Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1. Ой хээрийн түймэр

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан 1 дүгээр багийн нутаг “Хөх чулуут” гэдэг /сумаас баруун урагш 45 км-т/ газар хээрийн түймэр гарсан салхины хурд 18-20 м/сек байна гэсэн дуудлагыг 2015.03.21-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраас 36 албан хаагч, 3 автомашин, Баян-Овоо сумаас 79 хүн 19 автомашин, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас 6 хүн , 1 автомашин, Түмэнцогт сумаас 11 хүн, 1 автомашин нийт-132 хүн, 24 автомашин, 8 мотоциклтой ажиллаж 19:40 цагт цурманд оруулж, 20:10 цагт бүрэн унтрааж Баян-овоо сумын Засаг даргын тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн. /урт нь-17 км, өргөн нь3 км талбайг хамарсан/

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан 2 дугаар багийн нутаг “Шархад” гэдэг / сумаас баруун урагшаа 20 км-т/ газар хээрийн түймэр гарсан дуудлагыг 2015.03.21-ний өдрийн 13:55 цагт хүлээн авч тус сумаас 37 хүн, 4 автомашинтай ажиллаж 15:00 цагт цурманд оруулж 20:55 цагт бүрэн унтраасан

2.Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 5 дугаар гудамжийн “Хот найдвар” эмнэлгийн хашаанд тус эмнэлгийн УНМ 19-23 улсын дугаартай “Stana” загварын эмнэлгийн зориулалттай автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.21-ний өдөр 17:32 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хорооллын 23 дугаар байрны 40 тоотын иргэн Н-ийн тагтан дээр эд зүйлс, унтлагын өрөөний эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.21-ний өдрийн 18:37 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 19 дүгээр гудамжийн 241 тоотод иргэн Ц-ийн 5 ханатай гэр, эд хогшил, 4 метр хашаа  шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.21-ний 20:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 63 дугаар ангийн 8 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овооны 38 дугаар гудамжийн 34 тоотод иргэн Н-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.21-ний өдрийн 23:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Дорноговь аймгийн Айраг сумын 31 дүгээр зөрлөгийн орчим Увс аймгийн харъяат Б-ийн УВЦ 32-93 улсын дугаартай Nord benz загварын автомашины БЧ 24-21 улсын дугаартай чиргүүлийн ар, зөв талын 4 дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.22-ний өдрийн шөнийн 05:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 23 дугаар ангийн 7 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангайн 112 тоотод иргэн Б-ийн 2 машин өвс шатаж байнга гэсэн дуудлагыг 2015.03.21-ний өдрийн 23:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын  газрын Аврах гал унтраах 19 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 5 аймгийн 7 сумын нутагт “Галзуу” өвчний 8, нийт 7 аймгийн 11 сумын нутагт 12 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /сүүлийн 7 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн нутаг “Барт” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.02.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.03-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус 2 дугаар багийн  нутаг “Тусгалтын гурван зураа”” гэдэг /сумын төвөөс баруун хойт зүгт 35км-т/ газар малчин Т-ийн 1 үхэр 2015.02.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн дуудлагаар тус багийн малын эмч 2015.02.07-ны өдөр очиж үзлэг хийж шинж тэмдгийн эмчилгээ хийсэн боловч 2015.02.23-ны өдөр уг үхэр нь хорогдсоныгустгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шуудангаар 2015.02.28-ны өдөр явуулахад 2015.03.03-ны өдөр очиж шинжлүүлэхэд 2015.03.20-ны өдрийн хариугаар  “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн нутаг “Цагаан дэнж” гэдэг газар малчин Ц-ийн 1 үхэр 2015.03.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн нутаг “Хэцүүгийн-Ам” гэдэг газар малчин Б-ийн 1 тэмээ 2015.03.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Халбагант багийн нутаг “Хөх-Эрэг” гэдэг газар малчин А-ийн 1 нохой 2015.03.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянговь багийн  нутаг “Шинэ-усны борзон” гэдэг газар 2015.03.08-ны өдөр 1 үнэг халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн байсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь; 

Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн нутаг “Үхрийн хэвтэр” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.03.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;   

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат багийн нутаг “Нурамт” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.03.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутаг “Баяннуурын хөвөө” гэдэг газар малчин Ц-ийн 1 нохой 2015.03.12-ны өдөр, мөн багийн нутаг “Улаан толгой” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр, 2 хонь 2015.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;    

Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн нутаг “Заан хошуу” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.03.01-ний өдөр, мөн багийн “Ганган-Ухаа” гэдэг газар малчин Ш-ийн 1 үхэр 2015.03.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоосон.         

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top