Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1. Ой хээрийн түүмэр

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3 дугаар багийн нутаг “Хонгорын ам” гэдэг газар /сумаас хойш 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.20-ны өдрийн 13:01 цагт  хүлээн авч тус сумын Байгаль орчны хяналтын байцаагч Г.Баярсайхан ахалсан 8 хүн, 1 автомашинтайгаар ажиллаж, урьдчилсан байдлаар өргөн 800 мерт, урт 2000 метр орчим талбай хамарсан түймрийг 13:50 цагт бүрэн унтраасан.

2.Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2 дугаар гудамжийн 937 тоотод иргэн Б-н 8х16 метрийн хэмжээтэй мужаан цехийн таазны хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.20-ны өдрийн 14:07 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 10 дугаар гудамжийн 16 тоотод иргэн Ц-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.20-ны өдрийн 17:45 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн 7 албан хаагч ажиллаж унтраасан.

 2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 1, 5 аймгийн 8 сумын нутагт “Галзуу” өвчний 9, нийт 6 аймгийн 11 сумын нутагт 12 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /сүүлийн 6 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн нутаг “Барт” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.02.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.03-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн нутаг “Баларт” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр, мөн багийн нутаг “Урд-Үзүүр” гэдэг газар 3 үнэг 2015.03.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн нутаг “Цагаан дэнж” гэдэг газар малчин Ц-ийн 1 үхэр 2015.03.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн нутаг “Хэцүүгийн-Ам” гэдэг газар малчин Б-ийн 1 тэмээ 2015.03.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Халбагант багийн нутаг “Хөх-Эрэг” гэдэг газар малчин А-ийн 1 нохой 2015.03.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянговь багийн  нутаг “Шинэ-усны борзон” гэдэг газар 2015.03.08-ны өдөр 1 үнэг халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн байсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;      

Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн нутаг “Үхрийн хэвтэр” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.03.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр  хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;  

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат багийн нутаг “Нурамт” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.03.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутаг “Баяннуурын хөвөө” гэдэг газар малчин Ц-ийн 1 нохой 2015.03.12-ны өдөр, мөн багийн нутаг “Улаан толгой” гэдэг газар малчин Т.Мяндасын 1 үхэр, 2 хонь 2015.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;      

Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн нутаг  “Заан хошуу” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.03.01-ний өдөр, мөн багийн “Ганган-Ухаа” гэдэг газар малчин С.Шүрэнцэцэгийн 1 үхэр 2015.03.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 5 дугаар гудамжийн 174-ийн Б тоотын бие засах газарт нярайн ураг унасан байна гэсэн дуудлагыг 2015.03.20-ны өдрийн 11:15 цагт хүлээн авч Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн А /22 настай, эмэгтэй/-ийн 5 сартай ураг унасан байсныг гаргаж, дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top