Нэг. Гал түймрийн нөхцөл байдал
Объектын гал түймэр
2015 он гарсаар улсын хэмжээнд 1237 удаагийн объектын гал түймэр гарч, 3,6 тэрбум төгрөгийн хохирол учирч, гал түймэрт өртөн 23 хүн нас барж, 10 хүн түлэгдэж гэмтэн, 533 гэр орон сууц шатсан байна.
Аврах гал унтраах ангийн аврагч гал сөнөөгчид гал түймрийн аюулаас 157 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 9,0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 4,0 хувиар өсч, гал түймэрт өртөж нас барсан хүний тоо 25,8 хувь, учирсан хохирлын хэмжээ 10,8 хувиар тус тус буурсан байна.
Нийслэл хотод нийт 896 удаагийн гал түймэр гарч, 1,7 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 341 удаагийн гал түймэр гарч, 1,9 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Ой, хээрийн түймэр
Улсын хэмжээнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай, Төв зэрэг 5 аймгийн 14 суманд нийт 18 удаагийн ой, хээрийн түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 19 га ой, 29.581 га хээрийн бүс шатсан.
Түймрийг унтраахад Онцгой байдлын албанаас 266 албан хаагч, 17 автомашин, хилийн цэргээс 94 албан хаагч, орон нутгаас 587 иргэн, 68 автомашин нийт 947 хүн, 85 автомашин ажилласан.
Хоёр. Хяналт шалгалтын талаар
Энэ хугацаанд 6566 байгууллага, аж ахуйн нэгж, 59772 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 35699 зөрчил дутагдал илрүүлэн, 8339 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 2112 заавал биелүүлэх албан шаардлага, 1658 мэдэгдэл, 123 танилцуулга, 286 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 90 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 31,3 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 425 удаа, дадлага 380 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 1078 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.
Гал түймрийн улсын хяналтын ажлын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн хяналт шалгалтад хамрагдсан объектын тоо 10 хувь, зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн заавал биелүүлэх албан шаардлага 5,7 хувь, мэдэгдэл 24,6 хувь, ажиллагаа зогсоох тогтоол 30,4 хувь, галын аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургууль 1,9 хувиар тус тус өсч, гал түймрийн хяналт шалгалтанд хамрагдсан айл өрхийн тоо 20,4 хувь, гал түймэр гарч болзошгүй зөрчлийг илрүүлсэн байдал 16,2 хувь, арилгуулсан байдал 32,2 хувь, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчиж, захиргааны арга хэмжээ авагдсан байдал 10,2 хувь, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 9,0 хувь, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан байдал 9,6 хувиар тус тус буурсан байна.
Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 180 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 321 удаа орж ажиллав.
Гурав. Гал түймэр унтраасан талаар
Улсын хэмжээнд ажиллаж байгаа Аврах, гал унтраах 49 анги 2015 оны эхний 3 сард гал түймрийн 1251 дуудлага хүлээн авсанаас 802 удаагийн гал түймэр дээр байлдааны тархалт хийж, 1 тасгийн хүчээр 762 удаа, 2 тасгийн хүчээр 29 удаа, 2-оос дээш тасгийн хүчээр 20 удаа, үүнээс 613 гал түймрийг 30 минутанд, 119 гал түймрийг 30-60 минутанд, 74 гал түймрийг 60-аас дээш минутанд унтрааж, нийт 14258.4 тн ус, 750 л хөөс, 25078.2 литр шатахуун зарцуулсан.
Аврах, гал унтраах ангиудаас Тактикийн сургууль 40, салааны тархалтын сургууль 540, өдөр тутмын дасгал сургууль 4353, мэргэжлийн чиглэлээр 1560, албаны чиглэлээр 933 удаагийн сургалт зохион байгуулж, /давхардсан тоогоор/ нийт 100.517 хүнийг хамруулсан байна. 420 гал унтраах шуурхай төлөвлөгөө, 423 шуурхай картад баяжилт хийн тодотгож, гал унтраах дасгалын нормчлолоор давхардсан тоогоор онц 991, сайн 740, дунд 428, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмээр онц 1320, сайн 2098, дунд 1283, хорт хий утаанаас хамгаалах албаны дүрмээр онц 1153, сайн 1902, дунд 1475, гал унтраах дүрмээр онц 1377, сайн 2040, дунд 1377, гал унтраах дасгал норматив онц 979, сайн 1319, дунд 721 гэсэн дүнтэйгээр тус тус шалгагдсан байна.
Аймаг орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах нийт 49 гал унтраах ангиас 2015 оны 03 дугаар сард ирүүлсэн ажлын мэдээг нэгтгэн 22 ангид “А”, 21 ангид “В”, 6 ангид “С” үнэлгээ, дүгнэлт өгч ажиллаа.
ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР