Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1. Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 4 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 65 дугаар гудамжинд нэр хаяг, эзэн тодорхойгүй хашаанд өнжмөл шар өвс, бага хэмжээний хураалгаатай мод, 2 м хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.02-ны өдрийн 15:09 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр  ангийн 8 албан хаагч, 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжны 1-р хэсэг, 54Г тоотод иргэн М-ийн 5 ханатай гэр эд хогшлын хамт /бүрэн шатсан/ шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.02-ны өдрийн 15:55 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр  ангийн 8 албан хаагч,

Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант багийн 12 дугаар гудамжийн 03 тоотод иргэн О-ийн 2х2 харьцаатай амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.02-ны өдрийн 13:26 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 81 дүгээр ангийн 6 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур-Хээрийн 8 дугаар баг 5 дугаар хэсэг 095 тоотод иргэн Т-ийн 6 метр хашаа, 4 м3 орчим хураалттай банз, 1 га газарт шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.02-ны өдрийн 15:58 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 36 дугаар ангийн 5 албан хаагч,

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын “Төмөртэй“ 4 дүгээр багийн нутаг аймгийн нэгдсэн эмнэлгийн хогийн сувагт гал гарч байна гэсэн дуудлагыг 2015.04.02-ны өдрийн 17:35 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 15 дугаар ангийн 3 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг тосгоны 3-61 тоот айлын хашаанд байгаа 50 ш төмөр замын дэр мод /шопал/ шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.02-ны өдрийн 17:51 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 54 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

2. Хүний гоц халдварт болон халдварт өвчин 

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харъяат иргэн О /54 настай, эрэгтэй/ нь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр 2015.03.20-ны өдрөөс нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Халдвартын тусгаарлах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа тул дээж авч ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлүүлэхэд 2015.03.22-ны өдрийн хариугаар арьсны хэлбэрийн “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин

Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 7 аймгийн 8 сумын нутагт “Галзуу” өвчний 8, нийт 1 дүүрэг болон 10 аймгийн 13 сумын нутагт 13 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /сүүлийн 14 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багийн “Нарст”-ын 3 дугаар гудамжийн 1 тоотод малчин М-ийн 1 үхэр 2015.03.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.25-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Доод захын цачирт” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн нутаг “Доод хулгана” гэдэг газар малчин Г-ийн 2 ямаа 2015.03.24-03.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Нарийн төлбөрийн Бэрх” гэдэг газар малчин Ө-ийн 1 үхэр 2015.03.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдож, 1 үхэр өвчилсөн тухай мэдээллийн дагуу аймгийн Мал эмнэлгийн лабораторийн эрхлэгчид, эмч А нар газар дээр нь очиж үзлэг хийж, хорогдсон үхрийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.01-ний өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь,

Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм багийн нутаг “Цамын-Ус” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.03.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мэргэн багийн нутаг “Нарийн хамар” гэдэг газар малчин С, Г нарын хотонд 2015.03.20-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг “Хонгор морьтын-Ам” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэрт халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг 2015.03.21-ний өдөр устгаж, шинжилгээнд дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутаг “Өвөлжингийн-Ам” гэдэг газар малчин Д-ийн хотонд 2015.03.22-ны өдөр 1 золбин нохой орж ирснийг устгаж, 2015.03.23-ны өдөр түргэвчилсэн оношлуураар оношлоход “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Туулын бургас” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.03.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Хөөвөрлөг” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.03.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр багийн нутаг “Ар хөөвөр” гэдэг газар малчин Д нь 2015.03.31-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 5 дугаар багийн нутаг “Суль” гэдэг газар малчин Б-ийн хотонд 2015.03.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж, 8 ишиг, 1 ямаа руу ноцсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4. Эрэн хайх, аврах ажиллагаа

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн сургуулийн буудал өнгөрөөд авто замын осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.04.02-ны өдрийн 18:54 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай бүлгийг гаргахад УНД 30-15 улсын дугаартай “Grace” загварын микро автобус, УНД 13-14 улсын дугаартай Kaмaз загварын ачааны автомашинтай мөргөлдөж иргэн Х /48 настай, эрэгтэй/ цус алдсан, С /41 настай, эмэгтэй/ хөнгөн, Н /28 настай, эмэгтэй/ толгой хагарсан, Д /25 настай, эмэгтэй/ зүүн дунд чөмөг хугарсан гэмтэлтэй байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлж ГССҮТ-д хүргэж өгсөн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Александрын 20 дугаар байрны цахилгаан шатанд хүн гацсан байна гэсэн дуудлагыг 2015.04.02-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай бүлгийг гаргахад иргэн Н /50 настай, эмэгтэй/, Б  /27 настай, эрэгтэй/ 5 давхарт гацсан байсныг гарган анхны тусламж үзүүлсэн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top