Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1. Ой, хээрийн түймэр

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадны булан багийн “Арын хоолой” гэдэг  газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.29-ний өдрийн 14:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, АТА-ийн 12 албан хаагч, орон нутгийн 36 иргэн,  нийт-60 хүн ажиллаж 2015.03.30-ны өдрийн 06:45 цагт цурамд оруулсан.

Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн нутаг “Шивэртийн-Ам” гэдэг газар, Монгол улсын хилийн 857-859 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ой, хээрийн түймэр улсын хил даван орж ирсэн тухай дуудлагыг 2015.03.30-ны өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 1 албан хаагч, АТА ангийн 12 албан хаагч,  Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 10 албан хаагч, орон нутгийн 103 иргэн нийт 126 хүн ажиллаж 2015.03.31-ний өдрийн 04:00 цагт цурамд оруулсан.

2. Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 5, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Шороотын зуслангийн задгайд иргэн Т-н 4 ханатай гэр, 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.30-ны өдрийн 07:24 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн 7 албан хаагч;

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны “Гүнж”-ийн 43 дугаар гудамжийн 67 тоотод иргэн У-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.30-ны өдрийн 13:06 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч;

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны “Зочин” гудамжийн 64 дүгээр байранд иргэн О-н эзэмшлийн “Beam” цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.30-ны өдрийн 18:54 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж унтраасан. /Утаажилтын бүсээс 39 иргэнийг гаргасан./

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны Бага тойруугийн 1 дүгээр байрны өргөтгөлд “Нүүдэлчин аялал” ХХК-ийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.30-ны өдрийн 22:02 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 6 албан хаагч;

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Шарга морьт зуслангийн автобусны 1 дүгээр буудлын хойд талд иргэн И-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.31-ний өдрийн 06:17 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч;

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжит багийн нутаг “Буянт” гэдэг газар малчин С-н малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.30-ны өдрийн 13:20 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 55 дугаар ангийн 3 албан хаагч;

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Нуур”-ын 2 дугаар гудамжийн 12 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.30-ны өдрийн 19:10 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 52 дугаар ангийн 4 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

3. Хүний гоц халдварт болон халдварт өвчин

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харъяат иргэн О /54 настай, эрэгтэй/ нь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр 2015.03.20-ны өдрөөс нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Халдвартын тусгаарлах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа тул дээж авч ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлүүлэхэд 2015.03.22-ны өдрийн хариугаар арьсны хэлбэрийн “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон.

4. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин

 Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 5 аймгийн 5 сумын нутагт “Галзуу” өвчний 5, нийт 1 дүүрэг болон 8 аймгийн 11 сумын нутагт 10 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /сүүлийн 14 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус 2 дугаар багийн нутаг “Тусгалтын гурван зураа”” гэдэг /сумын төвөөс баруун хойт зүгт 35км-т/ газар малчин Т-ийн 1 үхэр 2015.02.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн дуудлагаар тус багийн малын эмч 2015.02.07-ны өдөр очиж үзлэг хийж шинж тэмдгийн эмчилгээ хийсэн боловч 2015.02.23-ны өдөр уг үхэр нь хорогдсоныгустгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шуудангаар 2015.02.28-ны өдөр явуулахад 2015.03.03-ны өдөр очиж шинжлүүлэхэд 2015.03.20-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багийн “Нарст”-ын 3 дугаар гудамжийн 1 тоотод малчин М-н 1 үхэр 2015.03.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.25-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Доод захын цачирт” гэдэг газар малчин Б-н 1 үхэр 2015.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн нутаг “Доод хулгана” гэдэг газар малчин Г-н 2 ямаа 2015.03.24-03.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм багийн нутаг “Цамын-Ус” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.03.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мэргэн багийн нутаг “Нарийн хамар” гэдэг газар малчин С, Г нарын хотонд 2015.03.20-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг “Хонгор морьтын-Ам” гэдэг газар малчин Б-н 1 үхэрт халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг 2015.03.21-ний өдөр устгаж, шинжилгээнд дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутаг “Өвөлжингийн-Ам” гэдэг газар малчин Д-н хотонд 2015.03.22-ны өдөр 1 золбин нохой орж ирснийг устгаж, 2015.03.23-ны өдөр түргэвчилсэн оношлуураар оношлоход “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Туулын бургас” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.03.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

5. Тээврийн хэрэгслийн осол

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаадын зам” амралтын газрын ойролцоо авто зам дээр суудлын автомашин, суудлын автомашинтай мөргөлдөж автомашины эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.03.30-ны өдрийн 13:47 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч ажиллаж иргэн О /43 настай, эмэгтэй/, Л /25 настай, эрэгтэй/ нар хүнд гэмтсэн, иргэн С /25 настай, эрэгтэй/, Б /39 настай, эрэгтэй/, Т /27 настай, эрэгтэй/ нар хөнгөн гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д;

Орхон аймгийн Баянцагаан багийн нутагт хатуу хучилтай авто замын хажуу руу бага оврын ачааны автомашин онхолдож хүн нь бүхээгээсээ гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2015.03.30-ны өдрийн 16:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч ажиллаж иргэн Б /37 настай, эрэгтэй/-г эсэн мэнд гаргаж аймгийн ЯТТТ-д тус тус хүлээлгэн өгсөн.

6.Эрэн хайх, аврах ажиллагаа

Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн нутаг “Хайрханы-Ам” гэдэг газар хууль бус аргаар ашигт малтмал олборлогч иргэн С нь нүхэнд унаж нас барсан тухай дуудлагыг 2015.03.30-ны өдрийн 07:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч ажиллаж, цогцсыг 2015.03.30-ны өдрийн 15:00 цагт гаргаж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэж өгсөн.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн “Зүүн-Энгэр” гэдэг газар нутагладаг малчин А /33 настай, эрэгтэй/ 2015.03.29-ны өдрийн 23:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.03.30-ны өдрийн 20:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, Цагдаагийн хэлтсийн 4 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top