Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1.Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 42 дугаар байрны өргөтгөл, иргэн Б-ийн “ББ” караоке барны сантехникийн өрөөнд цахилгаан хэрэгсэл шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.16-ны өдрийн 21:12 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 6 албан хаагч,

Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, “Петровис ШТС”-ын дэргэд “Хюндай Сонато-5” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.16-ны өдрийн 23:08 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 24 дүгээр ангийн 6 албан хаагч,

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн “Шинэ жишиг” хорооллын 7 дугаар гудамжийн 3 тоотод иргэн Г-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.17-ны 00:55 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 15 дугаар ангийн 4 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2,   1 аймгийн 1 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 1, 6 аймгийн 12 сумын нутагт “Галзуу” өвчний 13, нийт 8 аймгийн 18 сумын нутагт 18 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /өмнөх 3 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багийн “Хадат” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.02.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.26-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Дэлбулаг багийн нутаг “Хөндлөн булаг” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.03.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн нутаг “Шүүрэг” гэдэг газар малчин П-ийн 4 үхэр 2015.02.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн нутаг, “Барт” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.02.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.03-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн нутаг “Хүйтний-Өвөлжөө” гэдэг газар малчин Ж-ийн 1 үхэр 2015.03.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дундговь аймгийн Луус сумын Суварга багийн нутаг “Хүчит хар толгойн хонхор” гэдэг газар малчин О-ын 1 үхэр 2015.02.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутаг “Нам даваа” гэдэг газар малчин Г-ийн 2 үхэр 2015.03.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутаг “Дулааны бэл” гэдэг газар малчин Б-ийн 3 үхэр 2015.03.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Цагаан дэнж” гэдэг газар малчин Ц-ийн 1 тугал 2015.03.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн нутаг “Хэцүүгийн ам” гэдэг газар малчин Б-ийн 1 тэмээ 2015.03.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн нутаг “Баларт” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр, мөн багийн нутаг “Урд-Үзүүр” гэдэг газар 3 үнэг 2015.03.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Халбагант багийн нутаг “Хөх-Эрэг” гэдэг газар малчин А-ын 1 нохой 2015.03.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянговь багийн  “Шинэ-усны борзон” гэдэг газар 1 үнэг 2015.03.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн байсныг 2015.03.11-ний өдөр сумын малын эмч шинжилгээнд дээж авч, аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин” болох нь;

Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн нутаг “Үхрийн хэвтэр” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.03.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр  хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат багийн нутаг “Нурамт” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр  2015.03.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутаг “Баяннуурын хөвөө” гэдэг газар малчин Ц-ийн 1 нохой 2015.03.12-ны өдөр, мөн багийн нутаг “Улаан толгой” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр, 2 хонь 2015.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;      

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзад багийн нутаг “Баян цахир” гэдэг газар малчин Н-ийн 1 үхэр 2015.03.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн дэргэд дулааны худагт нас барсан хүний цогцос байна гэсэн дуудлагыг 2015.03.16-ны өдрийн 12:07 хүлээн авч Аврах ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Б /43 настай, эрэгтэй/ нас барсан байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top