Зэвсэгт хүчний 94 жилийн ой, Монгол Цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадралд Бригадын генерал цол олгосон билээ.
ОБЕГ-ын дарга Т.Бадрал Япон Улсад болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн гуравдугаар бага хуралд оролцож байсан учир цолоо Ерөнхийлөгчөөс гардан авч амжаагүй юм.
Өнөөдөр ОБЕГ-ын дарга Т.Бадрал Монгол Улсын Ерөнхийлөгчөөс генералын мөрдөсөө гардаж авлаа.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын түүхэнд анх удаа “Бригадын генерал” цолтон төрж байгаа бөгөөд ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, сайдын ахлах зөвлөх Д.Батбаатар, Н.Энхтайван нар оролцлоо.