1. Ой хээрийн түймэр
Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн “Сумт” гэдэг газар /Баяндун сумтай залгаа нутаг/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.22-ны өдрийн 12:00 цагт хүлээн авч Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, Дашбалбар сумын 20 иргэн, Баяндун сумын 11 иргэн ажиллаж 2015.03.22-ны өдрийн 18:00 цагт;
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн нутаг “Шилийн богд” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.22-ны өдрийн 13:47 цагт хүлээн авч Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, Хилийн цэргийн 0184, 0146 дугаар ангийн 33 албан хаагч, орон нутгийн 34 иргэн ажиллаж 2015.03.23-ны өдрийн 08:00 цагт;
Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Борын хоолой” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.22-ны өдрийн 13:50 цагт хүлээн авч Хилийн цэргийн 0198 дугаар ангийн 41 албан хаагч, орон нутгийн 51 иргэн ажиллаж 2015.03.23-ны өдрийн 03:00 цагт тус тус унтраасан.
2.Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны “Сургууль”-ийн 19 дүгээр гудамжийн 303 тоотод иргэн А-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.22-ны өдрийн 11:45 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч;
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Жигжидийн зусланд иргэн Б-н байшин шатаж улмаар иргэн Д.Цамбын байшин хайрагдан шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.22-ны өдрийн 15:01 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,;
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 12 дугаар гудамжийн 1 тоотод иргэн Т-н эзэмшлийн Арвайн тал хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.22-ны өдрийн 17:06 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 12 дугаар ангийн 5 албан хаагч;
Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн “Нисэх”-ийн 3 дугаар гудамжийн 2 тоотод иргэн Г-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.23-ны өдрийн 04:10 цагт хүлээн авч Аврах гал унтраах 24 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 5 аймгийн 7 сумын нутагт “Галзуу” өвчний 8, нийт 7 аймгийн 11 сумын нутагт 12 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /сүүлийн 7 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн нутаг “Барт” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.02.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.03-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус 2 дугаар багийн нутаг “Тусгалтын гурван зураа”” гэдэг /сумын төвөөс баруун хойт зүгт 35км-т/ газар малчин Т-ийн 1 үхэр 2015.02.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн дуудлагаар тус багийн малын эмч 2015.02.07-ны өдөр очиж үзлэг хийж шинж тэмдгийн эмчилгээ хийсэн боловч 2015.02.23-ны өдөр уг үхэр нь хорогдсоныгустгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шуудангаар 2015.02.28-ны өдөр явуулахад 2015.03.03-ны өдөр очиж шинжлүүлэхэд 2015.03.20-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн нутаг “Цагаан дэнж” гэдэг газар малчин Ц-ийн 1 үхэр 2015.03.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн нутаг “Хэцүүгийн-Ам” гэдэг газар малчин Б-ийн 1 тэмээ 2015.03.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Баянлиг сумын Халбагант багийн нутаг “Хөх-Эрэг” гэдэг газар малчин А-ийн 1 нохой 2015.03.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянговь багийн нутаг “Шинэ-усны борзон” гэдэг газар 2015.03.08-ны өдөр 1 үнэг халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн байсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн нутаг “Үхрийн хэвтэр” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.03.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат багийн нутаг “Нурамт” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.03.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутаг “Баяннуурын хөвөө” гэдэг газар малчин Ц-ийн 1 нохой 2015.03.12-ны өдөр, мөн багийн нутаг “Улаан толгой” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр, 2 хонь 2015.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн нутаг “Заан хошуу” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.03.01-ний өдөр, мөн багийн “Ганган-Ухаа” гэдэг газар малчин Ш-ийн 1 үхэр 2015.03.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоосон.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР