1. Ой хээрийн түүмэр
Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутаг “Бага хүрээ” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.19-ний өдрийн 15:50 цагт хүлээн авч Хилийн цэргийн 306 дугаар ангийн 14 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, мөн өдрийн 17:20,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг “Дунд-Уул” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.19-ний өдрийн 17:30 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 46 иргэн, 7 автомашин, 4 мотоцикл, нийт 58 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 20:30 цагт тус тус түймрийг унтраасан.
2.Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Зээл”-ийн 12 дугаар гудамжийн 2 тоотод иргэн Д-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.19-ний өдрийн 19:33 цагт хүлээн авч 29 дүгээр ангийн 8 албан хаагч,
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны “Нисэх”-ийн 10 дугаар гудамжийн 157 тоотод иргэн Н-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.19-ний өдрийн 20:28 цагт хүлээн авч Аврах, гал унтраах30 дугаар ангийн 8 албан хаагч,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутагт “Дархан-Ус суваг” ХК-ийн “ГАЗ Газель” загварын бага оврын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.19-ний өдрийн 11:36 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 22 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 1, 5 аймгийн 8 сумын нутагт “Галзуу” өвчний 9, нийт 6 аймгийн 11 сумын нутагт 12 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /сүүлийн 6 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн нутаг “Барт” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.02.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.03-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн нутаг “Баларт” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр, мөн багийн нутаг “Урд-Үзүүр” гэдэг газар 3 үнэг 2015.03.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн нутаг “Цагаан дэнж” гэдэг газар малчин Ц-ийн 1 үхэр 2015.03.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн нутаг “Хэцүүгийн-Ам” гэдэг газар малчин Б-ийн 1 тэмээ 2015.03.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Баянлиг сумын Халбагант багийн нутаг “Хөх-Эрэг” гэдэг газар малчин А-ийн 1 нохой 2015.03.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянговь багийн нутаг “Шинэ-усны борзон” гэдэг газар 2015.03.08-ны өдөр 1 үнэг халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн байсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн нутаг “Үхрийн хэвтэр” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.03.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат багийн нутаг “Нурамт” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.03.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутаг “Баяннуурын хөвөө” гэдэг газар малчин Ц-ийн 1 нохой 2015.03.12-ны өдөр, мөн багийн нутаг “Улаан толгой” гэдэг газар малчин Т.Мяндасын 1 үхэр, 2 хонь 2015.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн нутаг “Заан хошуу” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.03.01-ний өдөр, мөн багийн “Ганган-Ухаа” гэдэг газар малчин С.Шүрэнцэцэгийн 1 үхэр 2015.03.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Эрэн хайх, аврах ажиллагаа
Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн “Баруун шорвог” гэдэг газар иргэн Э /22 настай, эрэгтэй/ нь 2015.03.11-ний өдрийн 18:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.03.16-ны өдрийн 17:00 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын хэлтсийн 4 албан хаагч, 2 мотоциклтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр зогсоосон.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутаг “Дөтийн даваа” гэдэг газар нийт 37 хүнтэй зорчиж явсан 4 автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2015.03.19-ний өдрийн 21:44 цагт аймгийн Онцгой байдлын хэлтсийн 3 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, дээрх автомашиныг цаснаас татан гаргасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР