Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

                                                                        1.    Ой хээрийн түймэр

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Тосон” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.24-ний өдрийн 21:35 цагт /21:45 цагт/ хүлээн авсан. Уг түймэр нь Дорнод аймгийн Матад сумын Баянгол багийн нутаг “Бага хүрээ” гэдэг газраар, мөн Халхгол сумын Ташгай багийн нутаг “Адагдулаан” гэдэг газраар тархан шатаж байгаа мэдээллийг 2015.03.26-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 22 албан хаагч, орон нутгийн 54 иргэн, Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн 35 албан хаагч, Матад сумын 213 иргэн, Баянтүмэн сумын 30 иргэн, ХЦ-ийн 0306 дугаар ангийн 45 албан хаагч нийт 399 хүн ажиллаж байна.  
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багийн нутаг “Харчулуут” гэдэг газар ой, хээрийн түймэр гасан тухай дуудлагыг 2015.03.26-ны өдрийн 15:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, Цагдаагийн хэлтсийн 4 албан хаагч, орон нутгийн 15 иргэн ажиллаж 2015.03.26-ны өдрийн 20:10 цагт цурамд оруулсан.
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Наран багийн нутаг “Хонхор нуур” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг  2015.03.25-ны өдрийн 12:44 цагт хүлээн авсан. Уг түймэр нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Батхаан багийн нутаг “Хавтгайд” гэдэг газраар мөн Цагаан-Овоо сумын Баянгол багийн нутаг “Барьхан” гэдэг газраар, Баянтүмэн сумын Хотонт багийн нутаг “Хотонт” гэдэг газраар тархан шатаж байгаа мэдээллийг 2015.03.26-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 46 албан хаагч, Аврах тусгай ангийн 12 албан хаагч, орон нутгийн 192 иргэн, Батноров сумын 27 иргэн, Норовлин сумын 137 иргэн, Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн 19 албан хаагч, Хөлөнбуйр сумын 160 иргэн, Цагаан-Овоо сумын 120 иргэн, Баянтүмэн сумын 30 иргэн нийт 756 хүн ажиллаж 2015.03.26-ны өдрийн 22:23 цагт унтраасан.

   2.Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 5, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ”Нарантуул” худалдааны төвийн хашаанд иргэн Д-н эзэмшлийн 98-78 УБӨ улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.26-ны өдрийн 11:26 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 8 албан хаагч;
Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны “Сэлбэ”-ийн 24 дүгээр гудамжийн 627 тоотод иргэн Г-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.24-ний өдрийн 14:21 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч;
Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны “Холбоо толгой”-н 44 дүгээр гудамжийн 996Б тоотод иргэн Г-н хашаанд шар өвс, хураалттай байсан шилэн хөвөн шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.26-ны өдрийн 17:19 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 6 албан хаагч;
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Жигжид зуслангийн задгайд иргэн Т-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.26-ны өдрийн 19:10 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч;
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цайз модны захын хашаанд иргэн М-н эзэмшлийн “Анар” цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.27-ны өдрийн 03:32 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч;
Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн “Мангирт” 10 дугаар хэсгийн 1 дүгээр гудамжийн 135 тоотод иргэн Н-н 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.26-ны өдрийн 10:56 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. Уг галд иргэн Н /26 настай, эрэгтэй/ угаартсан байсныг гаргаж аймгийн ЯТТТ-д,  О /25 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсныг цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Соёмбо”-ын 3 дугаар гудамжийн 18 тоотод иргэн А-н 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.26-ны өдрийн 15:51 цагт  хүлээн авч Аврах, гал унтраах 17 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.  

                                                           3.Хүний гоц халдварт болон халдварт өвчин:

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат иргэн О /54 настай, эрэгтэй/ нь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр 2015.03.20-ны өдрөөс Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Халдвартын тусгаарлах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа тул дээж авч ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлүүлэхэд 2015.03.22-ны өдрийн хариугаар арьсны хэлбэрийн “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон.

4. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин

Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 1, 6 аймгийн 9 сумын нутагт “Галзуу” өвчний 10, нийт 1 дүүргийн болон, 8 аймгийн 12 сумын нутагт 13 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /сүүлийн 7 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус 2 дугаар багийн  нутаг “Тусгалтын гурван зураа”” гэдэг /сумын төвөөс баруун хойт зүгт 35км-т/ газар малчин Т-ийн 1 үхэр 2015.02.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн дуудлагаар тус багийн малын эмч 2015.02.07-ны өдөр очиж үзлэг хийж шинж тэмдгийн эмчилгээ хийсэн боловч 2015.02.23-ны өдөр уг үхэр нь хорогдсоныг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шуудангаар 2015.02.28-ны өдөр явуулахад 2015.03.03-ны өдөр очиж шинжлүүлэхэд 2015.03.20-ны өдрийн хариугаар  “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Баянлиг сумын Халбагант багийн нутаг “Хөх-Эрэг” гэдэг газар малчин А-ийн 1 нохой 2015.03.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн нутаг “Үхрийн хэвтэр” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.03.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат багийн нутаг “Нурамт” гэдэг газар малчин Энхмөнхийн 1 үхэр 2015.03.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутаг “Баяннуурын хөвөө” гэдэг газар малчин Ц-ийн 1 нохой 2015.03.12-ны өдөр, мөн багийн нутаг “Улаан толгой” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр, 2 хонь 2015.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн нутаг “Хэцүүгийн-Ам” гэдэг газар малчин Б-ийн 1 тэмээ 2015.03.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм багийн нутаг “Цамын-Ус” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.03.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мэргэн багийн нутаг “Нарийн хамар” гэдэг газар малчин С, Г нарын хотонд 2015.03.20-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн нутаг “Заан хошуу” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.03.01-ний өдөр, мөн багийн “Ганган-Ухаа” гэдэг газар малчин Ш-ийн 1 үхэр 2015.03.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Туулын бургас” гэдэг газар хаваржиж байгаа малчин Э-н хотонд 1 үхэр 2015.03.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.24-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг “Хонгор морьтын ам” гэдэг газар малчин Б-н 1 үхэрт  халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг 2015.03.21-ний өдөр устгаж, шинжилгээнд дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд  2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон;

                                                                           5. Тээврийн хэрэгслийн осол:

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жагоб” ХХК-ийн хашаанд  “КАМАЗ” загварын автокранаар ачаа өргөж байх явцад автокраны сум хүрднээсээ мултарч, ачааны автомашин дээр унаж хүн дарагдаж нас барсан байна гэсэн дуудлагыг 2015.03.26-ны өдрийн 14:04 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч ажиллаж иргэн Б /46 настай, эрэгтэй/ дарагдаж нас барсан байсныг цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

 

 

scroll to top