1. Хүчтэй цасан болон шороон шуурга:
Нийслэлийн Багануур, Сонгинохайрхан дүүргийн нутагт сураггүй болсон 1 иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Мөн Багануур, Сонгинохайрхан дүүргийн нутагт цасанд суусан нийт 77 хүнтэй зорчиж явсан 23 тээврийн хэрэгслийн зорчих нөхцөл бололцоог бүрдүүлсэн.
Баян-Өлгий аймгийн Бугат, Цагааннуур сумын нутагт цасанд суусан нийт 120 хүнтэй зорчиж явсан 25 тээврийн хэрэгслийн зорчих нөхцөл бололцоог бүрдүүлсэн.
Архангай аймгийн нутагт сураггүй болсон 4 иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 3 иргэнийг эсэн мэнд олж, 1 иргэнийг эрэн хайж байна. Мөн Ихтамир, Өгийннуур, Хайрхан, Хотонт сумын нутагт цасанд суусан нийт 71 хүнтэй зорчиж явсан 4 тээврийн хэрэгслийн зорчих нөхцөл бололцоог бүрдүүлсэн.
Өвөрхангай аймгийн нутагт сураггүй болсон 26 иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 25 иргэнийг эсэн мэнд олж, 1 иргэнийг эрэн хайж байна. Мөн Есөнзүйл, Өлзийт сумын нутагт цасанд суусан нийт 80 хүнтэй зорчиж явсан 7 тээврийн хэрэгслийн зорчих нөхцөл бололцоог бүрдүүлсэн.
Төв аймгийн нутагт сураггүй болсон 18 иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 12 иргэнийг эсэн мэнд олж, 6 иргэнийг эрэн хайж байна. Мөн Аргалант, Эрдэнэсант сумын нутагт цасанд суусан нийт 400 хүнтэй зорчиж явсан 80 тээврийн хэрэгслийн зорчих нөхцөл бололцоог бүрдүүлсэн.
Дундговь аймгийн нутагт сураггүй болсон 48 иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 43 иргэнийг эсэн мэнд олж, 5 иргэнийг эрэн хайж байна. Мөн Сайнцагаан сумын нутагт цасанд суусан нийт 2 хүнтэй зорчиж явсан 1 тээврийн хэрэгслийн зорчих нөхцөл бололцоог бүрдүүлсэн.
2. Ой, хээрийн түймэр:
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Хар чулуутын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.03-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 38 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.04.04-ний өдрийн 01:30 цагт түймрийг цурамд оруулсан.
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн нутаг “Сайдын-Энгэр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 28 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.04-ний өдрийн 13:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, орон нутгийн 38 иргэн, нийт 48 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр түймрийг цурамд оруулсан.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 4, дуудлагатай байлаа. Үүнд:
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Бэлхийн 34 дүгээр гудамжийн 95 тоотод иргэн С-н уурын зуухны байр шатаж улмаар “ЭС-ЭП-ЭН” ХХК-ний 3 давхар нийтийн байрны зүүн талын хана тархан шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.03-ны өдрийн 06:17 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч;
Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Жанжин”-ы 23 дугаар гудамжийн 478 тоотод иргэн Ш–н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.03-ны өдрийн 19:58 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 7 албан хаагч;
Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны “Хувьсгалчд”-ын 1 дүгээр гудамжид цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 2014.04.03-ны өдрийн 22:32 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 6 албан хаагч;
Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны “Их наран”-гийн 8 дугаар гудамжийн 36 тоотод иргэн Б-н амбаар, 6 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.04-ний өдрийн 01:53 цагт хүлээн авч Аврах, гал унтраах, 26 дугаар ангийн 7 албан хаагч;
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн 2 гудамжийн 5 тоотод иргэн Ч-н амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.04-ний өдрийн 01:30 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 61 дүгээр ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
4. Хүний гоц халдварт болон халдварт өвчин
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харъяат иргэн О /54 настай, эрэгтэй/ нь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр 2015.03.20-ны өдрөөс нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Халдвартын тусгаарлах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа тул дээж авч ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлүүлэхэд 2015.03.22-ны өдрийн хариугаар арьсны хэлбэрийн “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон.
5. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин
Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 2 дүүргийн нутагт “Боом” өвчний 1, “Гахайн мялзан өвчний” 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 7 аймгийн 9 сумын нутагт “Галзуу” өвчний 9, нийт 2 дүүрэг болон 11 аймгийн 14 сумын нутагт 15 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /сүүлийн 14 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 4 дүгээр хэсгийн 359Б-1 тоотод “Гровотаз” ХХК-ны гахайны аж ахуй 646 гахайтай 2015.03.30-ны өдөр 5 гахай, 2015.04.02-ны өдөр 81 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Гахайн мялзан” өвчин болох нь;
Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багийн “Нарст”-ын 3 дугаар гудамжийн 1 тоотод малчин М-ийн 1 үхэр 2015.03.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.25-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь;
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Доод захын цачирт” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн нутаг “Доод хулгана” гэдэг газар малчин Г-ийн 2 ямаа 2015.03.24-03.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Нарийн төлбөрийн Бэрх” гэдэг газар малчин Ө-ийн 1 үхэр 2015.03.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдож, 1 үхэр өвчилсөн тухай мэдээллийн дагуу аймгийн Мал эмнэлгийн лабораторийн эрхлэгчид, эмч А нар газар дээр нь очиж үзлэг хийж, хорогдсон үхрийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.01-ний өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь,
Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм багийн нутаг “Цамын-Ус” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.03.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мэргэн багийн нутаг “Нарийн хамар” гэдэг газар малчин С, Г нарын хотонд 2015.03.20-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг “Хонгор морьтын-Ам” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэрт халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг 2015.03.21-ний өдөр устгаж, шинжилгээнд дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутаг “Өвөлжингийн-Ам” гэдэг газар малчин Д-ийн хотонд 2015.03.22-ны өдөр 1 золбин нохой орж ирснийг устгаж, 2015.03.23-ны өдөр түргэвчилсэн оношлуураар оношлоход “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Туулын бургас” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.03.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Хөөвөрлөг” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.03.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр багийн нутаг “Ар хөөвөр” гэдэг газар малчин Д нь 2015.03.31-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 5 дугаар багийн нутаг “Суль” гэдэг газар малчин Б-ийн хотонд 2015.03.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж, 8 ишиг, 1 ямаа руу ноцсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг “Өөжин хөтөл” гэдэг газар малчин Л-н 1 үхэр 2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
6. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн Шавартын-Ам гэдэг газар нутагладаг малчин С /33 настай, эрэгтэй/, Т /28 настай, эрэгтэй/ нар 2015.04.03-ны өдрийн 05:00 цагийн орчим малынхаа хойноос яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.04.03-ны өдрийн 12:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.04.03-ны өдрийн 19:54 цагт тус сумын Хужирт багийн “Сонгинотын хотгор” гэдэг газар айлд эсэн мэнд байхад нь олсон.
Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн “Шивээний -Үүр” гэдэг газар нутагладаг малчин О /21 настай, эрэгтэй/ 2015.04.03-ны өдөр мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.04.03-ны өдрийн 20:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 10 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй, орон нутгийн 8 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.04.04-ны өдрийн 03:55 цагт эсэн мэнд олсон.
Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн “Баясгалан” гэдэг газар нутагладаг малчин Л /50 настай, эрэгтэй/ нь 2015.04.03-ны өдөр малаа хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.04.03-ны өдрийн 22:45 цагт хүлээн авч Орон нутгийн 11 иргэн 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохин байгуулж байх явцад 2015.04:04-ний өдрийн 04:50 цагт өөрөө гэртээ эсэн мэнд ирснийг ар гэрээс нь мэдээлсэн.
Увс аймгийн Тариалан сумын Мянган багийн “Хар толгой” гэдэг газар нутагладаг малчин З /21 настай, эрэгтэй/, Н /20 настай, эрэгтэй/ нь 2015.04.03-ны өдрийн 03:00 цагийн орчим малынхаа хойноос яваад сураггүй болсон тухай мэдээлэл 2015.04.03-ны өдрийн 10:15 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан орон нутгийн 40 иргэн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг;
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Банзар багийн “Цувраа” гэдэг газар нутагладаг малчин О /43 настай, эрэгтэй/ нь 2015.04.03-ны өдрийн 20:00 цагийн орчим малд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.04.03-ны өдрийн 23:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй, орон нутгийн 5 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг;
Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Эрээн багийн Дэлгэрэх, Шарын бууц, Хүр, гэдэг газар нутаглаж байгаа 4 айл өрхийн 10 хүн 3 автомашинтай сумын төвөөс гэрлүүгээ харих замдаа төөрсөн дуудлагыг 2015.04.04-ний өдрийн 00:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй, орон нутгийн 5 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг;
Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат иргэн А /39 настай, эмэгтэй/ Бат-Өлзий сумын төвөөс Хужирт сумын төврүү мотоциклтой хүнтэй явж байгаад төөрөөд алга болсон мэдээллийг 2015.04.04-ний өдрийн 00:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр, орон нутгийн 6 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулж байна.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР