Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1.Ой хээрийн түймэр

Булган аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн нутаг “Бор булан” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 22 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.27-ны өдрийн 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, орон нутгийн 24 иргэн нийт 37 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багийн нутаг “Хар чулуут” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.26-ны өдрийн 15:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, Цагдаагийн газрын 4 албан хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 29 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.03.27-ны өдрийн 16:05 цагт,
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Тосон” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.24-ний өдрийн 21:35 цагт хүлээн авсан. Уг түймэр нь Дорнод аймгийн Матад сумын Баянгол багийн нутаг “Бага хүрээ” гэдэг газар, мөн Халхгол сумын Ташгай багийн нутаг “Адаг дулаан” гэдэг газраар тус тус тархан шатаж байгаа мэдээллийг 2015.03.26-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн 22 албан хаагч, Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн 35 албан хаагч, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 45 албан хаагч, орон нутгийн 297 иргэн,нийт 399 хүн, 73 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.03.27-ны өдрийн 19:10 цагт,
Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн нутаг “Ламын хайрхан” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 140 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.27-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч Хилийн цэргийн 0198 дугаар ангийн 21 албан хаагч ажиллаж 19:20 цагт,
Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг “Өмхий булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.27-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 9 албан хаагч орон нутгийн 3 иргэн нийт 12 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 22:00 цагт,
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадынбулан багийн нутаг “Усан хөл” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.27-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 23 албан хаагч, Аврах тусгай ангийн 12 албан хаагч, орон нутгийн 28 иргэн, нийт 63 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.03.28-ны өдрийн 08:30 цагт тус тус түймрийг унтраасан.

2.Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Алтан-Овоо”-гийн 2 дугаар гудамжийн 52 тоотод иргэн Ө-н 5 ханатай гэр, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.27-ны өдрийн 18:04 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 7 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багийн “Улиастай”-н 22 тоотод иргэн Х-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.27-ны өдрийн 17:54 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 19 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

3.Хүний гоц халдварт болон халдварт өвчин:

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат иргэн О /54 настай, эрэгтэй/ нь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр 2015.03.20-ны өдрөөс Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Халдвартын тусгаарлах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа тул дээж авч ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлүүлэхэд 2015.03.22-ны өдрийн хариугаар арьсны хэлбэрийн “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон.

 4. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин

Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 6 аймгийн 9 сумын нутагт “Галзуу” өвчний 9, нийт 1 дүүрэг болон 8 аймгийн 14 сумын нутагт 14 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /сүүлийн 7 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус 2 дугаар багийн  нутаг “Тусгалтын гурван зураа”” гэдэг /сумын төвөөс баруун хойт зүгт 35км-т/ газар малчин Т-ийн 1 үхэр 2015.02.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн дуудлагаар тус багийн малын эмч 2015.02.07-ны өдөр очиж үзлэг хийж шинж тэмдгийн эмчилгээ хийсэн боловч 2015.02.23-ны өдөр уг үхэр нь хорогдсоныг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шуудангаар 2015.02.28-ны өдөр явуулахад 2015.03.03-ны өдөр очиж шинжлүүлэхэд 2015.03.20-ны өдрийн хариугаар  “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багийн “Нарст”-ын 3 дугаар гудамжийн 1 тоотод малчин М-н 1 үхэр 2015.03.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.25-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь;
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Доод захын цачирт” гэдэг газар малчин Б-н 1 үхэр 2015.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн нутаг “Үхрийн хэвтэр” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.03.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат багийн нутаг “Нурамт” гэдэг газар малчин Энхмөнхийн 1 үхэр 2015.03.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутаг “Баяннуурын хөвөө” гэдэг газар малчин Ц-ийн 1 нохой 2015.03.12-ны өдөр, мөн багийн нутаг “Улаан толгой” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр, 2 хонь 2015.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн нутаг “Хэцүүгийн-Ам” гэдэг газар малчин Б-ийн 1 тэмээ 2015.03.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм багийн нутаг “Цамын-Ус” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.03.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мэргэн багийн нутаг “Нарийн хамар” гэдэг газар малчин С, Г нарын хотонд 2015.03.20-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн нутаг “Заан хошуу” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.03.01-ний өдөр, мөн багийн “Ганган-Ухаа” гэдэг газар малчин Ш-ийн 1 үхэр 2015.03.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн нутаг “Туулын бургас” гэдэг газар хаваржиж байгаа малчин Э-н хотонд 1 үхэр 2015.03.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.24-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг “Хонгор морьтын ам” гэдэг газар малчин Б-н 1 үхэрт  халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг 2015.03.21-ний өдөр устгаж, шинжилгээнд дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд  2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон;

5. Тээврийн хэрэгслийн осол:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны “Хандгайт”-ын 19 дүгээр гудамжийн 46 тоотод иргэн Далантай, Ганзориг нарын хашаанд их хэмжээний шар ус орж ирсэн тухай дуудлагыг 2015.01.27-ны өдрийн 19:04 цагт хүлээн авч Онцгой байдлын хэлтсийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, хашаанд хурсан усыг зайлуулсан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top