1. Ой, хээрийн түймэр
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Хар чулуутын-Ам” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.03-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 20 иргэн, 4 автомашин, нийт 38 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.04.04-ний өдрийн 01:30 цагт түймрийг цурамд;
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн нутаг “Сайдын-Энгэр” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.04-ний өдрийн 13:57 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 38 иргэн, 4 автомашин, нийт 48 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.04.05-ны өдрийн 07:50 цагт түймрийг цурамд тус тус оруулсан.
2. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 4 дуудлагатай байлаа. Үүнд:
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Туул”-ын 6 дугаар гудамжийн 8 тоотод иргэн Р-ийн чингэлэгт эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.04-ний өдрийн 20:34 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч;
Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн нутаг “Өнгөтийн-Ар” гэдэг газар малчин Н-ийн малын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.04-ний өдрийн 09:45 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 61 дүгээр ангийн 7 албан хаагч;
Сэлэнгэ аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн 7 дугаар хэсгийн 4 тоотод иргэн М-ийн малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.04-ний өдрийн 12:31 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 61 дүгээр ангийн 8 албан хаагч;
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 64 дүгээр гудамжийн 4 тоотод иргэн Г-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.04-ний өдрийн 14:16 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 81 дүгээр ангийн 6 албан хаагч,
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн “Арслан цохио”-ны 7 дугаар гудамжийн 21 тоотод иргэн О-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.04-ний өдрийн 21:21 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 51 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
3. Хүний гоц халдварт болон халдварт өвчин
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат иргэн О /54 настай, эрэгтэй/ нь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр 2015.03.20-ны өдрөөс нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Халдвартын тусгаарлах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа тул дээж авч ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлүүлэхэд 2015.03.22-ны өдрийн хариугаар арьсны хэлбэрийн “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон.
4. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин
Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 2 дүүргийн нутагт “Боом” өвчний 1, “Гахайн мялзан өвчний” 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 7 аймгийн 9 сумын нутагт “Галзуу” өвчний 9, нийт 2 дүүрэг болон 11 аймгийн 14 сумын нутагт 16 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /сүүлийн 14 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 4 дүгээр хэсгийн 359Б-1 тоотод 646 гахайтай “Гровотаз” ХХК-ны гахайны аж ахуйд 2015.03.30-ны өдөр 5 гахай, 2015.04.02-ны өдөр 81 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Гахайн мялзан” өвчин болох нь;
Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багийн “Нарст”-ын 3 дугаар гудамжийн 1 тоотод малчин М-ийн 1 үхэр 2015.03.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.25-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь;
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Доод захын цачирт” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Нарийн төлбөрийн Бэхийн-Ам” гэдэг газар малчин Ө-ийн 3 үхэр 2015.03.27-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.01-ний өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн нутаг “Доод хулгана” гэдэг газар малчин Г-ийн 2 ямаа 2015.03.24-03.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм багийн нутаг “Цамын-Ус” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.03.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мэргэн багийн нутаг “Нарийн хамар” гэдэг газар малчин С, Г нарын хотонд 2015.03.20-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг “Хонгор морьтын-Ам” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэрт халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг 2015.03.21-ний өдөр устгаж, шинжилгээнд дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутаг “Өвөлжингийн-Ам” гэдэг газар малчин Д-ийн хотонд 2015.03.22-ны өдөр 1 золбин нохой орж ирснийг устгаж, 2015.03.23-ны өдөр түргэвчилсэн оношлуураар оношлоход “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Туулын бургас” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.03.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Хөөвөрлөг” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.03.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр багийн нутаг “Ар хөөвөр” гэдэг газар малчин Д нь 2015.03.31-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 5 дугаар багийн нутаг “Суль” гэдэг газар малчин Б-ийн хотонд 2015.03.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж, 8 ишиг, 1 ямаа руу ноцсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг “Өөжин хөтөл” гэдэг газар малчин Л-ийн 1 үхэр 2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
5. Эрэн хайх, аврах ажиллагаа
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн нутаг “Бэрхийн булан” гэдэг газар нийслэлийн Багануур дүүргийн харъяат иргэн Б /55 настай, эрэгтэй/ нь автомашинтайгаа сураггүй болсон тухай дуудлагыг 2015.04.04-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 2 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг;
Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг “Цайдам” гэдэг газар нутагладаг малчин А /30 настай, эрэгтэй/, Б /26 настай, эрэгтэй/ нар 2015.04.04-ний өдрийн 07:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:00 цагт хүлээн авч орон нутгийн 6 иргэн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг;
Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Гуулин бригадын нутаг “Хулгар” гэдэг газар нутагладаг иргэн Э /26 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ нь 2015.04.04-ний өдрийн 12:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 15:35 цагт хүлээн авч орон нутгийн 10 иргэн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг;
Төв аймгийн Бүрэн сумын Монгол багийн нутаг “Шуулай” гэдэг газар нутагладаг малчин Б /35 настай, эрэгтэй/ нь 2015.04.04-ний өдрийн 15:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 20:00 цагт хүлээн авч орон нутгийн 9 иргэн, 2 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг;
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн нутаг “Их бага наран” гэдэг газар автомашинтай зорчиж явсан иргэн Ц /53 настай, эрэгтэй/, О /51 настай, эмэгтэй/, Б /43 настай, эрэгтэй/, М /13 настай, эрэгтэй/ нар 2015.04.04-ний өдрийн 14:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 22:30 цагт хүлээн авч орон нутгийн 3 иргэн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг;
Төв аймгийн Эрдэнэсант сумын Баргилт багийн нутагт нутагладаг малчин Б /29 настай, эрэгтэй/ нь 2015.04.03-ны өдрийн 14:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.04.05-ны өдрийн 01:20 цагт хүлээн авч орон нутгийн 25 иргэн, 2 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг;
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багийн нутаг “Зүүн шанд” гэдэг газар нутагладаг малчин Б /54 настай, эрэгтэй/ нь 2015.04.04-ний өдрийн 16:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.04.05-ны өдрийн 00:06 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын хэлтсийн 8 албан хаагч, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг;
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Цахиурт багийн нутаг “Дэлийн хонд” гэдэг газар нутагладаг малчин Т /40 настай, эрэгтэй/, Э /31 настай, эрэгтэй/, Н /62 настай, эрэгтэй/ нар нь 2015.04.04-ний өдрийн 17:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 20:42 цагт хүлээн авч орон нутгийн 5 иргэн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг;
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо багийн нутаг “Гучингийн-Ус” гэдэг газар нутагладаг малчин О /50 настай, эмэгтэй/ нь 2015.04.04-ний өдрийн 12:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 17:10 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын хэлтсийн 8 албан хаагч, орон нутгийн 13 иргэн, 2 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулж байна.
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Банзар багийн нутаг “Цувраа” гэдэг газар нутагладаг малчин О /43 настай, эрэгтэй/ нь 2015.04.03-ны өдрийн 20:00 цагийн орчим малд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.04.03-ны өдрийн 23:25 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын хэлтсийн 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 5 иргэн, 1 автомашин, нийт 10 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад 2015.04.04-ний өдрийн 09:55 цагт дээрх иргэн гэртээ эсэн мэнд ирсэн.
Увс аймгийн Тариалан сумын Мянган багийн нутаг “Хар толгой” гэдэг газар нутагладаг малчин З /21 настай, эрэгтэй/, Н /20 настай, эрэгтэй/ нар нь 2015.04.03-ны өдрийн 03:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.04.03-ны өдрийн 10:15 цагт хүлээн авч орон нутгийн 40 иргэн, 3 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2015.04.04-ний өдрийн 10:20 цагт дээрх иргэдийг эсэн мэнд олсон.
Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Эрээн багийн нутаг “Дэлгэрэх”, “Шарын бууц”, “Хүр” гэдэг газар нутаглаж байгаа 4 айл өрхийн 10 хүн, 3 автомашинтай сумын төвөөс гэр рүүгээ харих замдаа төөрсөн дуудлагыг 2015.04.04-ний өдрийн 00:10 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 5 иргэн, 1 автомашин, нийт 11 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:00 цагт дээрх иргэдийг эсэн мэнд олсон.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат иргэн А /39 настай, эмэгтэй/ нь Бат-Өлзий сумын төвөөс Хужирт сумын төв рүү мотоциклтой хүнтэй явж байгаад мотоцикл нь эвдэрсэн ард түрж яваад төөрөөд алга болсон мэдээллийг 2015.04.04-ний өдрийн 00:35 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 6 иргэн, 2 автомашин, нийт 15 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 15:00 цагт дээрх иргэнийг эсэн мэнд олсон.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР