1. Ой хээрийн түймэр
Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн нутаг “Бор булан” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.23-ны өдрийн 22:38 цагт хүлээн авч орон нутгийн 33 иргэн, 4 автомашинтайгаар ажиллаж, 2015.03.24-ний өдрийн 01:45 цагт түймрийг унтраасан.
2.Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны “Хайрхан”-ы 4 дүгээр гудамжийн 122 тоотод иргэн Г-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.23-ны өдрийн 17:37 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Баянгол дүүргийн 22 дугаар хорооны “Зүүн наран”-гийн 13 дугаар гудамжийн 143А тоотод иргэн Э-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.23-ны өдрийн 18:30 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн нутагт “Уудам-Ерөө” ХХК-ийн “Шим” хүнсний дэлгүүрийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.23-ны өдрийн 07:04 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 36 дугаар ангийн 8 албан хаагч,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн “Баруун дэнж”-ийн 24 дүгээр гудамжийн 19 тоотод иргэн Д-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.23-ны өдрийн 09:19 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 56 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
3.Хүний гоц халдварт болон халдварт өвчин
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харъяат иргэн О /54 настай, эрэгтэй/ нь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр 2015.03.20-ны өдрөөс нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Халдвартын тусгаарлах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа тул дээж авч ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлүүлэхэд 2015.03.22-ны өдрийн хариугаар арьсны хэлбэрийн “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон.
4. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин
Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 6 аймгийн 8 сумын нутагт “Галзуу” өвчний 8, нийт нийслэлийн 1 дүүрэг болон 8 аймгийн 12 сумын нутагт 12 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /сүүлийн 7 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн нутаг “Барт” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.02.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.03-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус 2 дугаар багийн нутаг “Тусгалтын гурван зураа”” гэдэг /сумын төвөөс баруун хойт зүгт 35км-т/ газар малчин Т-ийн 1 үхэр 2015.02.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн дуудлагаар тус багийн малын эмч 2015.02.07-ны өдөр очиж үзлэг хийж шинж тэмдгийн эмчилгээ хийсэн боловч 2015.02.23-ны өдөр уг үхэр нь хорогдсоныгустгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шуудангаар 2015.02.28-ны өдөр явуулахад 2015.03.03-ны өдөр очиж шинжлүүлэхэд 2015.03.20-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Баянлиг сумын Халбагант багийн нутаг “Хөх-Эрэг” гэдэг газар малчин А-ийн 1 нохой 2015.03.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянговь багийн нутаг “Шинэ-усны борзон” гэдэг газар 2015.03.08-ны өдөр 1 үнэг халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн байсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн нутаг “Үхрийн хэвтэр” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.03.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат багийн нутаг “Нурамт” гэдэг газар малчин Энхмөнхийн 1 үхэр 2015.03.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутаг “Баяннуурын хөвөө” гэдэг газар малчин Ц-ийн 1 нохой 2015.03.12-ны өдөр, мөн багийн нутаг “Улаан толгой” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр, 2 хонь 2015.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн нутаг “Хэцүүгийн-Ам” гэдэг газар малчин Б-ийн 1 тэмээ 2015.03.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм багийн нутаг “Цамын-Ус” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.03.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мэргэн багийн нутаг “Нарийн хамар” гэдэг газар малчин С, Г нарын хотонд 2015.03.20-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн нутаг “Заан хошуу” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.03.01-ний өдөр, мөн багийн “Ганган-Ухаа” гэдэг газар малчин Ш-ийн 1 үхэр 2015.03.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР