. Гамшгийн аюулаас иргэдээ, улс орноо хамгаалах чиглэлээр Монгол улсын Засгийн газар шат дараатай арга хэмжээ авч байгаа талаар шадар сайд хэлээд хурлаас гарах баримт бичигт тусгах саналуудаа танилцууллаа.
Гамшгийн эрсдийг бууруулах үйл ажиллагаанд хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүд болон эмзэг бүлгийнхний гамшигт өртөмтгий байдлыг бууруулах, олон нийтийг аюулгүй амьдрах уламжлалт арга ухаанд сургах зэрэг санэалыг тэрээр илэрхийлсэн. Эцэст нь дэлхийн улс орнууд нэг зорилго үзэл санаанд нэгдэн, гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын тогтолцоог хүртээмжтэй болгохыг уриаллаа. Дашрамд сонирхуулахад, гамшгийн аюулыг бууруулах хоёрдугаар бага хурал арван жилийн өмнө Японы Кобе хотноо болж, 70 гаруй улс орны төлөөлөл оролцож байсан. Шадар сайд У.Хүрэлсүх онцгой байдлын асуудал эрхэлсэн анхны сайд байхдаа энэ хуралд оролцож байжээ.