Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1. Ой, хээрийн түймэр

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг “Хужирын хоолой” гэдэг хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.01-ний өдрийн 10:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 17 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж мөн өдрийн 13:05 цагт бүрэн унтраасан.

2. Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 14 дүгээр гудамжийн 99 тоотод иргэн Ц-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.01-ний өдрийн 20:08 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр  ангийн 8 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын  97 дугаар гудамжийн 39 тоотод иргэн Д-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.01-ний өдрийн 17:23 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

3.Хүний гоц халдварт болон халдварт өвчин

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харъяат иргэн О /54 настай, эрэгтэй/ нь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр 2015.03.20-ны өдрөөс нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Халдвартын тусгаарлах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа тул дээж авч ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлүүлэхэд 2015.03.22-ны өдрийн хариугаар арьсны хэлбэрийн “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон.

4. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин

 Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 7 аймгийн 8 сумын нутагт “Галзуу” өвчний 8, нийт 1 дүүрэг болон 10 аймгийн 14 сумын нутагт 15 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /сүүлийн 14 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус 2 дугаар багийн нутаг “Тусгалтын гурван зураа”” гэдэг /сумын төвөөс баруун хойт зүгт 35км-т/ газар малчин Т-ийн 1 үхэр 2015.02.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн дуудлагаар тус багийн малын эмч 2015.02.07-ны өдөр очиж үзлэг хийж шинж тэмдгийн эмчилгээ хийсэн боловч 2015.02.23-ны өдөр уг үхэр нь хорогдсоныгустгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шуудангаар 2015.02.28-ны өдөр явуулахад 2015.03.03-ны өдөр очиж шинжлүүлэхэд 2015.03.20-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багийн “Нарст”-ын 3 дугаар гудамжийн 1 тоотод малчин М-ийн 1 үхэр 2015.03.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.25-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Доод захын цачирт” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн нутаг “Доод хулгана” гэдэг газар малчин Г-ийн 2 ямаа 2015.03.24-03.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм багийн нутаг “Цамын-Ус” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.03.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мэргэн багийн нутаг “Нарийн хамар” гэдэг газар малчин С, Г нарын хотонд 2015.03.20-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг “Хонгор морьтын-Ам” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэрт халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг 2015.03.21-ний өдөр устгаж, шинжилгээнд дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутаг “Өвөлжингийн-Ам” гэдэг газар малчин Д-ийн хотонд 2015.03.22-ны өдөр 1 золбин нохой орж ирснийг устгаж, 2015.03.23-ны өдөр түргэвчилсэн оношлуураар оношлоход “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Туулын бургас” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.03.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Хөөвөрлөг” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.03.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр багийн нутаг “Ар хөөвөр” гэдэг газар малчин Д нь 2015.03.31-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 5 дугаар багийн нутаг “Суль” гэдэг газар малчин Б-ийн хотонд 2015.03.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж, 8 ишиг, 1 ямаа руу ноцсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн нутаг “Зүүн-Энгэр” гэдэг газар нутагладаг малчин А /33 настай, эрэгтэй/ 2015.03.29-ний өдрийн 23:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.03.30-ны өдрийн 20:33 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн газрын 3 албан хаагч, 1 автомашин, нийт 9 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 2015.03.31-ний өдрөөс түр хугацаагаар зогсоосон. Цагдаагийн байгууллагын шугамаар эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг “Шумуултайн дээд даваа” гэдэг газар малчин Б-ийн 3 ямаа хадан цохион дээр гарчхаад бууж чадахгүй байгаа тухай дуудлагыг 2015.04.01-ний өдрийн 16:30 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 39 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж буулгасан.

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг “Цагаан дэрс” гэдэг газраас аймгийн төв рүү 2015.04.01-ний өдрийн 17:00 цагийн орчим иргэн О /38 настай эрэгтэй/, О /37 настай эмэгтэй/, М /16 настай эрэгтэй/, Э /14 настай эмэгтэй/, С /8 настай эрэгтэй/ нар 2 мотоциклтой гарлаа, цасаар шуурч байна  гэж утсаар яриад одоог хүртэл сураггүй тухай дуудлагыг 2015.04.02-ны 02:45 цагт хүлээн авч сумын ИТХ-ын дарга болон цагдаагийн хэсгийн төлөөгч нарын хамтарсан эрлийн бүлэг гарч сумаас зүүн тийш  23 км зайтай “Шавагтайн өвөлжөө” гэдэг газар айлд байсныг олсон тухай 2015.4.02-ны өдрийн 07:10 цагт мэдээлсэн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top