Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

                                                        1.    Ой хээрийн түймэр

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг /сумаас зүүн хойш 65 км-т/ “Тосон” гэдэг газар хээрийн түймэр гарсан салхитай байгаа тухай 2015.03.24-ний өдрийн 21:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 22 албан хаагч, орон нутгийн 54 иргэн, Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн 41 албан хаагч, Матад сумын 165 иргэн, Булган сумын 10 иргэн, ХЦ-ийн 0306 дугаар ангийн 44 албан хаагч нийт 336 хүн унтраахаар ажиллаж байна. /Уг түймэр нь 2015.03.25-ны өдрийн 01:00 цагийн орчимд Дорнод аймгийн Матад сумын нутаг руу орсон./

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Хонхор нуур” гэдэг /сумаас баруун хойш 15 км-т/ газар хээрийн түймэр гарсан мэдээллийг 2015.03.25-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 46 албан хаагч, тус сумаас 123 иргэн, Батноров сумын 11 иргэн, Норовлин сумын 18 иргэн,  Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, Хөлөнбуйр сумын 82 иргэн, Цагаан-Овоо сумын 21 иргэн, Баянтүмэн сумын 12 иргэн нийт-331 хүн унтраахаар ажиллаж байна. Хохирлын мэдээ гараагүй байна.

/Уг түймэр нь 2015.03.25-ны өдрийн 16:00 цагийн орчимд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутаг Хавтгайд гэдэг газраар орсон./

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар багийн нутаг /сумаас баруун хойш 80 км-т/ “Мандал толгой” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай 2015.03.24-ний өдрийн 12:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн 7 албан хаагч, орон нутгийн 38 иргэн нийт 57 хүн ажиллаж мөн өдрийн 23:35 цагт унтраасан боловч 2015.03.25-ны өдрийн салхины улмаас дахин ассаныг 16:00 цагт бүрэн унтрааж тус сумын Байгаль орчны байцаагч Хүрэл-Эрдэнэд хүлээлгэн өгсөн.

Баян-Өлгий аймгийн  Ногоон нуур сумын 7 дугаар багийн нутаг “Ачит” нуурын  хөвөө Хар тахар,  Рашаант гэдэг /аймгаас 80 гаруй км-т/ газарт хулс шатаж байгаа тухай 2015.03.25-ны 04:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын онцгой байдлын хэлтсээс 12 албан хаагч, орон нутгийн 30 иргэн нийт 42 хүн ажиллаж 2015.03.25-ны өдрийн 17:10 цагт бүрэн унтраасан;

Төв аймгийн Аргалант сумын нутагт хээрийн түймэр гарч байгаа мэдээллийг ИНЕГ-аас иргэн Т 2015.03.25-ны өдрийн 16:10 цагт мэдэгдсэний дагуу Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 26 дугаар ангийн 15 албан хаагч, нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, тус сумын 30 иргэн нийт 52 хүн ажиллаж 20:40 цагт бүрэн унтраасан.

Говь-сүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Банзарын хоолой гэдэг /аймгаас зүүн хойд зүгт 65-70 км/ газарт хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2015.03.25-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч ажиллаж 19:30 цагт бүрэн унтраасан.

2. Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 7, орон нутагт гал түймрийн 6 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжийн 4 хэсэг 24 тоотод иргэн Э-н хашаанд өнжмөл өвс, 25 тоотод иргэн Б-н 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.25-ны өдрийн 12:26 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч; Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарийны 2 дугаар гудамжийн 14 тоотод иргэн М-н 4х4 метрийн хэмжээтэй шургааган байшингийн  шатаж байна гэсэн дуудлагыг 12:27 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 64 дүгээр ангийн 6 албан хаагч,

Баянзүрх дүүгийн 11 дүгээр хороо, Хонхор Радио нэвтрүүлэх станцын хашаанд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.25-ны өдрийн 15:24 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 28 дугаар ангийн 7 албан хаагч, нэмэлтээр Аврах, гал унтраах 28 дугаар ангийн 14  албан хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо,  Баруунтурууны 32 гудамжийн 2 тоотод иргэн Ц-н 4х6 метрийн хэмжээтэй өвлийн байшингийн дээврийн хэсэг шатаж байна  гэсэн дуудлагыг 2015.03.25-ны өдрийн 17:26 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 18 дугаар ангийн 11 албан хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Ерөнхий боловсролын 104 дүгээр сургуулийн урд талд хуучин өрхийн эмнэлгийн 10х8 хэмжээтэй  байшин шатаж байна гэж гэсэн дуудлагыг 2015.03.25-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн 7 албан хаагч;

Багануур дүүргийн 3 дугаар хороо, 45 дугаар байрны автомашины зогсоолд эзэнгүй цэнхэр өнгийн дугааргүй даяун  загварын мотоцикл шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.26-ны өдрийн шөнийн 04:24 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 64 дүгээр ангийн 6 албан хаагч;

Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарангийн 6 дугаар гудамжийн 24 тоотод иргэн Б-н 2х3 хэмжээтэй амбаар, 4 ханатай гэр  шатаж байна  гэсэн дуудлагыг 2015.03.26-ны өдрийн  05:02 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 64 дүгээр ангийн 6 албан хаагч;

Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил багийн “Хөх ган” төмөрлөгийн үйлдвэрийн манаачийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.25-ны 07:38 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 56 дугаар ангийн 6 албан хаагч;

Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р баг “Цэвэр усны анги”-ийн хашааны дотор нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.25-ны өдрийн 12:09 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 56 дугаар ангийн 4 албан хаагч;

Дархан аймгийн Дархан сумын 6 дугаар баг нутагт хогийн цэгийн урьд хэсэг уугьж шатаад манаачийн байр руу орох гээд байна гэсэн дуудлагыг 2015.03.25-ны өдрийн 13:54 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 54 дүгээр ангийн 6 албан хаагч;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Цагаан-Уул 13 дугаар багийн 3-6 тоотод эзэнгүй айлын 2х3 метрийн хэмжээтэй зуны амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 201503.25-ны өдрийн 15:40 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 27 дугаар ангийн 6 албан хаагч;

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 18-11 тоотод иргэн Б-н 6х8 метрийн хэмжээтэй амины орон сууцын дээврийн хөндийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.25-ны өдрийн 17:57 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 32 дугаар ангийн 8 албан хаагч;

Дархан аймгийн Дархан сумын Шинэ хорооллын 12 дугаар байрны 2 дугаар орцын хогийн сувагт гал гарч байна гэсэн дуудлагыг 2015.03.26-ны өдрийн 00:19 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 22 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

3.Хүний гоц халдварт болон халдварт өвчин

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат иргэн О /54 настай, эрэгтэй/ нь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр 2015.03.20-ны өдрөөс Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Халдвартын тусгаарлах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа тул дээж авч ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлүүлэхэд 2015.03.22-ны өдрийн хариугаар арьсны хэлбэрийн “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон.

4. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин

Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд:  1 аймгийн 1  сумын нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 6 аймгийн 8 сумын нутагт “Галзуу” өвчний 9, нийт 9 аймгийн 12 сумын нутагт 13 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /сүүлийн 7 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн нутаг “Барт” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.02.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.03-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус 2 дугаар багийн  нутаг “Тусгалтын гурван зураа”” гэдэг /сумын төвөөс баруун хойт зүгт 35км-т/ газар малчин Т-ийн 1 үхэр 2015.02.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн дуудлагаар тус багийн малын эмч 2015.02.07-ны өдөр очиж үзлэг хийж шинж тэмдгийн эмчилгээ хийсэн боловч 2015.02.23-ны өдөр уг үхэр нь хорогдсоныг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шуудангаар 2015.02.28-ны өдөр явуулахад 2015.03.03-ны өдөр очиж шинжлүүлэхэд 2015.03.20-ны өдрийн хариугаар  “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Халбагант багийн нутаг “Хөх-Эрэг” гэдэг газар малчин А-ийн 1 нохой 2015.03.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн нутаг “Үхрийн хэвтэр” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.03.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат багийн нутаг “Нурамт” гэдэг газар малчин Энхмөнхийн 1 үхэр 2015.03.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутаг “Баяннуурын хөвөө” гэдэг газар малчин Ц-ийн 1 нохой 2015.03.12-ны өдөр, мөн багийн нутаг “Улаан толгой” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр, 2 хонь 2015.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн нутаг “Хэцүүгийн-Ам” гэдэг газар малчин Б-ийн 1 тэмээ 2015.03.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм багийн нутаг “Цамын-Ус” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.03.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мэргэн багийн нутаг “Нарийн хамар” гэдэг газар малчин С, Г нарын хотонд 2015.03.20-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн нутаг “Заан хошуу” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.03.01-ний өдөр, мөн багийн “Ганган-Ухаа” гэдэг газар малчин Ш-ийн 1 үхэр 2015.03.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Туулын бургас” гэдэг газар хаваржиж байгаа малчин Э-н хотонд 1 үхэр 2015.03.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.24-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг “Хонгор морьтын ам” гэдэг газар малчин Б-н 1 үхэрт  халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг 2015.03.21-ний өдөр устгаж, шинжилгээнд дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд  2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон;

5. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг Ховд голын мөсөнд EXSEL загварын автомашин цөмөрч орсон дуудлагыг 2015.03.25-ны өдрийн 11:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 5 албан хаагч ажиллан татаж гаргасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын Эрэл цементийн үйлдвэрийн урд хонхорт “HOWO” загварын автомашин онхолдож, хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлага 2015.03.25-ны өдрийн 13:56  цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн 6 албан хаагч ажиллан жолооч Г /32 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдсан байсныг гаргаж яаралтай түргэн тусламжид хүлээлгэн өгсөн.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top